Jump to content

Ойрад–Халимаг аялга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Халимаг хэл-с чиглүүлэгдэв)
Ойрад аялга
Монгол хэлний өрнөд аялга
ᡆᡕᡅᠷᠠᡑ
ᡘᡄᠯᡄᠨ

Өөрд келн
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠬᠡᠯᠡᠨ ᠦ
ᠣᠶᠢᠷᠠᠳ
ᠠᠶᠠᠯᠭᠤ

Моңһл келнә Өөрд айлһ
Өөрийн нэр[øːˈrət keˈlən]
ТархалтМонгол, Орос, Хятад, Киргиз[1]
Бүс нутагХовд, Увс,[2] Баян-Өлгий,[3] Халимаг, Шинжаан, Ганьсү, Хөхнуур муж
Угсаатан655,372 Ойрад
Төрөлх хэлтэн
368,000, хүн амын 58% (2007–2010)[4]
Хэв ёсны
Тод бичиг (Хятад: албан бус), Кирилл (Орос: албан ёсны)
Албан ёсны хэрэглээ
Улс
Халимаг, Орос (Халимаг хэл нэршлээр); Хятадын Хөхнуур мужийн Хайши тойрог; Хятадын Шинжааны Баянгол - Монголын өөртөө засах тойрог болон Бортал тойрог
Томьёолбор
ISO 639-2xal Халимаг
ISO 639-3Аль аль нь:
xal – Халимаг
xwo – Бичгийн Ойрад
xwo Бичгийн Ойрад
Глоттологkalm1243
Linguasphere44-BAA-b нэг хэсэг
Ойрад аялганууд гэсэн Орос хэлээрх газрын зураг[5]

Ойрад–Халимаг аялга (халимаг кириллээр Хальмг келн гэж бичигддэг) — Оросын Холбооны Улсын холбооны нэгж болох Бүгд Найрамдах Халимаг Улсад оршин сууж буй Халимагуудын хэлэлцэх Монгол хэлний аялга юм. Халимаг аялга бол Монгол Улсын болон БНХАУ-ын Ойрадын хэлэлцэх Ойрад аялгатай үгсийн сангийн бүтцээр ялгарахаас бусдаар бол адил юм.

Үнэндээ Орос дахь Ойрадын тасархай хэсэг Дөрвөд, Торгуудыг Оросоор "калмык" (Монголоор "Халимаг") гэж нэрлэдэг болсноос хэл яриаг нь Ойрадаас салгаж тусад нь "Халимаг хэл" гэж үздэг Орос болон Европ зүгийн угсаатны онцлогоос илүүтэй газар зүйн суурьшлаар ангилах хэл шинжлэлийн хэв маяг байдаг. Харин Монголын хэл шинжлэлчид Халимаг нь Ойрад аялганы нэг салаа гэж үздэг бол Хятадын хэл шинжлэлчид ямартаа ч Хятад болон Монгол дахь Ойрадын хэлж ярих нь Монгол хэлний аялга мөн гэж өөрийн улсын бодлогод тохируулан ангилдаг аж.

Халимагууд 1607 оноос Ойрадын нутгаас баруунш нүүсэн. Тухайн үед Ойрад Монгол бичгээр бичдэг байлаа. 1648 онд Зүүнгарт сууж асан Ойрадын Зая Бандид Намхайжамц (Огторгуйндалай) монгол бичгийн хоёр авиаг нэг хэлбэрээр тэмдэглэдэг а,э, о,у, ө,ү гэх мэтийн ялгагдах авиа бүрийг тус бүр нэг үсэг болгон сайжруулж Тод үсэг хэмээн нэрийдсэн юм. Ижил мөрний Ойрад Тод Монгол үсгийг 1660-аад оноос хэрэглэх болсноос хойш Халимагууд 1924 он хүртэл тод бичигтэй явсан. 1924-1930 оны хооронд Кирилл, 1930-1938 оны хооронд Латин үсэгт шилжиж үзээд 1938 оноос кирилл үсгийн бичигтэй болоод өнөөг хүрлээ. Халимагийн кирилл бичигт үгийн эхний үеэс хойших балархай эгшиг гээгдэх гэх мэт үгийн дуудлагыг яг тэмдэглэх дүрэм барьснаас тод бичгийн болоод монгол хэлтэй холбогдох уламжлалт хэв зохис нь нэлээд алдагджээ.

Кирилл цагаан толгой

[засварлах | кодоор засварлах]

Өнөөгийн Халимаг цагаан толгойд 38 үсэг байна. Энэхүү кирилл үсгүүдийг Монголынхтой харьцуулан доор харууллаа.

Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг Халимаг кирилл үсэг Харгалзах олон улсын авиа зүйн үсэг Монгол кирилл үсэг
Аа a a Оо ɔ o
Әә æ ай Өө o ө
Бб p, б Пп (, pʲʰ) п
Вв w, в Рр r, р
Гг ɡ, ɡʲ, ɢ г Сс s с
Һһ h г (зөөлөн) Тт , tʲʰ т
Дд t, д Уу ʊ у
Ее je е Үү u ү
Ёё ё Фф (f) ф
Жж ж Хх x, х
Җҗ ж Цц tsʰ ц
Зз ts з Чч tʃʰ ч
Ии i и Шш ʃ ш
Йй j й Щщ (stʃ) щ
Кк (k, ) к Ыы i ы
Лл ɮ, ɮʲ л Ьь ʲ ь
Мм m, м Ээ e э
Нн n, н Юю ю
Ңң ŋ н (нг) Яя ja я
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Svantesson et al. 2005: 148
  2. Svantesson et al. 2005: 141
  3. Coloo 1988: 1
  4. Халимаг at Ethnologue (18th ed., 2015) (захиалга шаардлагатай)
    Бичгийн Ойрад at Ethnologue (18th ed., 2015) (захиалга шаардлагатай)
  5. cp. the distribution given by Svantesson et al. 2005: 141
Wikipedia
Wikipedia
Википедиа: Ойрад–Халимаг аялгаээр