Баяннуур хот
- Баяннуур холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Баяннуур хот ![]() ![]() |
|
---|---|
аймгийн түвшний хот | |
хят. 巴彦淖尔市[2] | |
![]() |
|
Улс | ![]() |
Муж | Өвөр Монголын ӨЗО |
Аймаг | Баяннуур хот |
Хошуу | 7 нутагт хуваагдана |
Нутгийн төв | Линьхө дүүрэг |
Газар нутаг | 65,788 км² |
Хүн ам (2010) | 1,669,915 хүн |
Нягт сийрэг | 25 хүн/км² |
Ард түмэн | хятад үндэстэн (94%) монгол үндэстэн (4%) |
Цагийн бүс | Хятадын цаг (ГЦ+8) |
Цахим хуудас | bynr.gov.cn |
Баяннуур — Хятад улсын Өвөр Монгол орны харьяа аймгийн түвшний хот.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Баяннуур аймгийн түвшний хот Өвөр Монгол орны баруун хойд хэсэгт 65,788 км2 газар эзлэн оршдог.
Умард талаараа Монгол улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хиллэж, дорнод талаараа Бугат хот, өмнөдөө Хатан голоор зааглагдаж Ордос хот, өрнөдөө Алшаа аймаг гэж өөртөө засах орныхоо гурван нутгаар хүрээлэгдэнэ.
Говь газар байна. Жилд 188 мм хур тунадастай, I сард дунджаар -11°C-15°C, VII сард +20-24°C температуртай.
Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]
Баяннуурт 2010 онд 1,669,915 хүн оршин сууж байсан.
Ард түмэн | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад үндэстэн | 1,579,969 | 93.9% |
Монгол үндэстэн | 76,368 | 4.5% |
Хотон үндэстэн | 19,835 | 1.2% |
Манж үндэстэн | 4,231 | 0.3% |
бусад ард түмэн | 2,259 | 0.1% |
Бүгд | 1,682,662 | 100.0% |
Урд тал, голын эргээр хотжиж хятаджисан, хойд талын хөдөө газартаа монголоо гээгээгүй.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Дээр үед Улаанцав чуулганы нутаг байв. БНХАУ-ын үед Баяннуур аймаг (盟 мөн) гэгдэж байгаад 2003 оноос хойш аймгийн түвшний хот (地级市 дижиши) болжээ.
Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]
Газрын зураг | # | Нутгийн нэр, нэгж | хятад | англи | Хүн ам (2004) | Газар нутаг | |
---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||
1 | Линьхө дүүрэг | ᠯᠢᠨᠾᠧ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭ | 临河区 | Linhe District | 550,000 | 2,354 км² | |
2 | Үюань шянь | ᠦᠶᠤᠸᠠᠨ ᠰᠢᠶᠠᠨ | 五原县 | Wuyuan County | 280,000 | 2,493 км² | |
3 | Дөнкоу шянь | ᠳ᠋ᠧᠩᠺᠧᠦ ᠰᠢᠶᠠᠨ | 磴口县 | Dengkou County | 120,000 | 4,167 км² | |
4 | Урадын өмнөд хошуу | ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠡᠮᠦᠨᠡᠳᠦ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 乌拉特前旗 | Urat Front Banner | 340,000 | 7,476 км² | |
5 | Урадын дундад хошуу | ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 乌拉特中旗 | Urat Middle Banner | 140,000 | 22,606 км² | |
6 | Урадын хойд хошуу | ᠤᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 乌拉特后旗 | Urat Rear Banner | 60,000 | 24,925 км² | |
7 | Хангин хойд хошуу | ᠬᠠᠩᠭᠢᠨ ᠬᠣᠶᠢᠲᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ | 杭锦后旗 | Hanggin Rear Banner | 300,000 | 1,767 км² |
Зүүлтийн тайлбар[засварлах | кодоор засварлах]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Баяннуур хотын засгийн явдлын сүлжээ (хятадаар)
- Баяннуурын газрын зураг (монголоор)