Jump to content

Азербайжанчууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Азербайжанчууд
Azərbaycanlılar
آذربایجانلیلار
Уламжлалт хувцастай Азербайжан охид, 1997
Нийт хүн ам
30–35 сая[1] (2002)
Томоохон хүн амтай бүс нутаг
 Иран12–23 сая[11]
 Азербайжан8,172,800[12]
 Орос603,070[13]
 Турк530,000–2 сая[14][1]
 Гүрж233,178[15]
 Казахстан114,586[16]
 Украин45,176[17]
 Узбекистан44,400[18]
 Туркменистан33,365[19]
 АНУ24,377[20][21][22]
 Герман20,000–30,000[23]
 Нидерланд18,000[24]
 Киргиз17,823[25]
 Франц70,000[26]
 Канад9,915[27]
 Португал8,000[28][29][30]
 АНЭУ7,000[31]
 Нэгдсэн Хаант Улс6,220[32]
 Беларусь5,567[33]
 Швед2,935[34]
 Латви1,567–2,032[35][36]
 Австрали1,036[37]
 Австри1,000[38]
 Эстони940[39]
 Норвеги806[40]
 Литва648[41]
 Өмнөд Солонгос608[42]
 Итали552[43]
Хэлнүүд
Азербайжан хэл
Перс, Турк хэл
Шашин
Голдуу Ислам
(голдуу Шиит Ислам,[44] цөөнх Суннит Ислам)
Холбоотой угсаатны бүлэг
Туркууд[45] болон Туркменчүүд[46]
Азербайжан хэлтний тархалт

Азербайжа́н (өөрөөр азери) — Азербайжан улсын үндсэн хүн ам болж, Иранд бас олон саяаар байдаг түрэг угсаат ард түмэн, 30 сая хүнтэй үндэстэн. Дурдсан хоёр улсаас гадна Турк, Орос, Америк, Гүрж улсад олон мянгаар байна. Төрөлх азербайжан хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.

Азербайжанчууд Уулын Карабах салан тусгаарласныг эс тооцвол Азербайжан орон даяар тархан суусан.

Иран улсын баруун хойд нутгийн Өрнөд Азербайжан, Дорнод Азербайжан, Ардебиль, Занжан, Хамадан, Казвин, Маркази муж болон улсын эдийн засгийн төв болсон Тегеран, Караж, Машхад хотод олноор байна.

Орос улсын Дагестанд байна. Дагестанд Дербент, Табасаран зэрэг азербайжан нутаг бий.

Дээр дурдсанаас гадна Гүрж, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Герман, Украин, Ирак, Казахстан, Узбекистанд цөөнгүй байна.

Азербайжан үндэстэн хүн амын тоогоор Кавказ нутаг болон Азербайжандаа (91%) нэгдүгээр, Гүрж (6.5%) болон Иран (16%)-д хоёрдугаар их хувь эзэлдэг. Азербайжанд 8 сая 173 мянга, Иранд 11—15 сая хүн байна.

Орост 603 мянга, үүнээс Дагестанд 130 мянга, Гүржид 300 мянга, үүнээс Квемо-Картли мужид 225 мянга.

Азербайжанчуудын 90% ислам шашны шийт дэгийг сахьдаг бол 10% мөн шашны суннит дэгийг барьдаг.

Азербайжан хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд турк, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Азербайжан улсын хүн амын 98 хувь тус хэлээр ярьж, албан хэргээ хөтөлж байна. Иран, Иракт азербайжанаар, Азербайжан, Гүржид оросоор, Иранд персээр бас ярилцана.

Эртнээс хэлээ араб үсгээр бичиж ирсэн. XX зууны Азербайжанд латин—кириллатин болон шилжив.

Генийн нэгэн судалгаагаар азербайжанаас J2 гаплогрупп — 30.5%, G — 18%, R1b — 11%, J1 — 11% илэрчээ.[47]

