Jump to content

Википедиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Wikipedia-с чиглүүлэгдэв)
White sphere made of large jigsaw pieces. Letters from many alphabets are shown on the pieces.
Википедиагийн лого, хэд хэдэн бичгийн системүүдийн үсгүүдээс тогтсон бөмбөлөг
Дэлгэцийн агшин
Википедиагийн нүүр хуудас
Википедиагийн олон хэл дээр бичигдсэн портал сайтын зураг
URLWikipedia.org
УриаХэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь
Ашгийн төлөө эсэхүгүй
Сайтын төрөлИнтернэт нэвтэрхий толины төсөл
Бүртгэлшаардлагагүй (хуудсыг хамгаалах, шинэ өгүүлэл бичих, файл оруулах зэрэгт зайлшгүй шаардлагатай)
Боломжит хэл(нүүд)идэвхитэй 257 хувилбар (нийт 278)
Агуулгын лицензCreative Commons Attribution/
Share-Alike
3.0
and GFDL dual-license
ЭзэмшигчВикимедиа сан (ашгийн бус)
БүтээгчЖимми Уэйлс, Ларри Сангэр[1]
Нээгдсэн2001 оны 1 сарын 15
Алексагийн чансаа 8 (2011 оны 1 сарын байдлаар)[2]
Одоогийн статусИдэвхитэй

Википедиа (Англи: Wikipedia) — Америкийн Викимедиа сан хэмээх төрийн бус байгууллагын сервер дээр хадгалагдсан, хэн ч хувь нэмэрлэж, хянан шүүж, засаж шинэчилж болох, нийтийн хэрэглээний цахим нэвтэрхий толь юм. Википедиа дэлхийн хамгийн их ашиглагддаг арван цахим талбарт багтдаг бөгөөд олон сая хүнд энгийн мэдлэгийн сурвалж бичиг болдог.

Жимми Уэйлс, Ларри Сэнгер хоёр удирдан 2001 оны 1 сарын 15-нд англи хэлээр анхлан гаргасан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болж өдгөө 291 хэл бичгээр Википедиа нээгдэж, хамгийн ихдээ 5 сая, бүгд 37 сая хуудас өгүүлэл бичигдээд байна. 2014 оны статистикт дурдсанаар сар бүр 500 сая хүн, 18 тэрбум удаа тус сайтын хуудсыг нээж харж байв.

Википедиа олон хүнд тус болж талархлыг хүлээж, мөн олон хүнээс сөрөг шүүмж авч байгаа.

Хавай хэлний «wikiwiki» (түргэн), англи хэлний «encyclopedia» (нэвтэрхий толь) гэсэн хоёр үгний нийлэмж юм.

Жимми Уэйлс

Америкийн Bomis компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. 2000 оны 3 сарын 9-нд Nupedia нэрээр эхэлсэн төсөл 2001 оны 1 сарын 15-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа www.wikipedia.com хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш www.wikipedia.org хаягтай болсон.

2001 оны 8-р сард 8000 өгүүлэл, 2001 оны төгсгөлд 18 хэлээр 20000 өгүүлэл бичигдээд байв. 2002 онд 26, 2003 онд 46, 2004 онд 161 хэлний Википедиа нээгдсэн байв. 2007 онд хамгийн том сан болох англи хэлний хувилбар нь сая өгүүлэлтэй болж байсан ба 15-р зууны «Юнлөгийн их тэмдэглэл»-ээс илүү зүйл бичигдсэн нэвтэрхий толь болж дэлхийн дээд амжилт тогтоожээ.

2009 оноос эхлээд Википедиад хувь нэмэрлэгч хүний тоо аажим буурч эхэлсэн. 2013 оны нэгэн судалгаагаар 2007 онтой харьцуулахад хувь нэмэрлэгчийнхээ 1/3-ийг алдсан гэжээ. Нэг талаар үүнд олон сая хэрэглэгчтэй хэлнээ өгүүлэх зүйлийн тоо гүйцэж ханаж буй нь нөлөөлөв.

