Цагаан толгой
Харагдац
Цагаан толгой (Англи: Alphabet; Орос: Азбука) нь аман хэлний авиаг төлөөлөн дүрслэхийн тулд тэмдэг, зурлага маягаар бичигдэх үсэгнүүдийг хамтатгасан иж бүрдэл нь юм.
Дэлхий дээр олон төрлийн цагаан толгой хөгжсөн байдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлогуудтай байх нь элбэг. Тухайлбал, зарим цагаан толгойн нэг тэмдэглэгээ нь (ихэнхдээ үсэг) нэг үгийг, заримд нь үгийн нэг үеийг, заримд нь нэг авиаг гэх мэтээр ялгаатайгаар хэвшсэн байдаг.
Өөрийн цагаан толгой, түүнд үндэслэсэн бичгийн дүрэм бүхий бол тэр нь бичгийн хэл болдог. Цагаан толгой нь бичгийн хэлнээс гадна дохионы хэлэнд мөн бий.
Хэв янз
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн ихэнх хэлэнд Латин цагаан толгойн төрлүүд хэрэглэгддэг. Янз бүрийн цагаан толгойг орчин цагт хэрэглэж буйгаар жагсаавал:
- Монгол бичиг - 1204 оноос хэрэглэж эхэлсэн монголчуудын уламжлалт цагаан толгой. Монгол бичиг нь хоёр дахь цагаан толгойн үүрэгтэйгээр одоо Монгол улсад ашиглагдаж байна.
- Латин цагаан толгой - Грек цагаан толгойн дээр суурилан үүссэн.
- Грек цагаан толгой - Грек хэлний албан ёсны бичгийн тогтолцоо
- Араб цагаан толгой - Араб болон Перс хэлний бичгийн тогтолцоо
- Еврей цагаан толгой - Еврей болон Ладино, Иддиш хэлний бичгийн тогтолцоо
- Кирилл цагаан толгой - Грек цагаан толгойн дээр суурилан үүссэн. ОХУ, Болгар болон бусад улсуудын хэлний бичгийн тогтолцоо
- Солонгос үсэг - Солонгос хэлний бичгийн тогтолцоо
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Цагаан толгой – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Дэлхийн дээрх цагаан толгой (англиар)