  1. 1.0 1.1 Sela, Avraham (2002). The Continuum Political Encyclopedia of the Middle East. Continuum. p. 197. ISBN 978-0-8264-1413-7. Тэдний тоо 30-35 сая бөгөөд гол төлөв Иран (ойролцоогоор 20 сая), Бүгд Найрамдах Азербайжан Улс (8 сая), Турк (1-2 сая), Орос (1 сая), Гүржид (300,000) амьдардаг.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named dictionary
  3. "Iran". Ethnologue. Архивласан огноо 2019-09-04. Татаж авсан: 2025-05-11. Угсаатны хүн ам: 16,700,000 (2019)
  4. Эллинг, Расмус Кристиан (2013-02-18). Minorities in Iran: Nationalism and Ethnicity after Khomeini. Springer. p. 28. ISBN 978-1-137-04780-9. Тагнуулын төв газар болон Конгрессын номын сангийн тооцоолсноор 16-24 хувь буюу Ираны нийт хүн амын хамгийн сүүлийн тоогоор (77.8 сая) 12-18 сая хүн гэсэн тооцоо байдаг.
  5. Гейссари, Али (2009-04-02). Contemporary Iran: Economy, Society, Politics. Оксфордын их сургуулийн хэвлэл. p. 300. ISBN 978-0-19-988860-3. 2003 оны байдлаар угсаатны ангиллыг дараах байдлаар тооцоолсон байна: [...] Азери (24 хувь)
  6. Бани-Шорака, Елена (2009-07-01). "Cross-generational bilingual strategies among Azerbaijanis in Tehran". International Journal of the Sociology of Language (198): 106. doi:10.1515/IJSL.2009.029. ISSN 1613-3668. S2CID 144993160. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Азербайжан хүн амыг Ираны 70 сая хүн амын 24% гэж тооцоолжээ (NVI 2003/2004: 301). Энэ нь Иранд 15-20 сая азербайжанчууд байдаг гэсэн үг.
  7. Поттер, Лоуренс Г. (2014). Sectarian Politics in the Persian Gulf. Оксфордын их сургуулийн хэвлэл. p. 290. ISBN 978-0-19-937726-8. Татаж авсан: 2025-05-11.
  8. Крэйн, Кейт; Лал, Ролли; Мартини, Жеффри (2008-06-06). Iran's Political, Demographic, and Economic Vulnerabilities. RAND Corporation. p. 38. ISBN 978-0-8330-4527-0. Татаж авсан: 2025-05-11.
  9. Моаддел, Мансур; Карабеник, Стюарт А. (2013-06-04). Religious Fundamentalism in the Middle East: A Cross-National, Inter-Faith, and Inter-Ethnic Analysis. Brill. p. 101. Азербайжанчууд Иран, Кавказ, Түрэг үндэстний холимог өв уламжлалтай(...) Иранд 16-23 сая азербайжанчууд амьдардаг.
  10. Эшмент, Бит; фон Льюис, Сабина, eds. (2022-08-18). Post-Soviet Borders: A Kaleidoscope of Shifting Lives and Lands. Taylor & Francis. p. 31. Иран дахь Азербайжаны олон хүн амаас үл хамааран (Азербайжанд 7 сая хүнтэй харьцуулахад 20 сая орчим).)(...)
  11. [2][3][4][5][6][7][8][9][10]
  12. Azerbaijan Republic | Population by ethnic groups stat.gov.az
  13. "Итоги переписи". 2010 оны тооллого. Оросын Холбооны Улсын Статистикийн алба. 2012. Эх хувилбараас архивласан: 2012-04-24. Татаж авсан: 2025-05-11.
  14. ван дер Льюв, Чарльз (2000). Azerbaijan: a quest for identity : a short history. Palgrave Macmillan. p. 19. ISBN 978-0-312-21903-1. Архивласан огноо 2015-03-20. Татаж авсан: 2025-05-11.
  15. "Ethnic groups by major administrative-territorial units" (PDF). 2014 оны тооллого. Гүржийн Үндэсний статистикийн хороо. Архивласан (PDF) огноо 2017-10-10. Татаж авсан: 2025-05-11.
  16. "Численность населения Республики Казахстан по отдельным этносам на начало 2020 года". Комитет по статистике Министерства национальной экономики Республики Казахстан. Эх хувилбараас архивласан: 2020-05-27. Татаж авсан: 2025-05-11.
  17. "About number and composition population of Ukraine by data All-Ukrainian census of the population 2001". 2001 оны Украины хүн амын тооллого. Украины Улсын статистикийн хороо. Эх хувилбараас архивласан: 2011-12-17. Татаж авсан: 2025-05-11.
  18. "The National Structure of the Republic of Uzbekistan". Umid World. 1989. Эх хувилбараас архивласан: 2012-02-23. Татаж авсан: 2025-05-11.
  19. Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР. Демоскоп Weekly (орос хэлээр) (493–494). 2012-01-22. Эх хувилбараас архивласан: 2012-03-14. Татаж авсан: 2025-05-11.
  20. "Azerbaijani-American Council rpartners with U.S. Census Bureau". News.Az. 2009-12-28. Эх хувилбараас архивласан: 2014-04-07. Татаж авсан: 2025-05-11.
