Оросын бүгд найрамдах улсууд

1. Адыгей
2. Алтай
3. Башкортостан
4. Буриад
5. Дагестан
6. Ингушет
       7. Кабардино-Балкари
8. Халимаг
9. Карачай-Черкеси
10. Карель
11. Коми
       12. Мари Эл
13. Мордова
14. Саха
15. Умард Осети
16. Татарстан
      17. Тува
18. Удмурт
19. Хакас
20. Чечень
21. Чуваш

Оросын Холбооны Улсын олон шатласан засаг захиргааны хуваарийн нэгдүгээр зэрэг буюу дээд түвшин, үндсэн, том 83 холбооны махбодийн 21 нь Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс (оросоор республика) гэх нэгжийн нутаг билээ.

Энэ нь бүх хүн амын дотор Орос үндэстнээс харьцангуй цөөн тоотой боловч тодорхой орон нутагт анхаармаар олуулаа амьдарсаар ирсэн татар, чуваш, башкир г.м гучаад ард түмэнд гол нутагт нь өөртөө засах эрх эдлүүлж буй хэлбэр юм. Улс дотор ахиад улс байдаг ийм тохиолдол дэлхийд өөр (урьд нь ЗХУ-д байсан) байхгүй.

Сонгогдсон ард түмний нэрээр улсыг овоглоно.

Давуу байдал[засварлах | кодоор засварлах]

Бүгд найрамдах улс нь муж, хязгаар гэх мэт адил зэргийн Оросын холбооны нэгжээс ялгаатай нь өөрийн нэрийн үндэстэн, ястны хэлийг албан ёсны хэл болгож, үндсэн хууль батлах эрхтэй.[1] Ихэнх улсын тэргүүн нь ерөнхийлөгч гэж цоллуулдаг. Татарстан, Башкортостан хоёр хүн амын тоогоор, Чечень, Ингушет хоёр нэрийнхээ ард түмний эзлэх хувиар арай давуу байгаа.

Хүн амын харьцуулалт[засварлах | кодоор засварлах]

БНУ-ын нэр Аль тивд буй Сонгогдсон ард түмэн1 Сонгогдсон ард түмний хэл угсаа БНУ-ын хүн амд сонгогдсон ард түмний эзлэх хувь (2010) БНУ-ын хүн амд Орос үндэстэн (2010) Бүх хүн ам (2010)4
Адыгей Европ Адыг ястан Кавказынхан 25.2% 63.6% 440,388
Алтай Ази Алтай ястан Түрэг бүлгийн 34.5% 56.6% 206,195
Умард Осети Европ Осети ястан Иран угсаатан 65.1% 20.8% 712,877
Башкортостан Европ Башкир ястан Түрэг угсаатан 29.5% 36.1% 4,072,102
Буриад Ази Буриад ястан Монгол угсаатан 30.0% 66.1% 972,658
Дагестан Европ Нутгийн 10
өөр ястан2
Ихэнх нь Кавказынхан 88.0% 3.6% 2,576,531
Ингушет Европ Ингуш ястан Кавказынхан 94.1% 0.8% 467,294
Кабардино-Балкари Европ Кабардай ястан, Балкар ястан Кабард - Кавказ, Балкар - Түрэг 69.9% (кабард 57.2%,
балкар 12.7%)
22.5% 859,802
Карачай-Черкеси Европ Карачай ястан, Черкесс ястан Карачай - Түрэг, Черкес - Кавказ 52.9% (карачай 41.0%,
черкес 11.9%)
31.6% 478,517
Карель Европ Карель ястан Урал бүлгийн 7.4% 82.2% 643,548
Коми Европ Коми ястан Урал бүлгийн 23.7% 65.1% 901,189
Мари Эл Европ Мари ястан Урал бүлгийн 43.9% 47.4% 696,357
Мордова Европ Мордова ястан Урал бүлгийн 40.0% 53.4% 834,819
Саха Ази Саха ястан Түрэг угсаатан 49.9% 37.8% 958,291
Татарстан Европ Татар үндэстэн Түрэг угсаатан 53.2% 39.7% 3,786,358
Тува Ази Тува ястан Түрэг бүлгийн 82.0% 16.3% 307,930
Удмурт Европ Удмурт ястан Урал бүлгийн 28.0% 62.2% 1,522,761
Чечень Европ Чечень ястан Кавказын бүлэг 95.3% 1.9% 1,103,686
Чуваш Европ Чуваш ястан Түрэг угсаатан 67.7% 26.9% 1,251,599
Халимаг Европ Халимаг ястан Монгол угсаатан 57.4% 30.2% 289,464
Хакас Ази Хакас ястан Түрэг угсаатан 12.1% 81.7% 532,403
Тайлбар:
  1. Кабардино-Балкари, Карачай-Черкесс, Дагестан гуравт хэд хэдэн ард түмэн сонгогджээ.
  2. Дагестанд Агул, Авар, Даргин, Кумык, Лак, Лезги, Ногай, Рутул, Табасаран, Цахур гэх 10 ястан сонгогджээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн 68-р зүйл