Эрээн хот
![]() Эрээн хот |
|
---|---|
хошууны энтэй хот | |
Хошууны энтэй Эрээн хот | |
Шилийнгол аймаг дахь Эрээн хот хошууны нутаг | |
Улс | ![]() |
Муж, орон | Өвөр Монгол |
Аймаг, хот | Шилийнгол |
Хошуу, шянь | Эрээн |
Сум, шян | 3 хороо, 1 сум |
Газар нутаг | 4,015 км² |
Газрын байц | д.т.д. 963 м |
Хүн ам (2010) | 74,200 хүн |
Нягт сийрэг | 18.5 хүн/км² |
Нутгийн олон | Эрээн хотынхон, Эрээнийхэн |
1966 он | Эрээн хот болж байгуулагдсан |
Цагийн бүс | Хятадын цаг (ГЦ+8) |
Утасны дуг. | +86 (0) 0479 |
Цахим хуудас | elht.gov.cn |
Эрээн (монгол бичгээр ᠡᠷᠢᠶᠡᠡ, хятадаар 二连浩特市 [Èrliánhàotè Shì]) гэж Хятад улсын Өвөр Монгол орны Шилийнгол аймагт харъяалагдаж буй 4015 км² талбай эзлэсэн, 74200 хүнтэй хошууны энтэй хот байдаг. Дотроо 3 хороо, 1 суманд хуваагддаг. Хот хөдөө газрыг хамтатгасан энэхүү хошууны энтэй Эрээн хотын цөм хэсэг буюу жинхэнэ Эрээн хот нь Хятад–Монголын хилийн Хятад улс талын гол боомт юм. Нөгөө талд нь Монгол улсын Замын-Үүд байгаа. Найман мянган хүнтэй байсан Эрээн 1992 онд Хятад–Монголын хил нээгдэж хоёр улсын хоорондох арилжаа наймаа дэлгэрсний ачаар найман түмэн хүнтэй болж өргөжжээ. Монголын төмөр зам өргөн, Хятадынх нарийн царигтай байдаг тул Эрээн өртөөнд олон улсын галт тэрэг дугуйгаа сольдог. Говь газар болохоор жилдээ 142.3 мм тунадас унадаг. I сард дунджаар -15°C хүйтэн, VII сард 23°C халуун байдаг.