Алшаа зүүн хошуу
Солбицол: | |
---|---|
Улс | ![]() |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Аймаг | Алшаа |
Газар нутаг | |
- Нийт | 80,412 км² |
Хүн ам | |
- Нийт (2006) | 140,000 |
- Нягтрал | /км² |
Цахим сүлжээ: alszq.gov.cn (хятадаар) |
Алшаа зүүн хошуу (мо.б. alaša jegün qosiɣu; хят. 阿拉善左旗 Ālāshàn Zuǒ Qí) — БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймагт харьяалагддаг хошуу.
Алшаа зүүн хошууны нутаг бүхэлдээ 80,412 км² талбайг эзлэн хойноос урд руу 495 км, баруунаас зүүнтээ хүртэл 214 км үргэлжилдэг. Тэнгэр, Улаанбух гэсэн нэртэй хоёр элсэн цөл байгаа (магадгүй Говийн урд үзүүр байх). Эх газрын, говь цөлийн хуурай уур амьсгалтай. Жилдээ 80-220 мм хур тунадас унаж, дунджаар цельсийн 7.2 градус дулаан байдаг. Алшаа баруун хийд байрладаг Алшаа уулын байгалийн дархан газар тус хошууны зүүн урд үзүүрт байрладаг. Алшаа уул, Хатан голын (Шар мөрөн) бартаат хэсгээр Цагаан хэрэм тасархай байдаг.
Алшаа зүүн хошуунд 2000 онд 148,672 хүн оршин суудаг хэмээн тоологджээ. Үүнээс 63,277 нь хошууны төв Баянхот балгасынх. Өдгөө хүн амын дийлэнх олонх нь Хятад үндэстэн. Эндхийн Монголчуудын цөм нь 17-р зууны үеэс суурьшсан Хошууд Ойрад билээ. Хожим бас Халхаас ирж сууцгаажээ.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
- Хошууны засгийн албан ёсны сүлжээ (хятад хэл, ханз үсгээр)
- Солонго сүлжээ - Алшаа зүүн хошууны хот суурин, газар усны нэрийг тодорхой бичсэн Алшаа аймгийн газрын зураг (монгол хэл, монгол үсгээр)
- Даяар Монгол сүлжээ - На.Сүхбаатар: Өмнөд хилийн цаадах Монголчуудын тухай. Өдрийн сонин №297(3374). 2009.12.11 (монгол хэл, кирилл үсгээр)