Дархад

Дархад нь Хөвсгөл аймгийн баруун сумдаар нутагтай Монгол үндэст ястан юм. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутгаар голчлон амьдардаг. Дархадууд нь голдуу монгол овгуудаас гаралтай ба түрэг, самоедь буюу самоди (нэн) угсааны овгууд ч холилдсон гэж үздэг. Мөн тува, цаатангууд бүрэлдэхүүнд нь орсон байж болох юм. Дархадууд бөө мөргөлийг голлон шүтдэг. Дархадын хотгор нь тэдний нэрээр нэрлэгджээ. Монгол хэлний дархад аялгаар ярилцдаг. Мөн Дархад хэмээх нэр Өндөр гэгээн Занабазарын харъяат шавь ардын нэрнээс үүссэн гэж эрдэмтэн Ж.Цэвээн, Г.Д.Санжив, С.Бадамхатан нар үзжээ. Энэ тухай Дархан шавь гэдэг домог бий.

Тэд эрт цагт Ойрад болон Хотгойдын бүрэлдэхүүнд багтдаг байв. 1549-с 1686 оны хооронд тэд Засагт Хан аймаг, Хотгойдын Алтан Ханд харьяалагдаж байгаад 1786 онд Жавзандамба хутагтын Их Шавь болжээ. Тэднийг заримдаа Хар Дархад гэдэг.

2000 оны тооллогоор өөрийгөө Дархад гэж бүртгүүлсэн 16,268 хүн тоологдсон байна.

Дархад нутаг нь Хөвсгөл аймгийн умард хязгаар Улаан тайга,Соёны нуруу,Хөвсгөл нуураар хүрээлэгдэж тогтсон хангайн уулархаг үзэсгэлэн төгөлдөр,хөвч сүрлэг өндөр уулс,гол мөрөн цэнгэг устай,ашигт малтмал, ан амьтнаар дүүрэн нутаг билээ. Дархадын хотгор гэж нэрийддэг Ренчинлхүмбэ,Цагааннуур,Улаан уул, Баянзүрх сумдууд нь эртний бөө мөргөлөөр алдартай олон сайн удган зайрангын өлгий нутаг болсон газар юм. Дархад ястан нь дотроо 32 овогтой.

Үүсэл[засварлах | кодоор засварлах]

555 онд Түрэгийн 3-р хан Кигинь нь [[Саяны нуруу]ны овог аймгуудийг эзлэн авчээ. Өмнөд Сибирийн ой тайгаар нутагладаг монгол, түрэг, самоди овгуудыг ойн иргэд гэж ерөнхийлэн нэрлэж байсан. Ойн аймгуудын зарим нь ой тайгаар ан гөрөө хийж, урцанд амьдардаг, цаа буга малладаг бол илүү хүчирхэг аймгууд нь таван хошуу мал малладаг байсаны нэг нь ойрдууд юм. 1207 онд Чингис хааны хүү Зүчи Ойн иргэдийг эзлэн авсанаар Ойрад нэг гол хүч болж хүчин зүтгэж,14-р зууны сүүлч 15-р зууны эхэн үед Ойрад аймгийнхан Тагна Соёны нуруу орчмоос нүүж,Алтай орчмын нутгаар нутаглажээ .16-р зууны сүүлээр Ойрад Халхын хооронд дайн болж Ойрадын Галдан бошигт Тува,Урианхай,Хотгойд,Дархад нутгийг эзлэн авсан боловч манжийн цэрэгт ялагдаж Гэндэнгийн хүү Бүүвэйн хараанд орж, удалгүй Өндөр гэгээний дархлагдсан шавь гэгдэн Хараа,Ерөө рүү нүүсэн боловч эргэн удалгүй дархад нутагтаа ирж зунд нь Шишгэд голын сав газар, өвөлд нь Баянзүрхын Агар,Бэлтэс,Алтрага хавиар жилийн жилд 200-300 км газар нүүдэллэн амьдарч ирсэн юм. Өндөр гэгээнд шавь буюу албат болж түүнээс өөр хүнд татвар төлөхгүйгээр дархлагсдан тул дархад нэртэй болжээ.

Хубилай хааны үед бий болсон Чингисийн найман цагаан гэрийг сахиж буй Ордос дахь дархадууд Хөвсгөлийн дархадтай холбоогүй.

Дархад шавийг зөвхөн тусгай бичигтэйгээр явж болох хууль гаргасан тул, дархадын нутгаас нь гадагш гаргалгүй янз бүрийн шалтгаанаас болж бусад ястнаасаа тусгаарлагдаж хамгийн хоцрогдсон ястан болсон юм. Манж нар болон, шарын шашинг дэмжигч ноёдууд дархадын хотгорт бөө мөргөлийн хүч их байсан учраас бусад үндэстэнд халдварлаж болзошгүй гэж тусгаарлаж байсан байх магадлалтай. Мөн 1586 онд Халхийн Автай сайн хан Эрдэнэзуу хийдийг бариулснаар шарын шашин улам их хүчээ авч байсан ч, дархадын хязгаар нутаг тэр үед Урианхайн отогт хамрагдаж бөглүү хязгаарт байсан учир бөө мөргөл хэвээр үлджээ.

