Jump to content

Хорчин баруун гарын дундад хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хянган аймаг дахь байршил

Хорчин баруун гарын дундад хошуу (Хятад: 科尔沁右翼中旗 Kē'ěrqìn Yòuyì Zhōng Qí) -
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын доторх Өвөр Монголын ӨЗОХянган аймгийн хошуу.

15,613 км² талбайт нутагтай тус хошуу 2000 онд 247,031 оршин суугчтай байсан.[1]
Дийлэнх олонх буюу 83.17%-ийг Монгол үндэстэн эзлэдгээр хошууны (улсын гуравдугаар) түвшинд онцгойрно.[2] Хошууны захиргааны газар Баянхошуу балгасанд байрладаг.

Нутгийн тэхий голоор уртаашаа Хоолин гол (Хуолин, Холийн байж магадгүй) урсдаг.

Хорчин баруун гарын дундад хошууг 1626 онд байгуулж, Жиримийн чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь Түшээт чин вангийн хошуу байв.[3]

Засаг ноёдын үе залгамжлал
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
Уубаэфү, Түшээт хан1626-1632
Бадариэфү, Засаг, Түшээт чин ван1636-1671
Баясгаланэфү, Засаг, Түшээт чин ван1671-1672
АрашанЗасаг, Түшээт чин ван1674-1688
Шажинэфү, Засаг, Түшээт чин ван1688-1702
АрашанЗасаг, Түшээт чин ван1702-1711
ӨлзийтЗасаг, Түшээт чин ван1712-1720
РавданЗасаг, Түшээт чин ван1720-1759
ЧойжавЗасаг, Түшээт чин ван1759-1767
НаваанЗасаг, Түшээт чин ван1767
ДашнамжилЗасаг, Түшээт чин ван1767-1782
НоровринчиЗасаг, Түшээт чин ван1782-1840
СэвдэндонровЗасаг, Түшээт чин ван1840-1856
БавуудоржЗасаг, Түшээт чин ван1856-1890
ЦэвээнноровсанвууЗасаг, Түшээт чин ван1890-1901
ИшхайшунЗасаг, Түшээт чин ван1902-1932

Бусад холбогдол

[засварлах | кодоор засварлах]
  1. Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
  2. "Baidu" сүлжээ: Хорчин баруун гарын дундад хошуу (Хятад хэлээр)
  3. ., Алтангараг (2015). "Нон Хорчины арван хошууны "нутаг" хэмээх нийгмийн зохион байгуулалтын тухай". Historia Mongolarum. 14 (4): 72–73. {{cite journal}}: |last= has numeric name (help)