Кирил үсэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Кирилл үсэг» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Кирил цагаан толгойн тархац
Cyrillic letter Yat.svg

Кирил үсэг (Орос хэл: Кирилли́ческий алфави́т) нь үсэгт бичиг бөгөөд түүнийг голчлон славян угсааны ард түмний дунд болон буюу европ болон азид хэрэглэдэг. Энэ бичгийг Кирилл Салиникигийн (826-869) нэрээр нэрлэсэн боловч тэрбээр кирил үсгийг бус түүний өмнөх глаголит цагаан толгойн үсгийг зохиосон юм. Кирил үсгийг өөрөөр кирилица (өөр хувилбар кириллица) эсвэл азбука (а славян хэлээр аз, б-г мөн славян хэлээр буки) буюу цагаан толгойн эхний хоёр үсгээр нь бас нэрлэдэг.

Түүх[засварлах | edit source]

Үүсэл[засварлах | edit source]

Хэдийгээр Кирилл болон Методыг глаголит цагаан толгойг зохиогчид гэж үздэг боловч кирил үсгийн зохиогчийн хувьд нь өнөөг хүртэл академичдийн маргааны сэдэв байдаг. Кирил үсгийн нэр нь Кириллийн нэрийг зүүх боловч үүссэн түүхийн хувьд 10-р зууны дундуур зүүн болгарын Велики Преслав дахь хааны ордонд зохиогдсон ажээ.[1][2][3] Тэгэхээр түүнээс 100 гаран жилийн өмнө амьдарч байсан Кирилл болон Метод нарын зохиогчийн эрх нь хамааралгүй болно.

Хэрэглээ[засварлах | edit source]

Кирил үсгийг 30 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хэлний онцлог, дуудлага хөгд тохируулан үсэг нэмж хэрэглэж байна.

Кирил цагаан толгой[засварлах | edit source]

Кирил үсгийг албан ёсны цагаан толгойгоор ашигладаг хэлүүд гэвэл:

Бичгийн хэв[засварлах | edit source]

Мөр 1: Дармал бичиглэл, Мөр 2: Бичмэл бичиглэл.
а б в г д е ё ж з и й к л м н о п Р с т у ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ ъ ы ь э ю я

Эшлэл[засварлах | edit source]

  1. Nikolaos Trunte: Altkirchenslavisch. 4. Auflage. Sagner, München 1994, ISBN 3-87690-480-3 (Словѣньскъи ѩзыкъ. Ein praktisches Lehrbuch des Kirchenslavischen in 30 Lektionen. Bd. 1), Kap. 1.9, S. 16–19.
  2. Hans-Dieter Döpmann: Kirche in Bulgarien von den Anfängen bis zur Gegenwart. Biblion, München 2006
  3. Gerhard Podskalsky: Theologische Literatur des Mittelalters in Bulgarien und Serbien 815-1459. Beck, München 2000