Үндсэн таван ойлголт

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Wikipedia:Дүрэм
  • Википедиа бол нэвтэрхий толь юм (мэдээ, сонин сэтгүүл, зар сурталчилгаа болгохгүй байх)
  • Википедиад хөндлөнгийн хүний нүдээр бичнэ (нийтээр хүлээн зөвшөөрөх, илэрхий үнэн зүйлсийг тоочих)
  • Википедиаг хэн ч бичиж, засварлаж, түгээж болно (зохиогчийн эрх зөрчсөн бол Википедиад байх ёсгүй)
  • Хувь нэмэрлэгч, засварлагч нар эвтэй байна (хэрэв нөгөө Викичинтэйгээ санаа зөрөлдвөл соёлч, ухаалаг хэлэлцэнэ)
  • Википедиа хөдлөшгүй зүйл биш (бодлого журамтай, түүхийг хадгалж байдаг учраас алдааг засах боломжтой)

Бусад зүйлээс салгаж үзэх

[засварлах | кодоор засварлах]
  • Википедиа — толь бичиг биш (үгийн утга, орчуулга, тайлбарын тухай товч бичих бол Вики тольд бичнэ).
  • Википедиа — файлын сан биш (хэрвээ зураг, дуу дүрсийн талаар бол Викимедиа агуулахад оруулна)
  • Википедиа — мэдээ сураг өгөх газар биш (үүнийг хийхийг хүсвэл Вики мэдээд бичнэ)
  • Википедиа — хувийн үзэл бодол, онол, судалгаа, нээлт, санал бодлоо илэрхийлэх талбар биш
  • Википедиа — хувийн хэлэлцүүлэг, хөөрөлдөх газар, блог биш

Википедиаг хүмүүс ихээр хэрэглэхийн хэрээр Википедиагийн өгүүллийн үнэн эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Америкийн нэгэн сэтгүүлч Википедиа дахь мэдээллийг «үнэн, тал нь үнэн, худал» гэж гурван хэсэг болгон үзсэн байдаг. Аливаа шүүмжлэгч нар Википедиагийн хуудсыг хэн ч хэзээ ч засварлаж болдог нь түүнд итгэх итгэлийг алдагдуулж байна гэдэг. Ялангуяа эрдэм шинжилгээ, эмнэлгийн мэргэжлийн дутмаг мэдээ Википедиад орсоноор буруу мэдээ уншигчид очих эрсдэлтэй.

Монгол хувилбар

[засварлах | кодоор засварлах]

2015 оны 12-р сарын 12-ны байдлаар:

Д/д Ялгах нэр Хэл бичиг Хаяг Үүссэн огноо Өгүүллийн тоо Хэрэглэгчийн тоо
1 Буриад Википедиа буриад, кирилл bxr.wikipedia.org 2006.02 1,461 6,696
2 Монгол Википедиа монгол, кирилл mn.wikipedia.org 2004.02.29 15,032 37,023
3 Халимаг Википедиа халимаг, кирил xal.wikipedia.org 2,019 5,443
- төсөл монгол, монгол Wp/mvf/Sedvüüd
Бусад хэлээр
Сая өгүүлэлтэй: English (англи)Sinugboanong Binisaya (сэбү)Svenska (швед)Deutsch (герман)Français (франц)Nederlands (нидерланд)Русский (орос)Italiano (итали) • [[:es:|Español (испани)]] • Polski (польш)Winaray (варай)Tiếng Việt (вьетнам)日本語 (япон)中文 (хятад)Português (португали)

Буман өгүүлэлтэй: Українська (украин)Català (каталан)Norsk bokmål (норвеги)فارسی (перс)Suomi (фин)Bahasa Indonesia (индонез)Česká (чех)한국어 (солонгос)العربية (араб)Magyar (мажар)Bahasa Melayu (малай)Српски/Srpski (серби)Română (румын)Türkçe (турк)Қазақша (казах)Esperanto (эсперанто)Slovenčina (словак)


Монгол төрлийн: Буряад хэлэн (буриад монгол)Хальмг келн (халимаг монгол)


For non-Mongolian speakers please visit our Embassy, or our Guestbook and Help page for general enquiries.

  1. Jonathan Sidener. "Everyone's Encyclopedia". The San Diego Union-Tribune. Татаж авсан: 2006-10-15.
  2. "Five-year Traffic Statistics for Wikipedia.org". Alexa Internet. Archived from the original on 2022-01-24. Татаж авсан: 2010-05-22.