Jump to content

Түрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Түрэг угсаатан-с чиглүүлэгдэв)
Түрэгүүд
Нийт хүн ам
170 сая гаруй[1]
Томоохон хүн амтай бүс нутаг
 Турк60,000,000–65,000,000[2][3]
 Узбекистан31,494,218[4][5]
 Иран15,000,000–20,000,000[6][7] (хүн амын 18%[8])
 Казахстан14,886,205[9]
 Орос12,751,502[баримт хэрэгтэй]
 Хятад11,877,752[10]
 Азербайжан9,484,351[11]
 Киргиз6,476,356[12]
 Европын Холбоо5,876,318[баримт хэрэгтэй] (Болгар 508,375[13])
 Афганистан4,600,000–5,300,000 (2017)[14][15]
 Туркменистан4,233,600[16][17][18][note 1]
 Ирак3,000,000[21][22]
 Тажикистан1,011,513[23]
 Сири800,000–1,000,000+[24]
 Украин398,600[25]
 Умард Кипр313,626[26]
 Монгол135,618[27][28]
 Ливан200,000[29][30][31][32]
 Молдав126,010[33]
 Умард Македон81,900[34][35]
Хэлнүүд
Түрэг хэлнүүд
Шашин
Голдуу Ислам (Суннит · Шиит)
Цөөнх:
Шашингүй · Христийн шашин · Буддизм · Иудаизм · Түрэгийн бөө мөргөл (Тэнгэр шүтлэг)
Эрт түрэгүүд Зүүн хойд Азиас гаралтай бөгөөд баруун зүгт тэлжээ. Тэд монголчууд болон Зүүн Азийн бусад угсаатнуудтай генетикийн хувьд ойр байсан.[36]

Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афганистан, Тажикистан, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөнд [37][38], [39] буюу türük гэсэн нэр байдаг нь түрэг хэл дээрхи бичигт түрэг нэр анх дурьдагдсан тохиолдол юм. Зарим түрэг судлаачид «төрсөн», «үүссэн» гэсэн утгатай байж магадгүй гэж үзжээ.[40] Монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Түүх

Зарим эрдэмтэд Алтай хэлний язгуурийн ард түмнүүд уулаасаа нэг гаралгүй гэж үздэг.

Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ.

"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[41]

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлжээ. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.

Түрэгүүд эрт цагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан ба түрэг соёл Евразийн нүүдэлчдийн соёлтой салшгүй холбоотой.

Оричн үеийн түрэгүүдийн ихэнхи нь жинхэнэ түрэг гаралтай биш, түрэгжсэн хүмүүс юм. Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зуунд түрэгүүд баруун зүгт нүүж эхэлсэн үеэс евразийн баруун болон хойд хэсэгт түрэгжих процесс эрчимтэй явагдаж эхэлжээ.

