Барсболд хаан
| Барсболд ᠪᠠᠷᠰ ᠪᠣᠯᠤᠳ | |
|---|---|
| Монголын хаан, Жонон | |
| Умард Юань улсын хаан | |
| Хаанчлал | ойр.1517 – 1519 |
| Өмнөх | Батмөнх Даян хаан |
| Залгамжлагч | Боди Алаг хаан |
| Төрсөн | 1488 |
| Өнгөрсөн | 1519 (30–31 настай) |
| Гэр бүл | Боржигин |
| Династи | Умард Юань |
| Эцэг | Батмөнх Даян хаан |
Барсболд сайн алаг хаан (Барсболод жинон, 1484[1] эсвэл 1488-1519 эсвэл 1531) нь 1488 онд төрж, 1519 оны туулай жил[2] эсвэл 1531 оны цагаагчин туулай жил[3] таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 2 жил гаруй хаан ширээнд суусан. Барсболд нь Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны хөвгүүн бөгөөд түүний ихэрийг Саган сэцний зохиосон Эрдэнийн товчд Төрөлт гүнж[4], Лу.Алтан товч болон бусад сурвалжд Арсболд[5][6] гэж хоёр өөрөөр бичжээ. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг Монгол улсын хаан суудалд суухад нас балчирдаж, туршлага бага байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав.[7] 1519 онд Боди Алаг болон түүнийг дэмжигч ноёдын тусламжтай Монголын хаан ширээнд суух үед Барсболд, хаан суудлаа тавьж өгсөн. Түүнийг таалал төгссөний дараа ууган хүү Гүнбилэг мэргэн жонон ордос түмнийг, Алтан хан Түмэд түмнийг, Лабуг тайж Үүшин отгийг, Байсхал хөндлөн хаан Харчин аймгийг, Баяндара Нарийн тайж Цахарын Цагаан татарыг, Бодидара отгон тайж Асуд, Юншээбүү аймгийг тус тус хуваан захирах болсноор үр сад нь хожим монголын баруун түмний олон аймаг хошууны дотор тархан суух болсон.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Даян хаан
- Эх: Мандухай хатан
Хатад, татвар
[засварлах | кодоор засварлах]Үр хүүхэд
[засварлах | кодоор засварлах]- Гүнбилэг мэргэн хар жонон
- Алтан хан
- Лабуг тайж
- Байсахал хөндлөн хан
- Баяндара нарийн тайж
- Бодидара отгон тайж
| Өмнөх Улсболд |
Монгол улсын жонон 1512-1519 |
Дараах Гүнбилэг жонон |
| Өмнөх Батмөнх Даян хаан |
Монголын хаан 1517-1519 |
Дараах Боди Алаг хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Bayarsaikhan 2006, х. 133.
- ↑ Zayabaatar 2006, х. 17.
- ↑ Bayarsaikhan 2006, х. 138.
- ↑ Bayarsaikhan 2006, х. 126.
- ↑ Choimaa 2006, х. 261.
- ↑ Shagdarsuren & Munkh-Uchral 2006, х. 70.
- ↑ Гүүш Лувсанданзан. Алтан товч. х. Арван гуравдугаар хуудас.
Даян хаан гучин долоон жил хаан ор сууж дөчин дөрвөн насандаа тэнгэр болов. Даян хааны их хөвгүүн Төрболд, хаан ор суугаагүй, үргүй тэнгэр болов. Дүү нь Улсболд хан ор суугаагүй, Ибарай тайшийн гарт тэнгэр болов. Түүний хойно Боди-алагийг бага гэж авга нь их ор суув.
- ↑ Bayarsaikhan 2006, х. 129.
- ↑ Bayarsaikhan 2006, х. 159.
Ном
[засварлах | кодоор засварлах]- Bayarsaikhan, M (2006). Саган сэцэн. Эрдэнийн товч (1-р хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Zayabaatar, D (2006). Чакраварди Алтан хааны тууж. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Choimaa, Sh (2006). Лувсанданзан гүүш. Алтан товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Shagdarsuren, Ts; Munkh-Uchral, E (2006). Эртний Монголын Хаадын Үндсэний Их Шар тууж оршвой (1 хэвлэл). Улаанбаатар.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)