Румын
Румын Улс
ᠷᠦᠮᠢᠨ ᠤᠯᠤᠰ România
| |
---|---|
Төрийн дуулал: рум. "Deșteaptă-te, române!" «Румынчууд аа, сэрцгээ!» | |
![]() Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан) | |
Нийслэл | ![]() |
Албан ёсны хэл | Румын хэл |
Угсаатны бүлгүүд (2011) | 88.6% - Румын 6.5% - Унгар 3.2% - Цыган 1.7% - бусад[1] |
Ард түмний нэршил | Румынчууд |
Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг |
• Ерөнхийлөгч | Клаус Йоханнис |
• Ерөнхий сайд | Людовик Орбан |
Хууль тогтоох байгууллага | 2 танхимтай «Парламент» |
Тусгаар тогтнол | |
X зуун | |
• Валлахи | 1290 он |
• Молдав | 1346 он |
• Нэгдсэн улс | 1599 |
• Молдав, Валлахийг дахин нэгтгэсэн | 1859 оны 1 сарын 24 |
• Бодитоор баттай тусгаар тогтносон | 1878 оны 7 сарын 13 |
• Трансильванийг нэгтгэсэн | 1918 оны 12 сарын 1 |
Газар нутаг | |
• Нийт | 238,391 км2 (83) |
• Усны эзлэх талбай (%) | 3 % |
Хүн ам | |
• Тооллого | 19,638,000 |
• Нягтаршил | 80/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $547 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $28,119[2] |
ДНБ (нэрлэсэн) | 2011 тооцоо |
• Нийт | $265 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $13,664[2] |
ОТББИ (2008) | 35.9[3] Error: Invalid Gini value |
ХХИ (2011) | ▲ 0.811 Error: Invalid HDI value · 52 |
Мөнгөний нэгж | Румын лей (RON) |
Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
Утасны томьёо | +40 |
Домэйн нэр | .ro1 |
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ. |
Румын нь Зүүн Европ, Зүүн Өмнөд Европ болон Төв Европын заагт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украин, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.
Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.
Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.
Нэршил[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.
Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:
Түүх[засварлах | кодоор засварлах]
Мөн Молдавын түүхийг үзнэ үү.
Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.
Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]
Румын засаг захиргааны хувьд 41 тойрог, 1 нийслэл (Бухарест)-д хуваагдана.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.
Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.
Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.
Дэлхийн өв[засварлах | кодоор засварлах]
Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.
Дунай мөрний дельт - (1991)
Хорезу сүм - (1993)
Сигисоарагийн түүхэн бүс нутаг - (1999)
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Romanian 2011 census (Румын)" (PDF). www.edrc.ro. Retrieved 2010-02-22.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 "Romania". International Monetary Fund. Retrieved 20 April 2012.
- ↑ "CIA – The World Factbook – Field Listing :: Distribution of family income – Gini index". Central Intelligence Agency. Retrieved 31 December 2010.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Засгийн газар
- Ерөнхий мэдээлэл
- Country Profile from BBC News
- Romania information from the United States Department of State
- Portals to the World from the United States Library of Congress
- Romania at UCB Libraries GovPubs
- Эдийн засаг болон хууль
- Exchange Rates – from the National Bank of Romania
- Romanian Law and Miscellaneous - English
- Соёл урлаг ба түүх
- Chronology of Romania from the World History Database
- ICI.ro - A comprehensive site about Romania
- Treasures of the national library of Romania
- Жуулчлал