Элжигин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Монгол үндэстний халх ястны сурвалжит өвөг овог Элжигин халх. Домгоор бол эртний Эргүнэ хунд үүссэн өвөг овгийн нэг. Дарлигин монголд хамаарч, хожим Хонгирад нарын дэргэд явжээ. Элжигин хэмээх нэрийг "Элтегин" гэх үгээс гаралтай гэдэг. Нэрийн эхний "эл" нь эртний монгол хэнээ хүн, элгэн садан, өөрийн хүн, нөхөр, шадар гэсэн утгатай байгаад түүхэн хөгжлийн явцдаа тэр утга өргөжин тэлж ард түмэн, аймгийн холбоо, төр улс гэсэн санаа илтгэдэг болжээ. "Эл хант улс" гэх мэт. Жигин гэдэг нь алтайн хэлний тегин (эзэн) гэсэн үгээс гаралтай байна. Үүнээс үзвэл "эзний шадар" буюу "өтөг боол" (үнэнч туслагч) гэсэн утгатай байна. Мөн зарим сурвалжид Эржигэн гэж бичдэг.

Элжигин Халх нь XVI зууны дунд үеэр Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн 2-р хүү Ноёнтой хатанбаатарт Бэсүдийн хамт захирагдсан. XVII зууны эхээр Бэсүдээс салж Бадма хатанбаатарт захирагдах болжээ. Засагт хан, Эрдэнэ тайж (Омбо-Эрдэнэ хунтайж) нар Элжигэний улсыг хувааж авах гэсэн маргаан нь шинээр Засагт ханыг залгамжлах явцтай давхцаж улмаар Засагт ханы хямрал эхэлжээ.

Холбоотой сэдэв[засварлах | edit source]