Кемерово муж
Кемерово муж (Монгол) Кемеровская область (Орос) | |
---|---|
![]() ОХУ дахь Кемерово мужийн байршил | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Засаг захиргааны төв | Кемерово |
Байгуулагдсан | 1943 оны 1 сарын 26 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Сибирь Баруун Сибирь |
Код | 42 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
95,500 км² 95500 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
2,899,142 хүн 14 30.4 хүн / км² 86.7% 13.3% |
Албан ёсны хэл | Орос хэл |
Засгийн газар | |
Захирагч | Аман Тулеев |
Хууль тогтоох байгууллага | Иргэдийн Төлөөлөгчдийн Зөвлөл |
Дүрэм | Кемерово мужийн дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.ako.ru/ |
Кемерово муж (Орос: Кемеровская область; хас. Кемер облысы) нь Оросын Холбооны Улсын Сибирийн Холбооны тойрогт хамаарах муж юм. Төв нь Кемерово хот.
1943 оны 1 сарын 26-нд муж болон зохион байгуулагдсан.
Монгол улстай идэвхтэй харьцаатай бөгөөд Кемерово мужийн захирагчийн тэтгэлгээр монгол оюутнууд тус мужид суралцдаг.
Хамгийн хуучин хот нь Ермакийн удирдаж байсан козакууд дайрч өнгөрсний дараа удалгүй 1618 онд баригдсан Новокузнецк хот бөгөөд мужийн төв Кемеровогоос том хот болно.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Сибирийн баруун өмнөд хэсэгт хойд талаараа Томск муж, зүүн талаараа Красноярскийн хязгаар, Хакас, өмнө талаараа Алтайн хязгаар, баруун талаараа Новосибирск муж, Алтайн Бүгд Найрамдах Улстай хиллэнэ.
19 дүүрэгт хуваагддаг. Сибирийн төмөр зам нь тус мужаар дайрч өнгөрнө.
Цагийн бүс[засварлах | кодоор засварлах]

Тус муж нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст харьяалагдах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.
Аж үйлдвэр[засварлах | кодоор засварлах]
Нүүрсний уурхай элбэгтэй тул гол аж үйлдвэрийн салбар нь чулуун нүүрс олборлолт юм. Мөн автомашин, химийн үйлдвэрлэл хөгжсөн.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Оросуудаас гадна татар, украйн, чуваш, германууд оршин суудаг. Сибирийн бүс нутаг дундаа хүн амын төвлөрөл харьцангуй ихтэй муж болно.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
