Jump to content

Чуваш ястан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чуваш үндэстэн
Чуваш соён гэгээрүүлэгч Иван Яковлев
Томоохон хүн амтай улсууд
 Казахстан22,305[2]
 Украйн10,593[3]
 Узбекистан10,074[4]
 Туркменистан2,281[5]
 Беларусь2,242[6]
 Молдав1,204[7]
Хэлнүүд
Чуваш хэл
Орос хэл (хоёрдогч хэл)
Шашин
Христос (Үнэн алдартны шашин)
Холбоотой угсаатны бүлэг
бусад Түрэг хэлтэн , Мари ястан

Тооны олноор үндэстэн шинж рүү нэлээд дөхчихсөн 1.5 сая гаран Чуваш ястны (халимагаар чуваш, олон тоонд чувашмуд, чуваш улс; чувашаар Чăваш, олон тоонд Чăвашсем, Чăваш халăхĕ; оросоор чуваш, олон тоонд чуваши; татараар олон тоонд чуашлар; англиар олон тоонд Chuvash people) 1.43 сая нь Орос улсын иргэн (2010 оны тооллогын дүн) бөгөөд харьцангуй цөөн хэсэг нь Узбекистан, Казахстан, Украйн г.м ойр хавийн улсад тархай бутархай оршин сууж байна. Чувашууд Оросын холбооны нэгж өөрийн гэх Чуваш улсдаа 815 мянгуулаа (оросуудаас олон буюу улсынхаа 68%) цугласан байдгийн дээр хаяа залгаа Татарстан, Башкортостанд тус бүр зуу зуун мянга амьдардаг. Чуваш, Орос хос хэлтэй. Хэл угсаагаараа Түрэг төрлийн ард түмний (Түрэг угсаатны, Түрэг хэлтний) нэгэн болно. Тэдний Чуваш хэл бол Түрэг төрөл дотроо эртний Булгар, Хазар нарын хэл яриаг багтаадаг Огур бүлгийн өнөө цагт оршин байгаа цорын ганц хэл юм. Оросын 2010 оны тооллогоор 1 сая 152 мянган хүн Чуваш хэл мэддэг гэж мэдүүлжээ. Чуваш хүмүүсийн олонх нь Европ (Кавказ), цөөн хувь нь Ази (Монгол) төрхтэй. Дийлэнх нь Христийн шашин шүтдэг ч гэсэн сүүлийн хэдэн жилд өөрийн онцлогтой шашин шүтлэгээ дээдлэн хөгжүүлж байгаа.

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.