Могол хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Могол хэл
Орчин цагийн bогол хэл
Нутаг орон Афган улсын Херат хот орчим
Эзэмнэгч 200 хүн (1972 оны судалгаа)
Төрөл зүй
Бичиг үсэг ерөөс байхгүй
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-3 mhj

Могол хэл (англиар Moghol language, Mogholi, оросоор Могольский язык) гэдэг нь Афган улсын Херат мужийн Кундур, Карез-и-Мулла хэмээх тосгодод өдийг хүртэл сууж байж мэдэх, хазара үндэстний нэгэн хэсэг могол ястны (Чингис хааны их цэргээс 13-р зуунд Афганд үлдэж суурьшсан хүмүүсийн үр удам гэж үздэг аж) 200 гаруй хүн 1970-аад оны үед хэлэлцэж байсан Алтай язгуурын монгол бүлгийн ганцаар нэгэн анги болдог хэл юм.[1]

Германы эрдэмтэн Михайл Вайерс 1970-аад оны үед Могол хэлийг талбарт нь очиж судлахад тус хэлээр дөчөөс дээш насны цөөхөн хүн ярьдаг, мэддэг хүмүүсийнх нь ихэнх уг хэлээр өдөр тутамдаа, идэвхтэй харилцдаггүй байжээ. Харин уг хэлээр хэлэлцдэг хүмүүс өнөөг хүртэл байгаа эсэх нь тодорхойгүй.

Могол хэлэнд Перс хэлний нөлөө маш их байсан тул эрдэмтэн Вэйерс уг хэлийг "Төв азийн жинхэнэ Креол хэл" шиг харагддаг гэсэн байна.

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Michael Weiers. 1972. Die Sprache der Moghol der Provinz Herat in Afghanistan (Sprachmaterial, Grammatik, Wortliste).