Хянган аймаг

Хянган аймаг
аймаг
хят. 兴安盟 — Xīng'ān Méng
монг. бичиг галиг — kingɣan ayimaɣ
Өвөр Монгол дахь Хянган аймаг
Өвөр Монгол дахь Хянган аймаг

Lua error in Module:Location_map/multi at line 27: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/China Inner Mongolia" does not exist.Өвөр Монгол дахь Улаан хотын байрыг цэглэв

Улс орон  Хятад (БНХАУ)
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Хянган аймаг
Хошуу, шянь (6) 2 хот, 1 шянь, 3 хошуу
Аймгийн төв Улаан хот
Газар нутаг 59,806 км²
Газрын байц д.т.д. 1150 м
Хүн ам (2010) 1,613,250 хүн
Нягт сийрэг 27 хүн/км²
Ард түмэн Хятад үндэстэн (53.7%)
Монгол үндэстэн (43.1%)
Нутгийн олон Хянган аймгийнхан
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Утасны дуг. +86 (0)482
Шуудан-дугаар 137400
ТХ-улсын дугаар 蒙F
Цахим хуудас xinganmeng.gov.cn (хятадаар)
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)

Хятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол орны (ӨМӨЗО-ы) харъяат арван хоёр нутгийн нэг нь Хянган (– kingɣan, хингган) аймаг юм. Хянган аймаг өөртөө засах орныхоо дорно умард биед өргөргийн дагуу 320 км, уртрагийн дагуу 380 км сунасан 59,806 км² газар нутаг эзлэж, орны дотоодод Хөлөнбуйр, Тунляо, Шилийнгол, улсынхаа дотоодод Хармөрөн, Гирин хоёр мужийн нутагтай хаяа залгажээ. Мөн БНХАУ-г төлөөлж Монгол улсын Дорнод аймагтай 126 км зурвасаар хиллэдэг. Их Хянганы нурууг бодож «Хянган» гэдэг монгол нэртэй болсон. Үүнээс хятадаар «兴安» (Xīng'ān, [шиэнъаань]) гэж нэрийджээ. Хянган аймаг одоогоор гурван өөр зүйлийн зургаан нутагт хуваагддагийн нэг нь аймгийн төв Улаан хот юм. Төмөр зам, авто зам аль хэдийнэ баригдсан. Аймгийн Рашаан хотын халуун рашааныг түшиглэн аялал жуулчлал хөгжиж байгаа. 2000 оны тооллогоор Хянганд 1.6 гаруй сая хүн оршин сууж байсны 53.67% нь Хятад үндэстэн, 41.06% нь Монгол үндэстэн байж, үлдсэн хувь нь хориод яс үндэсний хүмүүс болж таарсан. Өвөр Монголын доорх арван хоёр нутгийг харьцуулахад Тунляогийн дараа хэлэгдэхээр их хувьт (41%) Монголчууд байгаа нь энэ юмсанжээ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

2000 онд 1,588,787 оршин суугчтай гэж тоологджээ.

Ард түмэн Хүн амын тоо Эзлэх хувь (%)
Хятад үндэстэн 852,684 53.67 %
Монгол үндэстэн 652,385 41.06 %
Манж үндэстэн 71,653 4.51 %
Солонгос үндэстэн 6,240 0.39 %
Хотон үндэстэн 3,017 0.19 %
Дагуур ястан 1,168 0.07 %
Шивэ ястан 568 0.04 %
бусад ард түмэн 1072 0.07 %

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Хянган аймаг дотроо 2 хот, 1 шянь, 3 хошуу болж хуваагддаг. Зургаан нутаг нь дотроо сум, шян, дүүргийн түвшний 75 газар, цаашилбал гацаа тосгоны шинжтэй 853 газар болно. Эдэнд хамаардаггүй бэлчээр 10, ойн газар 1 бий.

Монгол нэр Хятад нэр Хүн ам
(2004)
Талбай
(км²)
Нутгийн төв
хошууны энтэй хот — (县级市 xiànjíshì)
1 Улаан хот 乌兰浩特市 290,000 772
2 Рашаан хот 阿尔山市 50,000 7,409
шянь — (县 xiàn)
3 Тучуань шянь 突泉县 310,000 4,800 Тучуань
хошуу — (旗 qí)
4 Хорчин баруун гарын өмнөд хошуу 科尔沁右翼前旗 360,000 19,375 Хорчин
5 Хорчин баруун гарын дундад хошуу 科尔沁右翼中旗 250,000 15,613 Баянхошуу
6 Жалайд хошуу 扎赉特旗 390,000 11,837 Индэр

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Jinri Nei Menggu: Xing'an 今日内蒙古: 兴安 (Inner Mongolia today: Hinggan). 内蒙古人民出版社 Nei Menggu renmin chubanshe. 呼和浩特 Хөх хот 1997. ISBN 7-204-03542-9. х.9+121.