Батмөнх Даян хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Батмөнх Даян хаан
Монголын хаан
Хаанчлал 1470–1517 (1480-1517)
Бүтэн нэр Батмөнх
Төрсөн огноо 1474(1474)
Өнгөрсөн огноо 1517 (1543?)
Удаах Барсболд Сайн Алаг хаан
Их хатан Мандухай сэцэн хатан
Хатан Хүсэй
Жимсгэнэ
Хүүхэд Төрболд
Улсболд
Барсболд Сайн Алаг хаан
Төрөлт гүнж
Алчболд
Арсболд
Очирболд
Арболд
Гэрболд
Чин тайж
Гэр од
Гэрсэнз
Эцэг Баянмөнх жонон
Эх Шихэр Тайху хатан
Улс Монгол Улс
Ургийн овог Боржигин

Батмөнх Даян хаан (1474-1517) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.

Бага нас[засварлах | edit source]

Батмөнх нь 1474 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Энэ үед Уйгудын Исмайл тайш довтлон эх Шихэр тайхуг олзлон авсан. Хaрин түүнийг Балгачин хэмээх хүнд өгч асруулсан. Мандуул хаан 1479 онд нас барахад, тэрээр Алтан ургийн сүүлчийн эр хүн болсон. Яг энэ үед Тангудын Төмөр хадаг булаан авч өсгөн биеийг нь тэнхрүүлсний дараа Мандухай сэцэн хатанд авч очсоноор 1480 онд Батмөнхийг Монголын их хаан болгож, түүнд даяарыг нэгтгэх болтугай хэмээн Даян хаан цол олгож, Мандухай хатан ураг холбосон.

Хаанчлал[засварлах | edit source]

Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.

Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.

Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.

Гэр бүл[засварлах | edit source]

Даян хаан нь 3 хатантай. Сурвалжид бичснээр тэдгээр 3 хатадын нэр нь ондоо байдагч гэсэн адил нэрний салаа утгууд байдаг.

  1. Мандухай сэцэн хатан: 7 хүү, 1 охинтой.
  2. Жимсгэнэ хатан: Уругудын Оручи шигүшийн охин[1]. Зарим түүхэнд Самар тайху, Сүмэр тайху, Самур гэх мэтээр бичдэг нь ондоо дуудлага бололтой. Даян хаанд Гэрболд, Гэрсэнз нарыг төрүүлсэн.
  3. Хүсэй хатан: Ойрадын Хэрээ Хучигарын охин[2]. Даян хаанд Чин тайж, Гэрэ од нарыг төрүүлж өгсөн.

Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ. Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьдан өгсөн. Үүнд:

  1. Төрболд: Цахар түмний Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
  2. Улсболд: Залуудаа үхсэн.
  3. Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмэн, Түмэд түмэн
  4. Арсболд: Түмдийн долоон отог
  5. Очирболд: Цахарын Хишигтэн отог
  6. Алчболд: Өвөр Халхын 5 отог
  7. Гэрболд: Цахарын Найман (Цахар), Урад отгууд
  8. Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
  9. Гэрэ од: Хар Татаар
  10. Чин тайж: Цагаан Татаар
  11. Гэрсэнз жалайрын хунтайж: Ар Халхын аглагийн 13 отог
  12. Төрөлт гүнж: Халх Жаруудын Баасан тавнанд гэргий болон очсон. Зарим сурвалжид түүнийг Гэгээн гүнж хэмээн нэрийддэг.

Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.

Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай

Баруун түмэн: Ордос, Түмэд, Юншээбүү.

Үүнээс гадна Хасарын угсааныхны мэдлийн Хорчин аймаг

Дөрвөн түмэн Ойрд гэж хуваагдаж байсан.

Өмнөх
Мандуул хаан
Монгол улсын хаан
1480-1517
Дараах
Барсболд Сайн Алаг хаан
  1. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 55 дахь тал
  2. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 55 дахь тал