18-р зууны дунд үеэс дархад ястны үүсэх явц эхэлж 19-р зууны эхэн үеэс дархад ястан бүрэлдэн тогтсон юм. Өндөр гэгээнд шавь орох хүртэл дархадын хязгаарт нутаглаж байсан овог,аймгууд нэлэнхүүдээ Дархад ястны бүрэлдхүүнд орсон бөгөөд одоогийн хар дархадын дотор хамниган отгоос ч орсон байж магадгүй гэж судлаачид үздэг юм.

Хар дархад[засварлах | кодоор засварлах]

дархад ястны дотор зонхилох хэсэг болох хар дархад нь Засагт ханы Гэндэн сайн хунтайжийн дүү Гэлэг ноёны харьяат албат байсан ба нутгаасаа зарлиг дагуу гарч Хараа,Ерөөднутаглаж байсан Өндөр гэгээнд шавиар өргөгдсөн ардууд бөгөөд нутаг орноо сананШишгэд нутаг рүүгээ явахыг гуйж өндөр гэгээн зөвшөөрч миний дархлагдсан шавь болтугай гэснээр анх дархад гэх нэр үүсссэн ба хар дархадууд юм

Ухаа дархад[засварлах | кодоор засварлах]

Дархад ястны дотор ухаа дархад гэж байсан Орос улсад түрээс төлдөг Соён нуруунд амьдарч байсан овог аймгийн Нэн угсаатны үр удам юм.Одоогийн Ханх сум болон Ринченлхүмбэ сумад Ухаа нэртэй 2 гол бий бөгөөд энд ухаа дархад нутаглаж байснаас тэгж нэрлэсэн түүхтэй

Шарнууд[засварлах | кодоор засварлах]

Дархадын Шарнууд бол эртний Монгол угсаатны нэгэн бөгөөд Түмэд,Барга,Сөнид аймгуудаас 12-р зууны үед тасарч үлдсэн хүмүүс юм.Зүчи хан Ойн иргэдийг байлдан дагуулах үед дархад нутагт монгол угсаатан олон аймаг нутагладаг байсан бөгөөд шарнууд овог нь тэдний нэг байсан юм.Дархадын шарнууд нар уг язгуураа Цагаадай,Цанхилхан сүлдтэй гэж тахидаг тэдний удам билээ.

Хуулар[засварлах | кодоор засварлах]

Дархадын хуулар овог нь хар,цагаан,улаан,ногоон гэсэн 4 хуулар овог байдаг .Яагаад ингэж өөр өөр өнгөөр нэрлэх болсон шалтгаан нь бол нэг өнгийн хуулар хоорондоо гэрлэж болохгүй гэснээс .Хуулар нь дархадаас гадна Тува,Алтай нутагт байдаг ба Түрэг угсааны овог юм.Анх дархад нутагт хуулар овгийнхон Түрэгийн байлдан эзлэлтийн үед ирж суурьшсан бөгөөд одоог болтол Ринченлхүмбэ сумын Шишгэд,Тэнгис талаар нутагладаг.

Эрхид[засварлах | кодоор засварлах]

Дархадын Эрхит овог нь самоди буюу нэн угсаатнаас гаралтай бөгөөд Эрхүү хавиар нутаглаж байсан буриадын эрхидээс нүүн ирсэн хүмүүсийн удам , 17-18 р зууны үед нүүдэллэн ирсэн юм.Эрхүү хотыг эрхит гэдэг аймгийх нь нэрээр нэрлэсэн гэдэг.

Балагч[засварлах | кодоор засварлах]

Дархадын Балагч овог нь дархад,цаатан дотор их байдаг ба Тагна,Соёны нуруу орчимд нутаглаж байсан Түрэг,Уйгар,Хиргис аймгийнхан анчин,загасчин,ойн овог зэрэг хүмүүсийн амьдарч буй газар хийж байгаа ажлаас нь харгалзан нэр өгдөг байснаас Балагч буюу монголчилбол загасчин овог үүссэн.

Хорломай[засварлах | кодоор засварлах]

Дархадын Хорломай овог нь Хорломайн дайн гэдэгээс үүсэн ба хорлогчид дээрэмчин хүмүүс байсан бөгөөд Тэнгисд Ноё бөөд дийлдсэн хүмүүс байжээ. Энэ домгийг бичвэл Дайнд дийлдэж үзээгүй Хорломайчууд Дархадын Ноё бөөтөй уулзаж түүнийг зэвсгээр,галаар хороохийг оролдсон боловч дийлэхгүй байсан тул түүнийг авч дайнд явахаар болжээ. Ноё бөө, хүн бүр нэг нэг сал хийж нэг нэгээрээ урсагтун би хойноос чинь очно гээд жирэмсэн эмэгтэйн хамтаар үлджээ.Бүгдурсаж үгүй болсон бөгөөд ганцхан жирэмсэн эмэгтэй үлдэж түүнээс хүү төрснөөр энэ овог үүссэн гэдэг.Танга Тува нарын удам ба Хэм голоор нутаглаж байсан хүмүүс билээ.

