Ордос хот

Ордос хот
ᠣᠷᠳᠤᠰᠬᠣᠲᠠ
аймгийн энтэй хот
хят. 鄂尔多斯市 — è'ěrduōsī shì
Ордос хотод боссон хөшөө
Ордос хотод боссон хөшөө
Хятад болон Өвөр Монгол орон дахь Ордос (улаан)
Хятад болон Өвөр Монгол орон дахь Ордос (улаан)
Улс орон  Хятад
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Ордос хот
Хошуу, шянь (9) 2 дүүрэг, 7 хошуу
Захирг. байр Дуншэн дүүрэгт байдаг
Газар нутаг 86,752 км²
Газрын байц д.т.д. 850-2,149 м
Хүн ам (тоол.) 2010 онд 1,940,653 хүн
Нягт сийрэг 22 хүн/км²
Ард түмэн 88.2% - хятад, 11.4% - монгол
Нутгийн олон Ордосынхон
Цагийн бүс Чунчингийн цаг (ГЦ+8)
Утасны дуг. +86 477
Шуудан-дугаар 017000
ТХ-улсын дугаар 蒙K
Цахим хуудас ordos.gov.cn (хятадаар)

Ордос (Монгол бичиг: Ордос, Хятад ханз: 鄂尔多斯) нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан.

86,752 км² газар нутаг нь Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шэньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. 2004 оны эцсийн байдлаар 1.36 сая хүн амтай.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Ордосын газар нутгийн зүүн хэсгээр дов толгодтой, баруун болон төв хэсгээр тэгш өндөрлөг, өмнөд болон хойд хэсгээр элсэрхэг цөл, өмнөд хэсгээр Шар мөрний хөндий оршино. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2,149 метр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.дээш 850 метр юм. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ нутгийн зүүн хэсгээр 300-400 мм, баруун хэсгээр 190-350 мм болно.

Засаг захиргааны нэгжүүд[засварлах | кодоор засварлах]

Ордос хот нь 2 дүүрэг, 7 хошуунд хуваагдана:

Нэр Газар нутгийн хэмжээ Хүн ам (2004 оны байдлаар) Засаг захиргааны төв
Хиа багш дүүрэг (康巴什区) 352 км² 200,000
Дуншэн дүүрэг (东胜区) 2,137 км² 230,000
Далад хошуу (达拉特旗) 8,192 км² 330,000 Шулиньжао (树林召镇)
Зүүнгар хошуу (准格尔旗) 7,535 км² 270,000 Суэжиаван (薛家湾镇)
Отгийн өмнөд хошуу (鄂托克前旗) 12,318 км² 70,000 Олзог (敖勒召其镇)
Отог хошуу (鄂托克旗) 20,064 км² 90.000 Улаан (乌兰镇)
Хангин хошуу (杭锦旗) 18,903 км² 130,000 Шинь (锡尼镇)
Үүшин хошуу (乌审旗) 11,645 км² 100,000 Галуут (嘎鲁图镇)
Эзэн Хороо хошуу (伊金霍洛旗) 5,958 км² 140,000 Алтанширээ (阿勒腾席热镇)

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]

2000 оны хүн амын тооллогын дүнгээр:

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 1,207,971 88.19%
Монгол үндэстэн 155,845 11.38%
Манж үндэстэн 2,905 0.21%
Хотон үндэстэн 1,861 0.14%
Төвөд үндэстэн 1,023 0.07%
Бүх ард түмэн 1,369,766 100.0%

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ордос – Викимедиа зураг, бичлэг, дууны сан