Туркууд

(Турк үндэстэн-с чиглүүлэгдэв)
Турк үндэстэн
ᠲᠦᠷᠻ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ
Türkler

Зарим турк алдартнууд
Бичгийн нэролон тоо — туркууд
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 66-70 сая (багцаа). Үүнээс:
Турк Турк (БНТУ) — 55.5 сая (тооцоо)[1]

 Герман (ХБНГУ) — 3.5 сая (багцаа)[2]

 Болгар (БНБУ) — 746,664 (2001)[3]
Хэл аялгатөрөлх турк хэл, бусад хэл
Бичиг үсэглатин үсэг (1928 оноос)
Шүтлэгдавамгайлсан лалын шашин (олонх нь суннит)
Төрөл холбоо
Ойр төрөлазербайжан, туркмен, гагауз
Хэл угсаатүрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн)

Ту́рк (өөрөөр түрк[4], түрэг[5], турк хэл: Türk) — Турк улсын үндсэн хүн ам болсон бөгөөд түрэг угсаатны хамгийн том хэсэг, 66-70 сая хүнтэй үндэстэн. Төрөлх турк хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.

Сельжук улс
1616 онд баригдсан Хөх сүм

Газар нутаг[засварлах | кодоор засварлах]

Туркууд Турк даяар тархан суусан. Кипр улс, ялангуяа Умард Кипрт олноор байна. Мөн Гүрж, Балканы хойг, Левант, Умард Африкийн нутгаар эртнээс суурьшсан. Харин Европ, Америк тивд сүүлд очжээ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Дэлхий даяар 66-70 сая турк хүн байна. Турк улсын хүн амын 70—75%-ийг бүрдүүлсэн 55–60 сая, Кипр улсын хүн амын тал хувийг шахуу бүрдүүлсэн Умард Кипрт суугаа 300 мянгыг юун түрүүн дурдаж болно.

Балканы хойг дахь Болгарт 600 мянга, Грект 130 мянга, Македонд 80 мянга, Босни ба Херцеговинад 50 мянга.

Ойрх Дорнодын Сирид 750 мянга, Алжирт 600 мянга, Тунист 500 мянга, Иракт 500 мянга бий.

Европын Германд 3 сая, Францад 500 мянга, Их Британид 500 мянга, Нидерландад 400 мянга.

Шашин шүтлэг[засварлах | кодоор засварлах]

Турк үндэстэн 99% исламын шашинтай. Үндсэндээ суннит дэгийг барьдаг.

Хэл бичиг[засварлах | кодоор засварлах]

Турк хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд азербайжан, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Араб үсгээр бичиж байснаа 1928 онд латин үсгээр сольсон.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. 55 milyon kişi 'etnik olarak' Türk
  2. Merkel Stokes Immigration Debate in Germany
  3. Национален статистически институт. Окончателни резултати от Преброяване 2001. Население към 01.03.2001 по области и етническа група.
  4. Тайлбар: түрк — турктэй адил үг. түрк нь турк дуудлагыг монголтой ижилсүүлсэн хэлбэр.
  5. Тайлбар: түрэг — турктэй адил үг. түрэг нь кирил монголоор хэвшсэн монгол хэлбэр.