Байсахал хөндлөн хан
Байсахал хөндлөн хан (1510-1572) бол хиад боржигин овгийн Барсболд сайн алаг жононгийн дөтгөөр хөвгүүн. Цагаан морин (1510 он) жилтэй.[1] Цол нь Хөндлөн хан (Хүндлэн хан). Юншээбүүгийн долоон отог Харчин аймагт эзэн суусан.[1] Гүдэн хаан цахар түмнээ авч зүүнш нүүх үеэр Байсахал хөндлөн хан тэдний орхиж явсан бэлчээрийг эрхшээлдээ оруулсан нь, Жанжякөүгийн зүүн хойд талын Өрөөсөн чулуут хаалга, Кайпингийн ойролцоо газраар нутаглах болсон. Гүнбилэг мэргэн жонон, Алтан хан нарын удирдсан олон удаагийн байлдаанд Мин улсын эсрэг тулалдаж байв. 1551 онд Алтан ханыг дагаж Мин улстай найрамдаж, Шинхайкөүд зах нээж худалдаа хийх болов.[2] 1571 онд Алтан хан Мин улсад дагаар ороход Байсахалд ван цол олгохыг хүсэхэд Мин улсын засгийн газар татгалзаж, "дудутунжы болгож ... улаан арслант дээл нэг, хээтэй торго 4 дээлийн өнгө доторт хүрэхээр шагнаж ... алтадсан мөнгөн тамга олгов."[3] 1572 онд нас баржээ. Түүнийг ахмад хөвгүүн Байсанхур үйзэн тайжийн ахмад хөвгүүн Байхундай хөндлөн хан залгамжлав.
Байсахал хөндлөн хан нь Байсанхур үйзэн тайж, Зайсанхур чинбаатар, Лайсанхур тайж, Мангус тайж, Мангудай тайж гэсэн 5 хөвгүүнтэй. Байсахал хөндлөн ханы үр хойчисын захирсан Харчин түмнийг шарнууд харчин гэх бөгөөд тэд нарыг 1629 онд Лигдэн хааны их цэрэг бут цохин эзлэн авчээ. Хожим нь манжид дагаар орсонд цахар найман хошуунд нийлүүлжээ.