Хөлөнбуйр
- "Хөлөнбуйр" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Хөлөнбуйр (сум)-г үзнэ үү.
Хөлөнбуйр хот |
|
---|---|
аймгийн энтэй хот | |
хят. 呼伦贝尔市 — hūlúnbèi'ěr shì | |
Хятад болон Өвөр Монгол дахь Хөлөнбуйр (улаан) | |
Улс орон | ![]() |
Муж, орон | Өвөр Монголын ӨЗО |
Аймаг, тойрог | Хөлөнбуйр хот |
Хошуу = (13) | 1 дүүрэг, хошууны энтэй 5 шянь, 4 хошуу, өөртөө засах 3 хошуу |
Захирг. байр | Хайлаар дүүрэгт байдаг |
Газар нутаг | 263,953 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 2,549,278 хүн |
Нягт сийрэг | 9.7 хүн/км² |
Ард түмэн | 81.8% - хятад, 8.6% - монгол |
Нутгийн олон | Хөлөнбуйрынхан |
Цагийн бүс | Шанхайн цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +86 470 |
Шуудан-дугаар | 021000 |
ТХ-улсын дугаар | 蒙E |
Хөлөнбуйр (монг. kölün buyir; хят. 呼伦贝尔 Hūlúnbèi'ěr) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны үндсэн 12 хувийн нэг болох тойргийн энтэй хот (хоёрдугаар түвшний нэгж). Захиргааны газар нь Хайлаар дүүрэгт байрладаг.
2001 онд тойргийн энтэй хот (хят. 地级市 dìjíshì) болон өөрчлөн байгуулагдахаас өмнө аймаг (хят. 盟 méng) гэгдэж байв. 263,953 км² талбайт нутагтай. Дотроо хот хөдөөг багтаадаг ч хууль ёсны дагуу хот учраас дэлхийн хамгийн том газар нутагтай хот гэдэг. 2000 оны тооллогоор 2,687,228 оршин суугчтай байв. Үүний 81.85% нь Хятад үндэстэн, 8.60% болох 231,276 нь Монгол үндэстэн, 9.55% нь бусад угсаатан байжээ.
Хөлөн нуур (өөрөөр Далай нуур гэдэг) болон Буйр нуур (ихэнх хэсэг нь Монгол улсад харьяалагдана) хоёрын нэрээр нэрлэгдсэн учиртай. Баруун захаар Монгол Улс, хойд захаар Оросын Холбооны Улстай хил залгахад БНХАУ-ыг төлөөлнө. Зүүн талаараа улсын дотор Хармөрөн муж, урд талаараа ӨЗО-ны Хянган аймагтай хаяа залгадаг.
Угсаатны бүтэц[засварлах | кодоор засварлах]
Хөлөнбуйрын угсаатны бүтэц (2000 оны тооллого) | ||
---|---|---|
Ард түмэн | Тоо | Эзлэх хувь (%) |
Хятад үндэстэн | 2,199,645 | 81.85 % |
Монгол үндэстэн | 231,276 | 8.60 % |
Манж үндэстэн | 111,053 | 4.13 % |
Дагуур ястан | 70,287 | 2.62 % |
Хотон үндэстэн | 30,950 | 1.15 % |
Хамниган ястан | 25,418 | 0.95 % |
Солонгос үндэстэн | 8,355 | 0.31 % |
Орос үндэстэн | 4,741 | 0.18 % |
Орчон омог | 3,144 | 0.12 % |
Бусад | 2,359 | 0.09 % |
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Одоогийн байдлаар Хөлөнбуйр засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд дотроо дөрвөн янз зэргэмж бүхий гуравдугаар түвшний 13 нэгжид хуваагддаг. Эдгээрийг тоочвол 1 дүүрэг, сианы энтэй 5 хот, 4 хошуу, өөртөө засах 3 хошуу, бүгд 13 нэгж болно.
Газрын зураг | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||
# | Монгол нэр, зэргэмж |
Хятад нэр, зэргэмж ба пиньинь галиг |
Хүн ам (2004) |
Газар нутаг (км²) |
Нягтшил (/км²) |
Засаг захиргааны төв |
1 | Хайлаар дүүрэг | 海拉尔区 Hǎilā'ěr Qū | 26 түм | 1,440 | 181 | |
2 | Манжуур хот (сианы энтэй) | 满洲里市 Mǎnzhōulǐ Shì | 16 түм | 696 | 230 | |
3 | Жалан-Айл хот (сианы энтэй) | 扎兰屯市 Zhālántún Shì | 44 түм | 16,800 | 26 | |
4 | Ягши хот (сианы энтэй) | 牙克石市 Yákèshí Shì | 40 түм | 27,590 | 14 | |
5 | Гэгээнгол хот (сианы энтэй) | 根河市 Gēnhé Shì | 17 түм | 19,659 | 9 | |
6 | Эргүнэ хот (сианы энтэй) | 额尔古纳市 É'ěrgǔnà Shì | 9 түм | 28,000 | 3 | |
7 | Арын хошуу | 阿荣旗 Āróng Qí | 32 түм | 12,063 | 27 | Нажи балгас |
8 | Шинэ Барга баруун хошуу | 新巴尔虎右旗 Xīnbā'ěrhǔ Yòu Qí | 3 түм | 25,102 | 1 | Алтан-Эмээл балгас |
9 | Шинэ Барга зүүн хошуу | 新巴尔虎左旗 Xīnbā'ěrhǔ Zuǒ Qí | 4 түм | 22,000 | 2 | Амгалан балгас |
10 | Хуучин Барга хошуу | 陈巴尔虎旗 Chénbā'ěrhǔ Qí | 6 түм | 21,192 | 3 | Баянхүрээ балгас |
11 | Орчон өөртөө засах хошуу | 鄂伦春自治旗 Èlúnchūn Zìzhìqí | 28 түм | 59,800 | 5 | Али гол балгас |
12 | Эвэнх өөртөө засах хошуу | 鄂温克族自治旗 Èwēnkèzú Zìzhìqí | 14 түм | 19,111 | 7 | Баянтохой балгас |
13 | Мориндаваа Дагуур өөртөө засах хошуу |
莫力达瓦达斡尔族自治旗 Mòlìdáwǎ Dáwò'ěrzú Zìzhìqí |
32 түм | 10,500 | 30 | Ниржи балгас |
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
- Jinri Nei Menggu: Chifeng 今日内蒙古: 赤峰 (Inner Mongolia Today: Chifeng), 内蒙古人民出版社 Nei Menggu renmin chubanshe, 呼和浩特 Хөх хот 1997, ISBN 7-204-03544-5, х.9+129