Хабаровскийн хязгаар
Хабаровскийн хязгаар | |
---|---|
Хабаровский край | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Алс Дорнодын ХТ[1] |
Эдийн засгийн бүс | Алс Дорнодын ЭЗБ[2] |
Засаг захиргааны төв | Хабаровск |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох Дум[3] |
• Захирагч[3] | Михаил Дегтярёв |
Газар нутаг | |
• Нийт | 787,633 км2 (304,107 бээр2) |
• Байр | 4-р байр |
Хүн ам | |
• Нийт | 1,292,944 |
• Тооцоо (2018)[6] | 1,328,302 |
• Байр | 34-р байр |
• Нягтрал | 1.6/км2 (4.3/бээр2) |
• Хотын нутаг | 83.4% |
• Хөдөө | 16.6% |
Цагийн бүс | UTC+10 (Vladivostok Time [7]) |
ISO 3166 код | RU-KHA |
Улсын дугаар | 27 |
OKTMO ID | 08000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[8] |
Вэб сайт | http://www.khabkrai.ru |
Хабаровскийн хязгаар (Хабаровын хязгаар; Орос: Хаба́ровский край) нь Оросын холбооны нэгж (нэгэн хязгаар) юм. Үүнээс гадна улсынхаа дорнод хэсгийн Оросын Алс Дорнод, Алс Дорнодын Холбооны тойрог, Алс Дорнодын Эдийн засгийн бүст багтдаг.
Алс Дорнодын хязгаарыг Хабаровскийн, Приморийн гэж хуваах тухай ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар 1938 оны 10 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан.
Хабаровскийн хязгаар Оросын холбооны 83 нэгжээс харьяалах газар нутгийн талбай (787,633 км²)-гаараа 4-р том нь, хүн амын тоогоороо (2010 онд 1,344,200) 34-р олон нь юм.
Хязгаарын төв Хабаровск хот 577.7 мянган хүн амтай (2010).[10]
Газар нутаг
[засварлах | кодоор засварлах]Газарзүйн байрлал
[засварлах | кодоор засварлах]Хабаровскийн хязгаар нь ОХУ улсынхаа дорнод хэсэгт Алс Дорнодын холбооны тойрогт байрладаг. Улс дотроо хойгуураа Магадан муж, баруунаараа Бүгд Найрамдах Саха Улс, Амур муж, Еврейн өөртөө засах муж, урдуураа Приморийн хязгаартай хаяа залгадаг. Түүнээс гадна зүүнээрээ Агнуурын тэнгис, Япон тэнгисээр хэсэглэн хүрээлэгдэж, урдуураа харьцангуй бага зурвасаар БНХАУ (Хармөрөн муж) -тай улсаа төлөөлж хиллэдэг.
Хабаровскийн хязгаар бол Хар (Амар) мөрний доод биеийн сав газарт, Агнуурын тэнгисийн эрэг дагуу уулархаг нутагт оршино. Хойд хэсгээр нь тайга болон тундр үргэлжилж, төв хэсгээр нь намаг балчиг бүхий ой, өмнөд хэсгээр нь навчит ойн бүс бий.
Цагийн бүс
[засварлах | кодоор засварлах]Хязгаарын хаана нь ч Владивостокийн цагт хамаарна. Иймээс Дэлхийн голдчийнхоос 11 (UTC+11), Москвагийнхаас (MSK+7) 7 цагаар түрүүлдэг.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Хойноосоо урагш уур амьсгал өөрчлөгддөг. Тэгэхдээ бас далайтай ойр байгаа эсэх, газрын байцаас шалтгаална. Цас багатай, хахир, урт өвөл үргэлжилнэ. Нэгдүгээр сард дунджаар өмнөд газарт -22 ° C, умард газарт -40 ° C, эрэг газраа тус бүр -18 ° C, -24 ° C хүйтэн байдаг. Хамгийн хүйтэндээ -50 ° C хүрнэ. Зун нь халуун, чийглэг. Долоодугаар сард өмнөд нутгаараа дунджаар +20 ° C, умард нутгаараа дунджаар +15 ° C дулаан.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ 3.0 3.1 Хабаровскийн хязгаарын дүрэм, 4-р зүйл
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
- ↑ Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedEstablished
- ↑ Города с численностью населения 100 тысяч человек и более Информационные материалы о предварительных итогах Всероссийской переписи населения 2010 года