Монголын төмөр зам
Харагдац
Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-тэй бүү андуураарай.
"Монголын төмөр зам" -2008 оны 3-р сарын 5-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдсан Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компани юм.
Үйл ажиллагаа ба бүтэц
[засварлах | кодоор засварлах]Монголын төмөр зам компанийн үндсэн ажиллагааг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
- Төмөр замын дэд бүтцийн засвар, ашиглалт, шинээр барих
- Төмөр замын тээвэрлэлтийн үйлчилгээ
- Зүтгүүрийн засвар үйлчилгээ, ашиглалт, түрээслэлт
- Төмөр замын түүхий эдийн худалдан авалт, түүнээс бий болсон хөрөнгийг зохицуулаx
- Гадаад худалдаа, хуулиар хориглоогүй бизнес эрхлэх[1]
Тус компани “Шинэ төмөр зам” төсөл, Хөдлөх бүрэлдэхүүний түрээс, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж, “Тяньжиний тээвэр логистикийн төв” төсөл гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Хараат, охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК
- БНХАУ-ын Тяньжин боомтод тээвэр логистикийн төвийн төсөл хэрэгжүүлэгч “Монголиан порт групп”
- “Шивээ хүрэн төмөр зам" ХХК
- “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” ХХК
- “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК
Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүд
[засварлах | кодоор засварлах]- Цэрэнжавын Одхүү ТУЗ-ийн дарга (ЗТХЯ-ны ТЗУХ-ийн дарга)
- Сүхээгийн Мяндасмаа ТУЗ-ийн гишүүн (Зам, тээврийн хөгжлийн яамны хуулийн хэлтсийн дарга )
- Лхамрагчаагийн Булганхүү ТУЗ-ийн гишүүн (ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын ахлах шинжээч)
- Нацагдоржийн Ганболд ТУЗ-ийн гишүүн, Цалин, хөлс, урамшууллын хорооны гишүүн (ТӨБЗГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга)
- Даваасүрэнгийн Нар-Од ТУЗ-ийн гишүүн (“Солид юнити аудит” ХХК-д аудитын менежер)
- Батмөнхийн Амарбаясгалан ТУЗ-ийн гишүүн (Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга)
- Ж. Ариунаа ТУЗ-ийн гишүүн
- Н. Мөнхбат ТУЗ-ийн гишүүн (ЗГХЭГ-ын ахлах референт)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Монголын төмөр замын албан ёсны цахим хуудас (англи, монголоор)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монголын төмөр зам (Memento 6. Тавдугаар сар 2020 цахим архивт): Компанийн танилцуулга