Хорчин
Jump to navigation
Jump to search
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — тоо тодорхойгүй. Үүнээс:![]() |
Хэл аялга | Монгол хэл (дорнод аялгуу) |
Бичиг үсэг | Худам монгол үсэг |
Шүтлэг | ![]() Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Харчин зэрэг бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн) |
Хорчин бол Хавт Хасарын угсааны Монгол аймаг билээ. Хорчины ноёд нь цөм Хавт Хасарын үр хойчис болох учраас бусад аймгууд Хорчиныг хүндэтгэж зарим үед бас “Авга Хорчин” гэж дуудаж байв. Умард Юань улсын үед Хорчин түмэн их хааны ноёрхлыг дэмжиж хааны эсрэг явуулсан янз бүрийн хямрал бослогыг дарахад идэвхтэй оролцож Монгол улсын эв нэгдлийг бататгахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Хорчин монголчууд бол өвөрлөгч ястны дотор хүн амаар хамгийн олонд тооцогдох бөгөөд бүрэн бус бүртгэлээр нэг сая найман зуун мянга гаруй хүн байгаа бөгөөд Өвөр Монголын Тунляо хотод төвлөрөн суухаас гадна олонх хошуу нутгаар тархан сууж байна.