Хятад хэл

(Хятадаар-с чиглүүлэгдэв)
Хятад хэл
Өөрийн нэр汉语/漢語, 华语/華語, 中文
ТархалтБүгд Найрамдах Хятад Ард Улс (товч. БНХАУ), Бүгд Найрамдах Хятад Улс (ө.х Тайвань), Сингапур гэх 3 улсын хүн амын олонход тархсан. Мөн Малайз, Индонез, Тайланд гэх мэтээр дэлхий даяар тархсан.
Ард түмэнХятад, Хотон үндэстэн г.м
Төрөлх хэлтний тоо1.3 тэрбум орчим
Хэлний ангилал
Хятад-Төвөд язгуур
  • Хятад
    • Хятад хэл
Хэв ёсны
Онцлох аялгуу
Юэ
Мин
Шиан
Хакка
Гань
Бичиг үсэгХятад үсэг (ө.х Ханз)
Албан ёсны хэрэглээ
УлсХятадХятад Хятад

ТайваньТайвань Тайвань
СингапурСингапур Сингапур
Олон улсын байгууллага:

НҮБ (зургаан хэлний нэг)
Тохируулагч байгууллагаХятадад: Улсын хэл бичгийн ажлын хороо[1]
Тайваньд: Улсын хэлний хороо
Томьёолбор
ISO 639-1zh
ISO 639-2chi (B)
zho (T)
ISO 639-3zho – Хятад хэл бүхлээрээ
Дотор нь ялгасан нь:
cdo – Min Dong
cjy – Jin Chinese
cmn – Mandarin Chinese
cpx – Pu Xian
czh – Huizhou Chinese
czo – Min Zhong
gan – Gan Chinese
hak – Hakka Chinese
hsn – Xiang Chinese
mnp – Min Bei Chinese
nan – Min Nan Chinese
wuu – Wu Chinese
yue – Yue Chinese
och – Old Chinese
ltc – Middle Chinese
lzh – Classical Chinese
Хятад хэлний тархалтын газрын зураг

Зургийн тайлбар:

  Хятад хэлийг гол, засаг захиргааны буюу төрөлх хэл болгон ашигладаг улсууд
  5,000,000-с дээш ярилцагчтай улсууд
  1,000,000-с дээш ярилцагчтай улсууд
  500,000-с дээш ярилцагчтай улсууд
  100,000-с дээш ярилцагчтай улсууд
  Хятад хэлээр ярилцагчид олноор оршин суудаг хотууд

Хятад хэл (хятадаар 汉语/漢語 Hànyǔ; 华语/華語 Huáyǔ; 中文 Zhōngwén) нь нэг талаас үзвэл нэгэн хэл, нөгөө талаас үзвэл харилцан адилгүй хувиар хоорондоо ойлголцдог хэдэн янз хэлийг багтаасан хэлний бүлэг юм.[2]

Хэлний ангиллаар ямартаа ч Хятад-Төвөд хэлний язгуурын нэг салаа нь болно. Төрөлх хэлт хүмүүс үндсэндээ Хятадад (өнөөгийн БНХАУ, Тайвань) суурьшсан байдаг. Үндэстэн улсаа байгуулсан Хятадууд ялгагдах хэл яриагаа «аялга» гэж үздэг. Харин бусад хэл шинжээч, хятад судлаач нар "Хятад хэлний бүлэг" гээд хэд хэдэн «хэл» болгон ангилжээ.[3]

Дээрх ялгаатай хэсгүүдийг нутаг орны байршлаар Умард (өөрөөр Мандарин гэнэ, 850 сая орчим хэлэлцэгчтэй), Ву (90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэгт багцладаг.

Үүнээс Умард Хятад хэл/аялгануудын доторх Бээжин нутгийн аялгад тохируулсан Баримжаа хятад хэл (Pu tong hua/普通话) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Хятад Улс хоёрт төрийн цор ганц, Сингапур улсад албан ёсны 4 хэлний нэг болж хуульчлагдан батлагджээ. Мөн НҮБ-ийн албан ёсны 6 хэлийн нэг болдог.

Бичгийн систем нь хятад үсэг буюу ханз (дүрс бичиг) бөгөөд муж, тойрогоосоо хамаарч уламжлалт эсвэл хялбаршуулсан ханз хэрэглэдэг. Галиг үсгийн хувьд латин цагаан толгойн дээр тулгуурласан Пинь-Инь хэрэглэнэ. Юүе хэлэнд мөн адил латин цагаан толгойнд тулгуурласан Жьюп-Пинь зэргийг ашигладаг. Эртний галиг үсэг болох жүинь нь толь бичгийн хэмжээнд хэрэглэдэг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. china-language.gov.cn (Memento 18. Арванхоёрдугаар сар 2015 цахим архивт) (Хятад хэл)
  2. * David Crystal, The Cambridge Encyclopedia of Language (Cambridge: Cambridge University Press, 1987) , p. 312. "The mutual unintelligibility of the varieties is the main ground for referring to them as separate languages."
    • Charles N. Li, Sandra A. Thompson. Mandarin Chinese: A Functional Reference Grammar (1989), p 2. "The Chinese language family is genetically classified as an independent branch of the Sino-Tibetan language family."
    • Jerry Norman. Chinese (1988), p.1. "The modern Chinese dialects are really more like a family of language."
    • John DeFrancis. The Chinese Language: Fact and Fantasy (1984), p.56. "To call Chinese a single language composed of dialects with varying degrees of difference is to mislead by minimizing disparities that according to Chao are as great as those between English and Dutch. To call Chinese a family of languages is to suggest extralinguistic differences that in fact do not exist and to overlook the unique linguistic situation that exists in China."
  3. Mair, Victor H. (1991). "What Is a Chinese "Dialect/Topolect"? Reflections on Some Key Sino-English Linguistic Terms" (PDF). Sino-Platonic Papers.