Jump to content

Хангин хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хангин хошуу
杭锦旗ᠬᠠᠩᠭᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Хангин, Өвөр Монгол
Хангин
Хангин
Өвөр Монгол дахь төвийн байршил
Хангин, Хятад
Хангин
Хангин
Хангин (Хятад)
Солбицол: 39°50′N 108°44′E / 39.833°N 108.733°E / 39.833; 108.733Солбицол: 39°50′N 108°44′E / 39.833°N 108.733°E / 39.833; 108.733
Улс Хятад
Өөртөө засах оронӨвөр Монгол
Аймгийн энтэй хотОрдос
Хошууны төвШанаа балгас
Газар нутаг
  Нийт
19,000 км2 (7,000 бээр2)
Өндөр
1,391 м (4,564 фут)
Хүн ам
 (2020)[1]
  Нийт110,824
  Нягтрал5.8/км2 (15/бээр2)
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Вэб сайтwww.hjq.gov.cn
Хангин хошуу
Хятад нэр
Уламжлалт杭錦
Хялбаршуулсан杭锦
ШууданHangkin
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньHángjǐn Qí
Вэйд — ГайлсHang-chin Ch‘i
Монгол нэр
Монголын КириллХангин хошуу
Монгол бичигᠬᠠᠩᠭᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ
Галиглал
SASM/GNCQaŋɣin Qosiɣu

Хангин хошуу (монгол бичгээр: ᠬᠠᠩᠭᠢᠨ ᠬᠤᠱᠢᠭᠤ, ханггин хошигу; хятадаар 杭锦旗, пиньинь галиг: Háng jǐnqí) — Хятад улсын Өвөр Монгол орны аймгийн энтэй Ордос хотын харъяат хошуу. Хошууны төв нь Шинэ балгас бөгөөд хошуу нь баруун болон баруун хойд, хойд талаар Баяннуур хоттой, зүүн талаар Далад, Эзэн Хороо хошуу, Дуншэн дүүрэгтэй, өмнө талаар Отог, Үүшин хошуудтай тус тус хиллэдэг.

1949 оноос Хангин хошуу нэртэй болохоос урьд Чин улсын үед Их Зуугийн чуулганы Ордосын баруун гарын хойд хошуу нэртэй байсан. Тухайн үед Хангин хошуу нь энэ хошууны нийтлэг нэр байсан бөгөөд хожим нь албан ёсны нэр болжээ.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Хангин хошуу дотроо 5 балгас, 1 сум болж хуваагдана.

Нэр Монгол бичиг Хятад ханз Пиньинь галиг Бүс нутгийн код
Хот балгас
Шинэ балгас ᠰᠢᠨᠡ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ 锡尼镇 Xīní Zhèn 150625100
Балган балгас ᠪᠠᠯᠭᠤᠨ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
巴拉贡镇 Bālāgòng Zhèn 150625101
Жаргалант балгас ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
吉日嘎朗图镇 Jírìgālǎngtú Zhèn 150625102
Дугуй тал балгас ᠳᠤᠭᠤᠢᠲᠠᠯ᠎ᠠ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
独贵塔拉镇 Dúguìtǎlā Zhèn 150625103
Хөх мод балгас ᠬᠥᠬᠡᠮᠣᠳᠣ
ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ
呼和木独镇 Hūhémùdú Zhèn 150625104
Сум
Их Ус сум ᠶᠡᠬᠡᠤ᠋ᠰᠤ ᠰᠤᠮᠤ 伊和乌素苏木 Yīhéwūsù Sūmù 150625200

Урьд нь Ордосын баруун гарын хойд хошуу. Энэ хошууг 1649 онд байгуулж, Их Зуугийн чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь "Хангин хошуу" байв. 1949 онд албан ёсоор Хангин хошуу нэртэй болсон.

Засаг ноёдын үе залгамжлал[2][3]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
Бага ЖамцЗасаг, улсын түшээ гүн1649-1670
СономЗасаг, улсын түшээ гүн1670-1672
ДүүрэнЗасаг, хошууны бэйс1672-17071672 оноос засаг улсын түшээ гүн, 1698 оноос засаг хошууны бэйс
СэрэндашЗасаг, хошууны бэйс1707-1712
ЛүмбүЗасаг, хошууны бэйс1712-1717
СэрэннамжилЗасаг, хошууны бэйс1717
ЦэвээнбайнжурЗасаг, төрийн бэйл1717-17721717 оноос засаг хошууны бэйс, 1754 оноос засаг төрийн бэйл
РашдаржЗасаг, хошууны бэйс1772-1806
РашжамцЗасаг, хошууны бэйс1806-1812
РашпилЗасаг, хошууны бэйс1812-1813
ДондовсэрэнЗасаг, хошууны бэйс1813-1841
ЖигмэддовжалЗасаг, хошууны бэйс1841-1857
БатманлайЗасаг, хошууны бэйс1857-1880
АрвинбаярЗасаг, хошой чин ван1880-19241880 оноос засаг хошууны бэйс. Тэрээр Монгол малчдын эрх ашгийг хамгаалж, Хан хятадуудыг Ордост газар тариалан эрхлэхийг эсэргүүцэж байв. 1912 онд тэрээр Олноо Өргөгдсөн Монгол Улсад үнэнч байхаа тангараглав. 1913 онд түүнийг Жан Шаозэн (張紹曾) хулгайлж, Сүйюань (綏遠) руу аваачиж, тэнд Хятадад үнэнч байхаа тангараглахаас өөр аргагүй болгож, хошой чин вангийн цол хүртжээ.
Алтан-ОчирЗасаг, хошой чин ван1924-1949
  1. Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
  2. 清史稿/卷209
  3. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 88–90. ISBN 978-7-227-06076-5.