Jump to content

Цаатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цаатан гэж Хөвсгөлийн тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг тува иргэдийг нэрлэдэг.

Увс аймгийн Сагил сумын нутгаас олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж, урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Энэ сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон. Тайгадаа өвөр хоорондоо тува хэлээр ярина. Бөөгийн шашин шүтнэ. Гэр бүл болсныг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм.

Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгад 19-22 өрхөд 95, Зүүн тайгад 17-19 өрхөд 85 орчим цаатан иргэн аж төрж, цаа маллан амьдарч байна. Сумын төвд 150 орчим цаатан иргэн аж төрдөг байна.

2000 оны хүн амын тооллогоор 269 хүн өөрийгөө “цаатан” гэж бүртгүүлсэн байна. Цагааннуур суманд 400 шахам цаатан иргэн байдаг гэж үздэг. Хүн амын тооллогод тайгад аж төрдөг голдуу хүмүүс өөрсдийгөө “цаатан” гэж бүртгүүлж, сумын төвд амьдрагсдын зонхилох нь “дархад” гэж бүртгүүлсэн байна.