Jump to content

Карпатын нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Карпатын нуруу
1. Ар Өрнөд Карпатын нуруу 2. Өвөр Өрнөд Карпатын нуруу 3. Ар Дорнод Карпатын нуруу 4. Өвөр Дорнод Карпатын нуруу 5. Дорнод Карпатын нуруу 6. Румыны Өрнөд Карпатын нуруу 7. Трансильванийн хотгор 8. Сербийн Карпатын нуруу
1. Ар Өрнөд Карпатын нуруу 2. Өвөр Өрнөд Карпатын нуруу
3. Ар Дорнод Карпатын нуруу 4. Өвөр Дорнод Карпатын нуруу
5. Дорнод Карпатын нуруу 6. Румыны Өрнөд Карпатын нуруу
7. Трансильванийн хотгор 8. Сербийн Карпатын нуруу

1. Ар Өрнөд Карпатын нуруу 2. Өвөр Өрнөд Карпатын нуруу
3. Ар Дорнод Карпатын нуруу 4. Өвөр Дорнод Карпатын нуруу
5. Дорнод Карпатын нуруу 6. Румыны Өрнөд Карпатын нуруу
7. Трансильванийн хотгор 8. Сербийн Карпатын нуруу

Татрын нуруу - Рысы оргилоос харсан байдал, Польш ба Словакийн хил дээр
Татрын нуруу - Рысы оргилоос харсан байдал, Польш ба Словакийн хил дээр

Татрын нуруу - Рысы оргилоос харсан байдал, Польш ба Словакийн хил дээр

Ноён оргил Герлаховски штит (2655 м)
Газар орон Австри, Польш, Румын, Серби, Словак, Украин, Унгар, Чех,
Бүс нутаг Европ
Солбицол 47° 0′ У, 25° 0′ ЗКоординат: 47° 0′ У, 25° 0′ З
Талбай 188,000 км²

fffff

Карпатын нуруу (чех, польш, словакаар Karpaty, Украин: Карпати, рум. Carpați, Унгар: Kárpátok, Серби: Карпати) нь Төв-, Зүүн Европ бөгөөд Чех, Словак, Украин, Унгар, Польш, Румын, Серби болон Австрийнжижиг хэсэгт орших уулсын нуруу юм. Энэхүү нуруу нь 1500 км урт үргэлжлэх бөгөөд 100-350 км өргөнтэй, баруунаас зүүн тийш нуман хэлбэр үүсгэдэг, нурууны урд үзүүрийн бэл нь Венийн хотгороос эхлэн Сербийн Их Морава, Нишава ба Тимок голын хөндийгөөр үргэлжилсээр дорно талд Төв Сербид төгсгөл болдог байна.

Карпатын нуруу нь Братислав (Словак) хотын ойролцоо эхэлж, зүүн өмнөд хэсэгт Румынд төгсдөг. Уулс нь баруун Украинд, Румын, Унгар, Словак, Польштой хиллэдэг байна. Карпатын уулс ойролцоогоор 1500 км урттай. Тэд Паннониан тэгш талыг гурван талаараа тойрон нуман хэлбэртэй байдаг. Баруун хойд хэсэгт өргөн нь- 240 км, баруун өмнөд хэсэгт- 340 км, зүүн хойд хэсэгт (Украинд) -100–120 км. Карпатын хамгийн өндөр цэг болох Герлаховски Штит уул нь 2655 м өндөр бөгөөд Словак улсад байрладаг.

Байршил, онцлогоосоо хамааран Карпатын нурууг Баруун, Зүүн, Өмнөд Карпат гэж хуваадаг. Баруун Карпат нь Словак, Чех, Польш, хэсэгчлэн Унгар улсад байрладаг. Өмнөд Карпат нь Румын, Сербид, Зүүн Карпат нь Украин, Польш, Словакийн нутаг дэвсгэрт байрладаг ажээ.

 Commons: Карпатын нуруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Карпатын нуруу – Энэ үгийг тайлбар толиос харна уу