Алшаа аймаг
Алшаа аймаг |
|
---|---|
аймаг | |
хят. 阿拉善盟 — ālāshàn méng | |
![]() |
|
![]() |
|
Улс орон | ![]() |
Муж, орон | Өвөр Монголын ӨЗО |
Аймаг, тойрог | Алшаа аймаг |
Хошуу, шянь (3) | Нэр бүхий 3 хошуу |
Аймгийн төв | Баянхот балгас |
Газар нутаг | 267,574 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 231,334 хүн |
Нягт сийрэг | 0.86 хүн/км² |
Ард түмэн | 71.8% - хятад, 22.7% - монгол |
Нутгийн олон | Алшаагийнхан |
Цагийн бүс | Чунчингийн цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +86 483 |
Шуудан-дугаар | 750300 |
ТХ-улсын дугаар | 蒙M |
Цахим хуудас | als.gov.cn (хятадаар) |
Алшаа аймаг (мо.б. alaša ayimaɣ; хят. 阿拉善盟 Ālāshàn Méng) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы аймаг. Засгийн газар нь Баянхот балгасанд байрладаг.
Нутаг дэвсгэр - 267,574 км², хүн амын тоо - 196,279 (2000 оны тооллого).
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Алшаа аймаг 267.574 км² талбайтайгаараа Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгж юм. Ихэнх нутаг нь говь, цөл байдаг. Энд Тэнгэр, Бадайн жаран, Улаанбух зэрэг элсэн цөл байж, нутгийн умард хэсэг Говийн өмнөд хэсэг болдог. Аймгийн баруун хэсгээр байх Эзнээ гол, Гашуун нуур, Сов нуур зэргийг онцлож болно. Аймгийн зүүн болон өмнөд талаар Алшаа уул мэтийн уулстай.
Алшаа аймаг ӨМӨЗО-ы хотуудтай зүүн талаараа, Ганьсү мужтай баруунаараа, Ниншя - Хотонгийн ӨЗО-тэй баруун урд талаараа хаяа залгадаг бол хойд талаараа Монгол улстай (Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай) БНХАУ-г төлөөлж хиллэдэг.
Эрдэс баялаг[засварлах | кодоор засварлах]
Алшаад 86 төрлийн (ӨМӨЗО-д олдсон эрдсийн 71.67%-тай тэнцэх) 416 орд газрыг нээжээ. Үүнээс 40 төрлийнхийг одоогоор олборлож, дахин 14-ийнх нь хэрэглэх боломжийг судлан бэлтгэж байгаа.[1]
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Алшаа аймаг дотроо 3 хошуунд хуваагддаг.
# | Монгол нэрийдэл (кирилээр) | Монгол нэрийдэл (монголоор) | Хятад нэрийдэл (ханзаар) | Хүн ам (2004) | Нутаг дэвсгэр (км²) | Нягтшил (хүн/км²) | Засаг захиргааны төв |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Алшаа зүүн хошуу | 阿拉善左旗 | 140,000 | 80,412 | 2 | Баянхот | |
2 | Алшаа баруун хошуу | 阿拉善右旗 | 20,000 | 72,556 | <1 | Эхэнхудаг | |
3 | Эзнээ хошуу | 额济纳旗 | 20,000 | 114,606 | <1 | Далайхөв |
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
2000 онд тус аймагт 196,279 хүн оршин суудаг гэж бүртгэгджээ. Үүнээс үзвэл Өвөр Монголын хамгийн цөөн хүн амтай хоёрдугаар түвшний нэгж (аймаг эсвэл тойргийн энтэй хот) юм. Олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 44,630 (22.74%) Монгол үндэстэн байдаг аж. Алшаа зүүн, баруун хошуунд Хошууд ястан, Эзнээ хошуунд Торгууд ястан Монголчуудын цөм нь болдог.
Ард түмэн | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад үндэстэн | 140,900 | 71,79 % |
Монгол үндэстэн | 44,630 | 22,74 % |
Хотон үндэстэн | 9,331 | 4,75 % |
Манж | 952 | 0,49 % |
Төвөд | 146 | 0,07 % |
Цагаан Монгол (Монгор) | 68 | 0,03 % |
Дагуур | 67 | 0,03 % |
бусад | 185 | 0,09 % |
Зүүлт[засварлах | кодоор засварлах]
- ↑ Baidu нэвтэрхий толь сүлжээ - Алшаа аймаг (хятад хэлээр)
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Алшаа аймгийн засаг захиргааны албан ёсны цахим сүлжээ (хятад хэл, ханз үсгээр)
- Солонго сүлжээ - Алшаа аймгийн газрын зураг (монгол хэл, монгол үсгээр)
- Даяар Монгол сүлжээ - На.Сүхбаатар: Өмнөд хилийн цаадах Монголчуудын тухай. Өдрийн сонин №297(3374). 2009.12.11