Татар хэл

Татар хэл

татарча / tatarça / تاتارچا
Яригддаг газар: Орос болон хуучин ЗХУ-ын бусад орнууд
Нийт яригчид: 6,496,600[1]
Хэлний бүлэг: Алтай[1](маргаантай)
 Түрэг
  Кипчак
   Кипчак-Болгар
    Татар хэл 
Бичгийн систем: Кирилл үсэг, латин үсэг, араб үсэг 
Албан ёсны статус
Албан ёсны хэл байдаг газар:  Татарстан (ОХУ)
Зохицуулдаг газар: Institute of Language, Literature and Arts of the Academy of Sciences of the Republic of Tatarstan
Томьёолбор
ISO 639-1: tt
ISO 639-2: tat
ISO 639-3: tat

Татар хэл (tatar tele, tatarça, татар теле, татарча) нь Түрэг язгуурын хэл бөгөөд татар үндэстэн тус хэлээр ярилцана. Казанийн татар хэл гэж нэрлэх нь бий.

Газар зүйн тархалт[засварлах | кодоор засварлах]

Татар хэл нь Оросын Холбооны Улс (5.3 сая орчим), Төв Ази, Украин, Польш, Хятад, Финланд, Турк улсуудад хэрэглэгддэг.

Тус хэл нь татар үндэстнээс гадна хэдэн мянган Маричуудын төрөлх хэл болно. Мордвачуудын Каратаи ястан мөн татар хэл хэрэглэнэ. 2002 оны тооллогоор татар үндэстний 94% нь татар хэлний мэдлэгтэй байсан[2].

Албан ёсны статус[засварлах | кодоор засварлах]

Казанийн метро дахь хос хэлтэй заавар.

Татар хэл нь орос хэлний хамтаар Бүгд Найрамдах Татарстан Улсын албан ёсны хэл болно. Татар хэлний албан ёсны бичиг нь кирилл цагаан толгойд хэдэн нэмэлт үсэг хэрэглэдэг. Заримдаа латин, араб зэрэг өөр үсэг хэрэглэх нь бий.

А а Ә ә Б б В в Г г Д д Е е Ё ё
Ж ж Җ җ З з И и Й й К к Л л М м
Н н Ң ң О о Ө ө П п Р р С с Т т
У у Ү ү Ф ф Х х Һ һ Ц ц Ч ч Ш ш
Щ щ Ъ ъ Ы ы Ь ь Э э Ю ю Я я  

Эшлэл[засварлах | кодоор засварлах]