Jump to content

Могол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Disambiguation
Disambiguation
Энэ хуудас нь олон салаа утгатай үгсийг ялгах зориулалттай.
Энэ хуудсанд холбогдсон хуудас байвал тохирох бичлэг рүү нь холбоосыг нь солино уу.

Перс хэлээр дамжиж "Монгол" гэсэн үгийн "н" нь гээгдэж Мугал, Могол, Могул гэх мэт хувирсан байдаг.[1]

“Мөнх Тэнгэрийн хүчин дор Чингис хааны зарлигаар, Хүлэгү хааны сүр хүчээр баруун хязгаар Хорасан, Херат, Горын сүрлэг уулсыг дагуулахаар мордсон дайчин эрсээс Могол иргэд үүсжээ. Тэд эзэлсэн нутгаа сахин хамгаалах "Тамма" цэргийн цусан тангараг тавьж, эх нутагтаа буцах замыг үл харан Хиндукушийн хавцалд бууриа засаж, агт морио сойн, нум сумаа бэлэн засаж амьдарч байв.

Ил Хаант Улс ба Төмөрийн эзэнт гүрэн бутран сарниж, тал нутгийн ахан дүүсээсээ холбоо тасарсан ч тэд Горын бартаат уулсыг байгалийн цайз болгон, цас зуд, харийн дайралт, ганцаардлыг сөрөн зогсов. Баруун ба өмнөд зүгээс перс, пушту, түрэг аймгуудын дөрвөн зүгийн шахалт дунд тэд "Бид Чингис хааны дайчид бөлгөө" хэмээн өвдөг сөгдөлгүй тэмцэж, Никудари, Аргуни, Чонос овгийн засаглалаа хамгаалж, аажмаар Исламын шашинд орсон ч өвгөд дээдсээ дээдлэх Монгол ёс заншлаа сахисаар байв.

Тэд зуун зууны турш 13-р зууны эртний монгол аялгуугаа цээжиндээ хадгалж, "Никан", "Көчөн", "Гурбан", "Чинос", "Мөрөн", "Баатар" хэмээх дээдсийн язгуур үгсийг гэрийн хоймордоо нангинан авч үлдсэн бөгөөд "Төрэ сурсан бидэ морин агсаж мордожоу, тэнгэри эзэн бидэнийг ивээж дайснаа ялжоу" хэмээн дуулж байжээ.

19 ба 20-р зууны улс төрийн бужигнаан, харийн хэлний албадлагаар эх хэл нь мартагдаж, залуу үе нь хот газар бараадан Дари хэл рүү шилжсэн ч Г.Ж.Рамстедт, М.Вайерс нарын эрдэмтэд тэдний эртний аялгууг дэлхийд нээж, орчин үеийн генетикийн судалгаагаар тэдний Y-хромосомын C2 гаплогрупп нь монгол дайчдын шууд үр сад мөн гэдгийг хөдөлбөргүй баталсан юм.

Уулс нь өндөр, хавцал нь гүн ч, эх хэл нь мартагдаж цаг өөрчлөгдөвч, баруун хязгаарт үлдсэн Могол иргэдийн эрэлхэг цус, дайчин рух Афганистаны уулсанд мөнхөд сийлээстэй үлджээ.”

“Text by Zelme”

  1. Dodgson, Marshall G.S. (2009). The Venture of Islam. Volume 3: The Gunpowder Empires and Modern Times. University of Chicago Press. p. 62.