Jump to content

Хятадын аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Өвөр Монголын аймаг-с чиглүүлэгдэв)
Аймаг
Монгол бичигт: ayimaɣ
Латин галиг: ayimaɣ
Сүүлд Чин улсын үеэс: čiɣulɣan
Латин галиг: čiɣulɣan
Кириллээр: аймаг
Латин галиг: aimag
Хятадаар:
Пиньинь: мэнг

Аймаг (Монгол: ᠠᠶᠢᠮᠠᠭ, ayimaɣ, ОУАЗЦТ [æːmɑ̆ɡ̊]; кириллээр: аймаг; хятадаар 盟; пиньинь мэнг– „холбоо“) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны засаг захиргааны нэгж юм. Өвөр Монголын аймаг нь Чин улсын үеэс эхлэн засаг захиргааны дээд түвшинд оршсоор иржээ. Анх Жирэм, Зуу Үд, Зост, Шилийн Гол, Улаанцав, Их Зуу гэсэн зургаан аймагтай байсан ба сүүлдээ нэмэгдсээр өнөөг хүрчээ. Өнөөдөр аймаг нь дүүргийн түвшинд буюу засаг захиргааны хоёрдугаар түвшин болох захиргааны дүүрэгт багтдаг. 1970-аад оны сүүлчийг хүртэл байсан есөн аймгаас зургаа нь дүүрэггүй хот болон статусаа өөрчилсөн.