Ойнод[засварлах | кодоор засварлах]

Дархадын Ойнод овог нь 12-13р зууны үед ТангаСоёны нуруу, Шишгэд голын саваар нутаглаж байсан ойн иргэдийн удам бөгөөд Ойрадаас тасарч үлдсэн хүмүүс юм.Сүүлдээ дархад ястантай ижилсэн ихэнх нь өөрсдийгөө хар дархад гэж нэрлэх болсон. Өөлд: Дархадын Өөлд овог нь ихэвчлэн Улаан уул,Баянзүрхээр нутагладаг ба Өөлдийн дайны үед суурьшсан хүмүүсийн удам юм.Ринченлхүмбийн Шишгэдэд Өөлдийн дайн болж байсан ба Галдан бошигтийг ялагдсаны дараа дархад нутагт өөлд иргэдийг нүүлгэн суулгасан билээ.Сонирхолтой баримт Монгол улс Ховд аймаг Дөргөн суманд Бөөгүүд гэх цөөн тооны хүмүүстэй овог байдаг бөгөөд тэд өөрсдийн өвөг эцэг бөө хүн байсан бас Хөвсгөл аймгаас гаралтай гэж ярилцдаг юм.

Илжгэн[засварлах | кодоор засварлах]

Илжгэн чихт хэмээх хааны нэрнээс Илжгэн овгийн нэр үүссэн гэсэн яриа бий ч баттай баримт байхгүй. Эртний Монголчууд нь овогоо тэргүүлэгчээр нь ихээхэн нэрлэж байсан нь олонтаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба,Илжгэн нар нь Хятан угсааны овог юм.Урианхайн отогт, илжгэн арван гэж нэрлэгдэн Дүүрэгч ванд захирагдан үслэг алба тушаадаг байсан ба ихэнх нь цаа буга, маа хослон эрхэлдэг. Улаан уулын Хөг,Гун голоор нутагладаг. Илжгэн чихт хааны хэрэм нь Өвөрхангайн Гучин ус, Ховд сумдад байдаг юм.

Соён[засварлах | кодоор засварлах]

Дархадын Соён /Сояан/ овог нь дотроо соён,хар соён гэж хуваагддаг.Соён гэдэг нь монголчилбол ширх гэсэн үг ба эрт үед ширхтэй газар нутаглаж байсан овог аймгийг Соён гэж нэрлэсэн гэдэг.Дархад,цаатангууд нь олноор байдаг энэ овог нь эртний самоедь , Нэн угсаатаны удам.

Зоот[засварлах | кодоор засварлах]

Дархадын Зоот овог нь Нэн угсаатны овог бөгөөд Ойн урианхайн нэг овог байж байгаад хожим дархад ястны дотор ижилсэнээр Дархадын нэг овог болсон юм. Ихэвчлэн Улаан уул сумдуудад амьдардаг

Хаасууд[засварлах | кодоор засварлах]

Дархадын Хаасууд овог нь бас Нэн угсаатны овог бөгөөд Шишгэд,Енисэй мөрнөөр нутаглаж байсан хүмүүс

Уйгар,Хиргис[засварлах | кодоор засварлах]

Дархадын уйгар, хиргис овог нь 8-10 р зууны үед Тагна Соёны нуруу орчим нутгийг эзлэж байсан Уйгар,Хиргис аймгийн удмынхан юм.

Маанжраг[засварлах | кодоор засварлах]

Дархадын Маанжраг овог нь дархадын хойт хөрш болох Түнхин Алаарийн буриадаас тасарч ирсэн хүмүүсийн овог юм.Хорь буриадын бөөгийн дуудлагад Манжилхай гэдэг онгод олон дурдагддаг нь энэ овгийн өвөг нь байх.

Хариад[засварлах | кодоор засварлах]

Хариад овог нь мөн буриад нутгаас тасарч ирсэн/ Хариад овог нь дархад биш Халх юм./

Манхилаг[засварлах | кодоор засварлах]

Дархадын Манхилаг овог нь тэмдэглэгдэн үлдсэн ч яг хаанаас ямар удмын хүмүүс гэдэг нь мэдэгдээгүй л байна

Урад[засварлах | кодоор засварлах]

Дархадын Урад овог нь 12-р зууны үеийн Онон,Хэрлэн орчмоор нутаглаж байсан Уруд аймгийн хүмүүс ба .Чингисийн дүү Хавт Хасарын удам гэж нэрлэдэг.

Онход[засварлах | кодоор засварлах]

Дархадын Онход овог бол эртний Онгуд аймгаас тасран үлдсэн хүмүүс ба байлдан дагуулалтын үед Байгаль нуур орчмоор нүүдэллэн ирсэн бөгөөд орост үслэг эд тушааж алба залгуулан амьдардаг байжээ. Чонод,Сөнөд: Дархадын Чонод Сөнөд овог нь Тайжууд, Хонгирад аймгийн хүмүүс байсан ба Чингисийн байлдан дагуулалтын үед ирж суурьшсан байна.