Jump to content

Сөнөд баруун хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шилийнгол аймгийн газрын зурагт «6» гэж дугаарласан нь Сөнөд баруун хошуу

Сөнөд баруун хошуу (монгол бичгээр - сөнид барагун хошигу; хятадаар 苏尼特右旗 - sūnítè yòu qí) — БНХАУ-ын Өвөр Монголын Шилийнгол аймгийн харьяа хошуу. Араараа Монгол улстай 18 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Эрээн хот, Сөнөд зүүн хошуу, Хөвөөт шар хошуу, өөртөө засах орныхоо Улаанцав хоттой хаяалдаг. Хошууны 26,700 км2 нутагт 2006 онд 68,700 хүн амьдарч байсан. Дотроо 3 балгас (Сайхантал, Зүрх, Өргөнтал), 3 сум (Санбулаг, Сайхан-Өлзий, Эрээннуур)-тай.

Сөнөд баруун хошууг 1642 онд байгуулж, Шилийн Голын чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нэр нь Сөнөд баруун гарын хошуу байв.

Засаг ноёдын үе залгамжлал[1][2]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
СэүсэЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1642-1646
ŠakidaiЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1647-1670
ГүнгээЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1670-1673
ЛуужанЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1673-1675
АюушЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1675-1693
ДаржавЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1693-1729
ВанчинцэсрэнЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1729-1741
ДанзанцэрэнЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1741-1744
ЛэнгүнцэрэнЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1744-1751
ЦэрэндоржЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1751-1759
ЦэрэнгомбоЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1759-1802
РаднаашидиЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1802-1826
БүрнишириЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1826-1855
БудмандалаЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1855-1863
НамжилванчигЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1863-1908
ДэмчигдонровЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1908-1938
ДолгорсүрэнЗасаг, төрийн Дүүрэн жүн ван1938-1945
  1. 清史稿/卷209
  2. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 62–63. ISBN 978-7-227-06076-5.