Мөн үзэх

Зураг

Цахим холбоос

Эшлэл

  1. Yunusbayev et al. 2015.
  2. Гарибова, Жала (2011), "A Pan-Turkic Dream: Language Unification of Turks", in Фишман, Жошуа; Гарсиа, Офелия (eds.), Handbook of Language and Ethnic Identity: The Success-Failure Continuum in Language and Ethnic Identity Efforts, Оксфордын их сургуулийн хэвлэл, p. 268, ISBN 978-0-19-983799-1, 200 сая орчим хүн,... 40 шахам түрэг хэл, аялгаар ярьдаг. Турк нь хамгийн том түрэг улс бөгөөд нутаг дэвсгэрт нь 60 сая орчим турк үндэстэн амьдардаг.
  3. Хоббс, Жозеф Ж. (2017), Fundamentals of World Regional Geography, Cengage, p. 223, ISBN 978-1-305-85495-6, Хамгийн том нь турк хэлээр ярьдаг Туркийн 65 сая туркууд юм...
  4. "Узбекистан". Бүгд Найрамдах Узбекистан Улсын Статистикийн хороо. 2021-08-19. Татаж авсан: 2025-05-07. "Хүн ам: 34,600,000 (2021 оны 1 сарын тоо.)" "Угсаатны бүлгүүд: Узбек 84.6%, Орос 2.1%, Тажик 4.9%, Казах 2.4%, Каракалпак 2.2%, бусад 4.1% (2021 оны тоо.)" Узбек, казах, каракалпакуудыг түрэг гэж үзвэл 84.6% + 2.4% + 2.2% = 89.2%. 34.6 саяын 89.2% = 31.9 сая
  5. "Бүгд Найрамдах Узбекистан Улсын нээлттэй мэдээллийн портал". data.egov.uz. Архивласан огноо 2023-02-02. Татаж авсан: 2025-05-07.
  6. "Азербайжанчууд (ард түмэн)", Encyclopædia Britannica, <http://www.britannica.com/EBchecked/topic/46833/Azerbaijani> (retrieved on 2025-05-07) (15 сая)
  7. Эгберт Ян, (2009). Nationalism in Late and Post-Communist Europe, х. 293 (20 сая)
  8. Library of Congress – Federal Research Division – Country Profile: Iran, 2008 оны 5 сар, 5 хуудас [1]
  9. "Итоги Национальной переписи населения 2021 года в Республике Казахстан". stat.gov.kz. Эх хувилбараас архивласан: 2022-09-02. Татаж авсан: 2025-05-07. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  10. "2-1 全国各民族分年龄、性别的人口" (XLS). Stats.gov.cn. Архивласан огноо 2015-09-24. Татаж авсан: 2025-05-07.
  11. "Азербайжан". The World Factbook. Татаж авсан: 2025-05-07. "Population: 9,780,780 (2015 оны 7 сарын тоо.)"
  12. "Киргиз СТАТИСТИКИЙН ТОВЧООН ГАРЫН АВЛАГА 2022" (PDF).
  13. "2021 оны хүн амын тооллого: Хүн амын 84.6% нь өөрсдийгөө Болгар, 8.4% турк, 4.4% цыган гэж тодорхойлсон". 2022-11-24.
  14. "Афганистан". The World Factbook. Татаж авсан: 2025-05-07.
  15. "Узбекчүүд болон Туркменчүүд – Афганистан дахь үндэсний цөөнх ба уугуул иргэд". World Directory of Minorities and Indigenous Peoples. 2015-06-19.
  16. Тернер, Б. (7 February 2017-02-07). The Statesman's Yearbook 2007: The Politics, Cultures and Economies of the World (англи хэлээр). Springer. p. 1238. ISBN 978-0-230-27135-7. {{cite book}}: Check date values in: |date= (help)
  17. Лейтнер, Герхард; Хашим, Азира; Вольф, Ханс-Георг (2016-01-11). Communicating with Asia: The Future of English as a Global Language (англи хэлээр). Кембрижийн их сургуулийн хэвлэл. p. 241. ISBN 978-1-107-06261-0.
  18. Дрессер, Норин (2011-01-07). Multicultural Manners: Essential Rules of Etiquette for the 21st Century (англи хэлээр). Wiley. p. 270. ISBN 978-1-118-04028-7.
  19. "Unpublished Census Provides Rare and Unvarnished Look at Turkmenistan". Jamestown.
  20. "First (actual) demographic data for Turkmenistan released". www.asianews.it (англи хэлээр).
  21. Триана, Мариа (2017), Managing Diversity in Organizations: A Global Perspective, Taylor & Francis, p. 168, ISBN 978-1-317-42368-3
  22. Бассем, Васим (2016). "Iraq's Turkmens call for independent province". Al-Monitor. Эх хувилбараас архивласан: 2016-10-17.
  23. "БАР Ӯ ЙХАТГИРИИ АҲОЛ Ӣ ВА ФОНДИ МАНЗИЛИ ҶУМҲУРИИ ТОҶИКИСТОН ДАР СОЛИ 2010" (PDF). stat.tj (орос and тажик хэлээр). Тажикистан улсын статистик. Эх хувилбараас (PDF) архивласан: 2013-01-16. Татаж авсан: 2025-05-07.
  24. Nahost-Informationsdienst (ISSN 0949-1856): Presseausschnitte zu Politik, Wirtschaft und Gesellschaft in Nordafrika und dem Nahen und Mittleren Osten. Autors: Deutsches Orient–Institut; Deutsches Übersee–Institut. Hamburg: Deutsches Orient–Institut, 1996, seite 33.
  25. "All-Украины хүн амын тооллого 2001 - Тооллогын ерөнхий үр дүн - Хүн амын үндэсний бүтэц". Украин Улсын статистикийн хороо. 2003. Татаж авсан: 2025-05-07.
  26. TRNC SPO, Economic and Social Indicators 2014, pages=2–3
  27. "Монгол". The World Factbook. Татаж авсан: 2025-05-07.
  28. "2020 POPULATION AND HOUSING CENSUS OF MONGOLIA /summary/". Архивласан огноо 2021-07-15.
  29. Al-Akhbar. "Lebanese Turks Seek Political and Social Recognition". Al Akhbar English. Эх хувилбараас архивласан: 2018-06-20. Татаж авсан: 2025-05-07.
  30. "Tension adds to existing wounds in Lebanon". Today's Zaman. Эх хувилбараас архивласан: 2012-01-11. Татаж авсан: 2025-05-07.
  31. Ахмед, Юсра (2015), Syrian Turkmen refugees face double suffering in Lebanon, Zaman Al Wasl, Эх хувилбараас архивласан: 2017-08-23, Татаж авсан: 2025-05-07
  32. "Syria's Turkmen Refugees Face Cruel Reality in Lebanon". Syrian Observer. 2015. Эх хувилбараас архивласан: 2016-10-11. Татаж авсан: 2025-05-07.
  33. "2017 Anuarul Statisitc al Republicii Moldova" (PDF) (румын хэлээр). Biroul Național de Statistică al Republicii Moldova. Татаж авсан: 2025-05-07.
  34. "North Macedonia". The World Factbook. Татаж авсан: 13 May 2014.
  35. "Census of Population, Households and Dwellings in the Republic of Macedonia, 2002" (PDF). Republic of Macedonia State Statistical Office. Татаж авсан: 23 April 2022.
  36. Uchiyama, Junzo; Gillam, J. Christopher; Savelyev, Alexander; Ning, Chao (2020/ed). "Populations dynamics in Northern Eurasian forests: a long-term perspective from Northeast Asia". Evolutionary Human Sciences. 2. doi:10.1017/ehs.2020.11. ISSN 2513-843X.
  37. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  38. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  39. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  40. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  41. Олжас Сулейменов (1998) "Язык письма"

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found