Jump to content

Хакасууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хакас ястан
Хакас хөгжимчид
Нийт хүн ам
77,000 (тооцоо)
Томоохон хүн амтай улсууд
Хэлнүүд
Хакас хэл, Орос хэл
Шашин
Христосын шашны дорно урсгал буюу Үнэн алдартны шашин, бас цөөн хэсэгт Бөө мөргөл
Холбоотой угсаатны бүлэг
Кыргыз, шор, алтай г.м-ээр Түрэг хэлтэн

Хакас, олон тооны нэрээр Хакасууд, өөрсдийнх нь нэрийдлэгээр Тадар (олон тооны нэрээр Тадарлар) гэвэл Оросын Холбооны Улсад (ОХУ) оршин суудаг уг язгуураараа Түрэг хэлний бүлгийн Хакас хэлээр ярилцагч хүн, ард түмэн, угсаатны бүлэг, ястанг хэлнэ. Тэднээр овоглогдсон болон голчлон суудаг Бүгд Найрамдах Хакас Улс нь Тува болон Красноярскийн хязгаарын баруун талд хил залган байх бөгөөд ОХУ-ын холбооны 83 харъяат нэгж болон 21 бүгд найрамдах улсын нэг юм.

Ихэнх судлаач нар 8-р зууны үед Енисейн киргиз үүд олонх нь баруун урагш нүүдэллэж одоогийн Киргиз болж, зарим нь үлдэж Хакасын өвөг дээдэс болжээ гэж үздэг. Түүнээс хойш 13-р зуунд Их Монгол Улс, 17-р зуунд Зүүнгарын хаант улсад захирагдаж байсан бол 18-р зуунаас хойш баруунаас эзлэн ирсэн хаант Оросын харьяат болжээ. 1820 онд одоогийн Минусинск хотын орчимд алтны уурхай бий болсоноор нүүдэллэн ирэх, төвлөрөн суурьших газар болжээ. Уламжлалаараа бөө мөргөлтөн анч, загасч, малчин Хакасууд 19-р зуунаас Орос соёлын дэлгэрэлтээр олноороо Үнэн алдартны шашинд оржээ.Тэр үед Оросууд тэднийг Минусинскийн Татар, Абаканы Татар, Енисейн Туркууд гэж ерөнхийд нь ойлгодог байлаа.

1920 онд өөртөө засах эрхийн шаардлага Орост дэлгэрсэн үед ЗХУ-ын төр тогтсоны дараа 1923 онд Хакас үндэсний тойрог байгуулагдаж, Бэлтир, Сагай, Хаас, Хойбал, Хызыл гэх хэляриа адилавтар аймгуудыг нэгтгэн "Хакас" хэмээн нэрийджээ. 1930 онд Красноярскийн хязгаарын захиргаанд Хакасын өөртөө засах муж байгуулагдаж, харин 1992 онд байр суурь дээшлэн Хакасын Бүгд Найрамдах Улс болон зохион байгуулагдаж, Хакас хэл Орос хэлний хамтаар албан ёсны хэл болжээ. Энэ нь өөрсдийн онцлог хэл, соёлоо хадгалах, сэргээхэд дэм болж байна.

Хакас оронд 1926 онд 44,219 Хакас хүн байсан нь нийт хүн амын 49.8 % байсан бол 2002 он гэхэд 65,431 Хакас нийт хүн амын 12%-ийг эзлэх болжээ. Ийнхүү хүн амд эзлэх хувь буурч, албан хэрэгцээний Орос хэлэнд шахагдсанаас Хакасууд өдгөө Орос, Хакас хос хэлтэн болж, нийт 75,000 Хакас хүнээс 20,000 нь төрөлх хэлээ мэддэг гэж мэдүүлсэн ч үнэн хэрэгтэй түүнээс бага юм.

Хэдийгээр Хакас орон өдрөөс өдөрт аж үйлдвэржин хотжиж байгаа хэдий ч хөдөөний Хакасууд хонь, үхэр голдуу мал маллаж амьдарсаар л байна. Тэд Монголчуудтай адил овоо босгодог, хөөмэйлдэг.

Омог, хэлний аялгуу

[засварлах | кодоор засварлах]

Яг Хакас гэвэл 1920-иод оноос тархай бутархай байсан овог аймгуудыг нэгтгэснээр үүссэн ястан юм. Цөөн тоотой, урьдын түүхэнд нэгдэн нягтраагүй, нийлээд удаагүй тул Хакасын нэгдмэл онцлог, соёлийн зүйлс харьцангуй хомс. Хакас нэр дор нийлсэн олон аймгуудын яриа нь тус бүрдээ Хакас хэлний аялгуу болно. Сагай – Орчин цагт Хакасын 70% болох зонхилох омог юм уу ястан. Сагай аялгуугаар ярилцдаг. Хаас – Хаасуудын аялгуу нь дотроо 4 аялгатай. Тэдний нэг болох Абакан аялга Хакас хэлний бичгийн үндэс болсон.

  1. 1.0 1.1 1.2 "Окончательные итоги Всероссийской переписи населения 2010 года". Эх хувилбараас архивласан: 2012-10-08. Татаж авсан: 2012-10-08. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (help)
  2. "Всероссийская перепись населения 2002 года". Эх хувилбараас архивласан: 2009-10-26. Татаж авсан: 2012-10-08.
  3. Сколько нас и каких в Туве: что показала перепись?[permanent dead link]