Татарстан

Бүгд Найрамдах Татарстан Улс (Монгол)
Республика Татарстан (Орос)
Татарстан Республикасы (Татар)

ОХУ дахь Татарстаны байршил
сүлд далбаа


Төрийн дуулал: n/a
Нийслэл Казань
Байгуулагдсан 1920 оны 5 сарын 27
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
Бүгд Найрамдах Улс
Ижил Мөрөн
Ижил Мөрөн
Код 16
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
68,000 км²
68000
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
3,779,265 хүн
8
55.6 хүн / км²
73.8%
26.2%
Албан ёсны хэл орос, татар
Засгийн газар
Ерөнхийлөгч Минтимер Шаймиев
Ерөнхий сайдРустам Минниханов
Хууль тогтоох байгууллага
[[Үндсэн хууль|]]
Албан ёсны цахим сүлжээ
http://www.tatar.ru/

Бүгд Найрамдах Татарстан Улс (товч. Татарстан; Орос: Республика Татарстан , тат. Татарстан Республикасы) бол Оросын холбооны нэгж (нэгэн Бүгд Найрамдах Улс) юм. Ижилийн холбооны тойрог, Ижилийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл нь Казань.

Дэвсгэр нутгийн талбай - 68,000 км2[1] (Монголынхтой зүйрлэвэл Увс аймаг шиг). 2010 онд 3,786,488[2] хүн амтай гэж тоологдсон нь ОХУ-ын одоогийн холбооны 83 нэгжээс 8-рт, 21 БНУ-аас 2-р олон (Башкортостаны дараах) хүн амтай нь гэж үзэгдэнэ. Хүн амын 53% (2,012,571) нь Татар, 39.7% нь Орос. Орос хэлнээс гадна Татар хэл албан ёсны эрхтэй.

ЗХУ-ын үед Автономит Бүгд Найрамдах Улсын статустай байсан бөгөөд ОХУ байгуулагдахад Бүгд Найрамдах Улс болжээ. Татарстан нь 1992 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1994 онд түүнээсээ татгалзсан аж.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Энэ улс орныг Татар хэлээр ЗХУ-ын үеэс одоог (ОХУ-ын үед) хүртэл "Татарстан" хэмээн нэрийдэж байна. Татар+-стан хэмээх бүтээвэр нь Монгол хэлнээ «Татар орон», «Татар улс», «Татарын газар» гэж бууна. Тэгвэл Орос хэлээр ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд байх үед нь "Тата́рия" гэж байжээ. Үүний -ия дагавар нь Монголоор бас л «орон», «улс», «-ын газар» гэсэн утгатай. Харин ОХУ-ын үед Оросоор "Татарста́н" гэж нэрийдэх болсон.

Монголоор 1991 оноос өмнө Татар гэж бичиж байв.[3] Харин одоогийн (1991 онд үүссэн) энэ улсыг "Афганистан", "Пакистан" гэдгийн адилаар Татарстан гэж бичиж эхэлжээ. Богиноор бичсэн ч гэсэн (а́ = аа) Татаар, Татарстаан гэж бичсэн мэт уртаар дууддаг.

Газар нутаг[засварлах | кодоор засварлах]

Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москвагаас дорно зүгт барагцаагаар 800 км зайнд Уралын нурууны баруун тийш нилээд зайнд алслаж Татарстан (Татар орон) байрладаг. Нутгийн зүүн хойноос баруун урагш Кама мөрөн (тат. Чулман) шувтлан урсаж нутгийн баруун урд үзүүрт Ижил мөрөнд (Орос: Волга; тат. Идел) цутгадаг.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Татарстан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан