Jump to content

Хорчин ястан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хорчин ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 1,347 Сая. Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 1,347 Сая
Хэл аялгаМонгол хэл (дорнод аялгуу)
Бичиг үсэгХудам монгол үсэг
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлХарчин зэрэг бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн)

Хорчин бол Хавт Хасарын угсааны Монгол аймаг билээ. Хорчины ноёд нь цөм Хавт Хасарын үр хойчис болох учраас бусад аймгууд Хорчиныг хүндэтгэж зарим үед бас Авга Хорчин гэж дуудаж байв.

Умард Юань улсын үед Хорчин түмэн их хааны ноёрхлыг дэмжиж хааны эсрэг явуулсан янз бүрийн хямрал бослогыг дарахад идэвхтэй оролцож Монгол улсын эв нэгдлийг бататгахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Хорчин аймаг 1626 онд хожуу Алтан улсад дагаар орсны дараа Жиримийн чуулганд нийт 10 хошуу байгуулсан. Тэдгээр нь Хорчины баруун гарт баруун гарын өмнөд, дундад, хойд хошуу, Дөрвөд хошуу, Жалайд хошуу; зүүн гарт зүүн гарын хойд, дундад, өмнөд хошуу, Горлосын хоёр хошуу болой.

Үүнээс хорчины зургаан хошуу нь дараах ноёдын удмаас бүрдэж байв.

1. Хорчин баруун гарын дунд хошуу: Түшээт хан Уубагийн удам

2. Хорчин баруун гарын өмнөд хошуу: төрийн Засагт жүн ван Будачийн удам

3. Хорчин баруун гарын хойд хошуу: Түшээ гүн Ламасхивын удам

4. Хорчин зүүн гарын хойд хошуу: Түшээ гүн Мянган дархан баатарын хүү Донхор түшээ гүний хошуу (хожим Бодлоготой чин ван болж өөрчлөгдсөн)

5. Хорчин зүүн гарын дунд хошуу: хошой Дархан чин ван Манзуширийн удам

6. Хорчин зүүн гарын өмнөд хошуу: төрийн Бинт жүн ван Хонгорын удам

Мөн Зуу Удын чуулганд Ар Хорчин хошуу байв. Хорчин монголчууд бол өвөрлөгч ястны дотор хүн амаар хамгийн олонд тооцогдох бөгөөд бүрэн бус бүртгэлээр нэг сая найман зуун мянга гаруй хүн байгаа бөгөөд Өвөр Монголын Тунляо хот, Хянган аймагт төвлөрөн суухаас гадна олонх хошуу нутгаар тархан сууж байна.

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]