Эзэн Хороо хошуу
Эзэн Хороо хошуу (Монгол бичиг:ᠡᠵᠡᠨ
ᠬᠤᠷᠤᠭᠠ
ᠬᠤᠱᠢᠭᠤ; хятад: 伊金霍洛旗, пиньинь: Yījīnhuòluò qí) нь Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын харьяаны хошуу. Хошууны төв нь Алтанширээ балгас, нийт нутаг нь 5501 км2[1], баруун талаар Хангин хошуу, Үүшин хошуутай, зүүн талаар Зүүнгар хошуу, хятадын Шааньси мужийн Юйлинь хоттой, хойд талаар Дуншэн дүүрэг, Хиа багш дүүрэгтэй тус тус хиллэнэ. Хошууны нийт хүн ам нь 2020 оны байдлаар 247,983[1].
Энэ хошуунд Чингис хааны тахилын онгон байрлаж, жил бүр тахил тайлга болдог нь олон сая жуулчдын сонирхолыг татдагаар алдартай.
1959 онд хуучин байсан Их Зуугийн чуулганы Ордос баруун гарын өмнөд адаг хошуу (Засаг хошуу), Ордос зүүн гарын дунд хошууг (Жүн вангийн хошуу) нэгтгэсний дүнд Эзэн Хороо хошууг байгуулжээ.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Нэр | Монгол бичиг | Хятад ханз | Пиньинь галиг | Бүс нутгийн код |
---|---|---|---|---|
Хот балгас | ||||
Алтанширээ балгас | ᠠᠯᠲᠠᠨᠰᠢᠷᠡᠭᠡ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
阿勒腾席热镇 | Ālèténgxírè Zhèn | 150627100 |
Засаг балгас | ᠵᠠᠰᠠᠭ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
札萨克镇 | Zhásàkè Zhèn | 150627101 |
Улаанмөрөн балгас | ᠤᠯᠠᠭᠠᠨᠮᠥ᠋ᠷᠡᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
乌兰木伦镇 | Wūlánmùlún Zhèn | 150627102 |
Нарийн тохой балгас | ᠨᠠᠷᠢᠨ ᠲᠣᠬᠣᠢ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
纳林陶亥镇 | Nàlíntáohài Zhèn | 150627103 |
Суврага балгас | ᠰᠤᠪᠤᠷᠭᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
苏布尔嘎镇 | Sūbù'ěrgā Zhèn | 150627104 |
Хоньчин гол балгас | ᠬᠣᠨᠢᠴᠢᠨ ᠭᠣᠣᠯ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
红庆河镇 | Hóngqìnghé Zhèn | 150627105 |
Эзэн хороо балгас | ᠡᠵᠡᠨ ᠬᠣᠷᠣᠭᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
伊金霍洛镇 | Yījīnhuòluò Zhèn | 150627106 |
Холбоотой өгүүлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "中國: 内蒙古自治区 (地级行政、县级行政区) - 人口统计,图表和地图". www.citypopulation.de. Татаж авсан: 2024-11-05.