Үнэн алдартны шашин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Христын Аврагчийн сүм. Москва хот.

Үнэн алдартны шашин (Ортодокс) — христийн шашны гурван гол (католик, протестант, үнэн алдартан ) урсгалын нэг юм. Орос хэлээр Православие буюу- "правильное славие" /зөв, үнэн, алдаршуулалт/ гэсэн үгнээс бүрдсэн гэж үздэг. Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний үед Католик сүмээс 1054 онд тусгаарлагдаж Үнэн Алдартны шашин бий болсон бөгөөд Ромоос өрнө зүгт Киевийн Орос улмаар 17 дугаар зуунаас Алс Дорнод хүртэл түгэн дэлгэрчээ. Үнэн Алдартны шашин дэлгэрсэн томоохон улс орнууд бол Балканы хойгийн (Грек, Серби, Болгар, Румын, Македони, Черногори), Украин, Белорусс, Молдов, Гүрж, Кипр зэрэг улс юм. Өнөөгийн байдлаар гийт 225 сая орчим хүн даган шүтдэг байна. Орос улс үнэн алдартны шашныг Византаас залгамжлан авсан шашны гал голомт гэж нэрлэдэг. Монголын Эзэнт гүрний үед Үнэн Алдартны шашны дэлгэрэлт эрчимжиж өнөөгийн Орос улсын соёл иргэншлийн үндэс суурийг тавьжээ. Үнэн Алдартны шашин нь Ариун Гурвалд итгэдэг бөгөөд Католикчуудын адил итгэл бишрэлээ загалмайлж илэрхийлдэг.