  21. http://www.azeris.org/images/proclamations/May28_BrooklynNY_2011.JPG[permanent dead link]
  22. "Obama, recognize us – St. Louis American: Letters To The Editor". Stlamerican.com. 2011-03-09. Архивласан огноо 2012-09-13. Татаж авсан: 2025-05-11.
  23. "A portrait of a migrant: Azerbaijanis in Germany". boell.de. HEINRICH-BÖLL-STIFTUNG – The Green Political Foundation. 2022-01-12. Татаж авсан: 2025-05-11.
  24. "The Kingdom of the Netherlands: Bilateral relations: Diaspora" (PDF). Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яам. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-01-19. Татаж авсан: 2025-05-11.
  25. "5.01.00.03 Национальный состав населения" (PDF) (орос хэлээр). Киргиз улсын Үндэсний статистикийн хороо. 2011. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-02-19. Татаж авсан: 2025-05-11.
  26. Илхамкызы, Сэвда (2007-10-02). "Gələn ilin sonuna qədər dünyada yaşayan azərbaycanlıların sayı və məskunlaşma coğrafiyasına dair xəritə hazırlanacaq". Trend News Agency (азербайжан хэлээр). Баку. Эх хувилбараас архивласан: 2017-02-02. Татаж авсан: 2025-05-11.
  27. "Канадын тооллогын профайл 2021". Тооллогын танилцуулга, 2021 оны тооллого. Канадын Статистик. 2021-05-07. Татаж авсан: 2025-05-11.
  28. "Estrangeiros em Portugal" (PDF).
  29. "Number of Azerbaijanis living outside Azerbaijan - Azerbaijan.az". azerbaijan.az.
  30. "DIASPORA - AZERTAC".
  31. "UAE´s population – by nationality". BQ Magazine. 2015-04-12. Эх сурвалжаас архивласан огноо 2015-07-11. Татаж авсан: 2025-05-11.{{cite web}}: CS1 maint: unfit URL (link)
  32. "Nationality and country of birth by age, sex and qualifications Jan – Dec 2013 (Excel sheet 60Kb)". www.ons.gov.uk. Үндэсний статистикийн газар. Архивласан огноо 2015-09-24. Татаж авсан: 2025-05-11.
  33. "2009 оны хүн амын тооллого" (PDF). Беларусь улсын Үндэсний статистикийн хороо. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-01-18. Татаж авсан: 2025-05-11.
  34. "Foreign born after country of birth and immigration year". Швед улсын статистик.
  35. "Population by ethnicity at the beginning of year – Time period and Ethnicity | Латвийн үндэсний статистикийн систем". data.stat.gov.lv.
  36. "Latvijas iedzīvotāju sadalījums pēc nacionālā sastāva un valstiskās piederības, 01.01.2023. - PMLP".
  37. Azerbaijan country brief Архивлагдсан 2019-06-18 at the Wayback Machine. NB According to the 2016 census, 1,036 people living in Australia identified themselves as of Azeri ancestry. Татаж авсан: 2019-06-18.
  38. "The Republic of Austria: Bilateral relations" (PDF). Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яам. Татаж авсан: 2025-05-11.[permanent dead link]
  39. "2011 оны хүн амын тооллого". Эстони улсын статистик. Архивласан огноо 2018-11-11. Татаж авсан: 2025-05-11. Select "Azerbaijani" under "Ethnic nationality".
  40. "2020-03-09". ssb.no. 2020-03-09. Архивласан огноо 2020-11-17. Татаж авсан: 2025-05-11.
  41. "Population by ethnicity in 1959, 1970, 1979, 1989, 2001 and 2011". Литвын Статистикийн хэлтэс. Архивласан огноо 2020-03-13. Татаж авсан: 2025-05-11.
  42. "Short-term and long-term foreign residents by nationality (region) and residence status". Ministry of Justice (солонгос хэлээр). 2024-09-30. Татаж авсан: 2025-05-11.
  43. http://demo.istat.it/str2019/index.html ISTAT – Foreign resident population in 2019
  44. Робертсон, Лоуренс Р. (2002). Russia & Eurasia Facts & Figures Annual. Олон улсын академийн хэвлэл. p. 210. ISBN 978-0-87569-199-2. Архивласан огноо 2015-03-20. Татаж авсан: 2025-05-11.
  45. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named golden
  46. Ismail Zardabli. Ethnic and political history of Azerbaijan. Rossendale Books. 2018. х.35 "... эдгээр нутаг дэвсгэрт амьдарч байсан овог аймгууд бол азербайжан, туркменчуудын өвөг дээдэс юм."
  47. Geographic spread and ethnic origins of European haplogroups.