Jump to content

Чечень

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Чечень Улс
Чеченская Республика
Бусад галиглал
 • ЧеченьНохчийн Республика
Дуулал: Шатлакхан Илли
Şatlaqan İlli
"Шатлакын дуулал"[3]
Солбицол: 43°24′N 45°43′E / 43.400°N 45.717°E / 43.400; 45.717Солбицол: 43°24′N 45°43′E / 43.400°N 45.717°E / 43.400; 45.717
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүсХойд Кавказын ЭЗБ[2]
НийслэлГрозный
Засаг захиргаа
  БиетПарламент[4]
  Тэргүүн[4]Рамзан Кадыров[5]
Газар нутаг
  Нийт16,165 км2 (6,241 бээр2)
Хүн ам
  Нийт1,510,824
  Байр31-р байр
  Хотын нутаг
38.2%
  Хөдөө
61.8%
Цагийн бүсUTC+3 ([8])
ISO 3166 кодRU-CE
Улсын дугаар95
OKTMO ID96000000
Албан ёсны хэлОрос хэл;[9] Чечень хэл[10]

Чечень, албан бичигт хэрэглэснээр Бүгд Найрамдах Чечень Улс (БНЧечУ; Орос: Чече́нская Респу́блика, Чечня́; чеч. Нохчийн Республика, Нохчийчоь) бол Оросын Холбооны Улсын холбооны махбод болсон нэгэн Бүгд Найрамдах Улс буюу харьяат орон юм.

Хойд Кавказын холбооны тойрог болон Хойд Кавказын эдийн засгийн бүст багтдаг.

Хойд Кавказад байрладаг. Уулархаг 17,300 км2 газар нутагтай. Каспийн тэнгисийн эргээс 100 км зайтай. Эргэн тойрондоо өрнөд талаараа Ингушет, Умард Осети, умард талаараа Ставрополийн хязгаар, дорнод талаараа Дагестан, өмнөд талаараа Гүрж улстай хиллэдэг.

2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 сая 300 мянган хүнтэй[12]. Хүн амын 95% нь чечень ястан, 2% нь орос үндэстэн. Нийслэл нь 270 оршин суугчтай Грозный. Орны дотор орос хэл болон чечень хэл албан ёсных байна.

19-р зуунд Кавказын бусад газар орны нэгэн адил Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон бөгөөд Зөвлөлтийн үед Зөвлөлт Холбоот Улсын доор Зөвлөлт Чечень-Ингуш орон гэж байв. 1991 онд ЗХУ задархад, Оросоос салан тусгаарлах, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улс де-факто тусгаар тогтносон байсан. 2000 оноос өнөөгийн Оросын холбооны махбод Бүгд Найрамдах Чечень Улс болон зохион байгуулагджээ. Энэ хугацаанд нэг болон хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн. Өнөөгийн тэргүүн нь Рамзан Кадыров.

Газрын зураг (ногоон)

Чечень орон Оросын Европ тивд хамаарах нутаг дэвсгэрт хамаарна. Кавказын нурууны ар талд, тодруулвал дорно умард хэсэгт байрладаг. Хилийн нийт урт нь 841 км болно. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 16 165 км² гэх ба яг баттай тооцоо бас биш. 2018 онд Ингушет болон Чеченийн хооронд хилээ тодотгон тогтоохоор хэлэлцсэн. Уртрагийн дагуу 170 км орчим, өргөргийн дагуу 100 км орчим урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй.

Орос дотроо өрнөд талаараа Ингушеттай 153 км, Умард Осети-Аланитай 13 км, умард талаараа Ставрополийн хязгаартай 119 км, дорнод талаараа Дагестантай 471 км урт зурвасаар хиллэдэг бол өмнөд талаараа Гүрж улстай 84 км газраар зааглагддаг.

Далай тэнгист гарцгүй. Каспийн тэнгисээс Дагестанаар тусгаарлагдаж, хамгийн ойрдоо 100 км зайтай.

Чеченийн хамгийн өндөр уул Тебулосмта
Кавказын хамгийн гүн нуур Кезенойам

Газрын байцын хувьд Чеченийг умардаас өмнөш нэрлэвэл Хойд Кавказ (нам газар), Кавказын бэл (уулархаг), Их Кавказ (уулс) гэж гурван хэсэгт хамаарна. Газрын нэрээр хэлвэл дорнод хэсгээр нь Терско-Кумийн нам газар (д.т.д 100 метр), өрнөд хэсгээр байх Терек-Сунжийн өндөрлөг (700-900 м), төв хэсгийн Чеченийн тал (100-350 м), өмнөд хэсгийг эзэлсэн Чеченийн уулархаг нутаг (Кавказын нуруу) гэсэн дөрвөн газарт хуваагддаг. Нутгийн умард хагас нь Терек голын сав газар байна. Терек-Кумийн нам газар нь Ногайн талын өмнөд хэсэг, цаашлаад Каспийн нам доор газрын хэсэг болно. Өргөн хүрээнд ярьвал эдгээр нь Ар Кавказын тэгш газарт хамаарна. Терек-Кумийн газрын өмнөд хэсгээр Притерийн элсэн манхан байна.

Терекийн хөндийн өмнөд хэсгээр Терек-Сунжийн өндөрлөг байх ба өргөргийн дагуу хоёр хэсэг болсон байдаг. Эдгээр хэсэгт Терекийн уулс, Сунжийн уулс, Брагуны уулс, Гудермесийн нуруу, Грознений нуруу байна. Эдгээр нурууд нь тийм ч өндөр биш, нарийхан.

Терек Сунжийн өндөрлөгийн дундуур хүн ам голлон төвлөрсөн Чечений тал нутаг байна. Энэ талыг өргөн утгаар нь Терек-Сунжийн тал гэж мөн хэлнэ. Энэ хэсэгт арваад гол мөрөн байна.

Нутгийн өмнөд хэсгийг Уулын Чечень, Чеченийн уулархаг нутаг гэх ба Их Кавказын нурууны ар бэл хэсэг болно. Хөндлөнгөөрөө Ойт хээр (Чеченьд Хар уул гэж нэрийддэг), хээр, хадат гэсэн бүтэцтэй. Өмнөд хилд ойр Дорно умард Кавказын ноён оргил болох Тебулосмта (4493 м) уул байрлана. Диклосмта (4285 м), Комито (4262 м), Доносмта (4174 м) зэрэг дөрвөн мянгат уулс байна.

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Decree #164
  4. 4.0 4.1 Үндсэн хууль, 5.1-р зүйл
  5. Бүгд Найрамдах Чечень Улсын албан ёсны вэбсайт. Рамзан Ахмадович Кадыров (Memento 5. Гуравдугаар сар 2018 цахим архивт) Архивлагдсан 11 Наймдугаар сар 2011 at the Wayback Machine (Орос хэлээр)
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.
  7. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Retrieved 1 September 2022.
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  9. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  10. Бүгд Найрамдах Чечень Улсын Үндсэн хууль, 10.1-р зүйл
  11. Law #4071-1
  12. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года