Хэл

(Хэл судлал-с чиглүүлэгдэв)

Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт, үзэл бодол, утга санаа зэргийг илэрхийлж хоорондоо харьцахад хэрэглэгддэг дохио зангаа, дүрэм зүй, тэмдэглэгээ, дуудлага, үг зэргийг бүхэлд нь хамруулсан систем юм. Швейцарын хэл зүйч Фердинанд де Соссюр нь анхлан хэл судлалыг кодчилон судлаж, шинжлэх ухааны түвшинд авчран нийтэд хүргэсэн байна.

Хүний хэл[засварлах | кодоор засварлах]

Хэл шинжлэл[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Хэл шинжлэл

Хэл шинжлэл нь хүний хэлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарладаг хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаан юм. Хүн төрөлхтний хэл, түүний гарал үүсэл, мөн чанар, үүрэг, түүнчлэн дэлхийн олон хэлний бүтэц, тогтолцоо, хөгжил, зүй тогтол, төрөл, хэв маягийг судалдаг шинжлэх ухааныг хэл шинжлэл гэнэ.

Хэл шинжлэлийн ухаан нь XIX зууны эхэн үеэс шинжлэх ухаан болон хөгжиж ирсэн гэж үзэж болно. Хэл шинжлэлийн ухааны хөгжлийн тоймыг авч үзвэл хэл шинжлэлийн судлах зүйл, судалгааны арга, салбар ухаан зэргийг тогтооход чиглэгдэж байв. Хэлний тухай шинжлэх ухааныг хэл шинжлэл гэдэг. Хүмүүс өөр хоорондоо харилцаж, саналаа солилцож, улмаар нийгмээ хөгжүүлж, урагшуулж байдаг маш чухал хэрэглүүр болох хэлний үүсэн хөгжиж ирсэн түүхэн зүй тогтол, мөн чанар хийгээд хөгжлийн ирээдүйн төлөвийг хэл шинжлэл судалдаг.

Хэл шинжлэлийг гурван үндсэн хэсэгт болгон үздэг.

  1. Хэл шинжлэлийн удиртгал
  2. Хэл шинжлэлийн түүх
  3. Ерөнхий хэл шинжлэл эдгээр болно.

Хэл шинжлэлийн удиртгалын зорилго нь ерөнхий хэл шинжлэлийн үндсэн асуудлууд, хэл шинжлэлийн гол ойлголт, шинжилгээний арга болон нэр томьёо зэргийг судалдаг. Хэл шинжлэлийн түүхийн зорилго нь хэлний тухай сургаалын түүхэнд байсан эрдэм шинжилгээний олон дэг, чиглэл, дэлхий дахины нэрт хэлний шинжлэлтэн нарын бүтээл, орчин үеийн хэл шинжлэлд тэдний эзлэх байр зэргийг авч үздэг. Ерөнхий хэл шинжлэлийн зорилго нь орчин үеийн дэлхий дахины хэл шинжлэлийн гол асуудлуудтай танилцуулахад оршдог.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Хэлийг судалдаг шинжлэх ухаан бий болсноос хойш олон олон үзэл баримтлал бий болон нарийсан хөгжсөөр ирсэн бөгөөд тухайлбал хэл шинжлэл орчин үед дараах гурван чиглэлээр хөгжиж байна:

Онолын хэл шинжлэл (Theoretical linguistics)
  • Танихуйн хэл шинжлэл (Cognitive linguistics)
  • Үүсгүүр хэл шинжлэл (Generative linguistics)
  • Авиалбар зүй (Phonology)
  • Үг зүй (Morphology)
  • Өгүүлбэр зүй (Syntax)
  • Үгийн сан судлал (Lexicology)
  • Утга зүй (Semantics)
  • Бодит хэл шинжлэл (Pragmatics)
Тодорхойлох хэл шинжлэл (Descriptive linguistics)
  • Хүн судлалын хэл шинжлэл (Anthropological linguistics)
  • Харьцуулсан хэл шинжлэл (Comparative linguistics)
  • Үгийн гарал судлал (Etymology)
  • Түүхэн хэл шинжлэл (Historical linguistics)
  • Авиа зүй (Phonetics)
  • Нийгэм хэл шинжлэл (Sociolinguistics)
Хавсарга хэл шинжлэл (Applied linguistics)
  • Компьютер хэл шинжлэл (Computational linguistics)
  • Шүүх эмнэлгийн хэл шинжлэл (Forensic linguistics)
  • Хэл эзэмшихүй (Language acquisition)
  • Хэлний үнэлгээ (Language assessment)
  • Хэлний хөгжил (Language development)
  • Хэлний боловсрол (Language education)
  • Хэл шинжлэлийн хүн судлал (Linguistic anthropology)
  • Мэдрэл хэл шинжлэл (Neurolinguistics)
  • Сэтгэц хэл шинжлэл (Psycholinguistics)
  • Найруулга зүй (Stylistics) [Linguistics]

Хэлний ангилал[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Хэлний аймаг ба хэлнүүд

Дэлхий дээрх хэлнүүдийг төстэй байдлаар нь хэд хэдэн бүлэгт ангилдаг. Томоохноос нь дурьдвал, Энэтхэг-Европ хэлнүүд, Афро-Ази хэлнүүд, Хятад-Төвөд хэлнүүд, Угро-Фин хэл, Австрали-Ази хэл болно. Монгол хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг.

Зохиомол хэл[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Зохиомол хэлнүүд

Дэлхийн нийтээр чөлөөтэй саадгүй хэлэлцэх, энх тайвны зорилгоор хоёр зохиомол хэлийг зохиосон боловч төдийлөн амжилт олоогүй. Үүнд Волапюк болон Эсперанто гэсэн 2 хэл багтдаг. Волапюк хэл төдийлөн нийтийн хэрэглээнд хэрэглэгдэж чадаагүй, Эсперанто хэл нь туслах хэлний үүргийг одоо ч гүйцэтгэж байна. Өөр нэг алдартай төлөвлөсөн хэл бол Славян хоорондын хэл юм.

Амьтны хэл[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Амьтны хэл

Амьтны хэл гэдэг бол хүний хэлтэй төстэй боловч үг үсэг биш дуу авиагаар хоорондоо ойлголцдог хэл юм. Жишээлбэл: Муур Муур мяав гэж дуугардаг. Гэтэл энэ нь яг юу гээд байгааг бид ойлгодоггүй. Тиймээс хүн ба амьтан хоорондоо өөр өөрийн гэсэн дуу авиа хэл яриагаар ойлголцдог.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хэл – Викимедиа дуу дүрсний сан