Jump to content

Алчболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алчболд нь (бас Алчиболд, Алчуболд гэх нь бий) Даян хаан, Мандухай сэцэн хатаны хөвгүүн юм. 1490 онд Очирболд, Арболдын хамт Мандухай хатанаас мэндэлсэн. Амгалан цагийн эхийг атган төрсөн учир ийн нэрийджээ. Алчиболдыг сан хөмрөг, улсын бодлогыг тэгшилж яв гэж ийм нэр өгчээ.Түүний нэрийг Монголын зарим нэг номнуудад Алчиболд, Алчуболд хэмээн нэрлэх явдал байдаг. Энэ нь Монгол бичгийн бичлэгтэй холбоотой. Харъяат аймаг нь Өвөр Халхын 5 отог буюу аймаг байсан бөгөөд түүний үр удам нь Өвөр Халхын Жарууд, Баарин, Үжээд, Хонгирад, Баяд эд нар болой.

  • Алчуболд ноён
    • Хургач Хасар ноён
      • Убаши үйзэн: жарууд отогийг эзэмшив.
        • Баяндара илдэн ноён
          • Жунту хаан[1]
          • Жонон үйзэн ноён: Эдний үрс Жуучдын ноён болсон.[3]
          • Харбабай дүүрэн: түүний үрс манжийн найман хошуунд багтсан.[4]
          • Шарбабай хангил: түүний 7 хөвүүдийн 4 нь Жаруудын арвадын ноёд болж, 3 нь Бээжинд шилжин суусан.[5]
          • Анх дархан баатар: Түүний үр Харнуудын ноён бүлгээ.[6]
          • Хувилт дүүрэн: Түүний үрс Чахудын ноён бүлгээ.[7]
        • Тобуу мэргэн: 6 хөвүүдтэй.
        • Тоди дурал ноён
          • Бага дархан хошууч
          • Баярт дайчин
          • Сабун дархан баатар
          • Сонин заргач
          • Мани чинбаатар
          • Шушхай бөх
          • Хайсан гүүш
          • Зайсан хүүхэн
      • Субухай дархан үйзэн ноён: баарин отогт эзэн суув.
      • Убан Буйма догшин: хонгирад отогт эзэн суув. Баарины зүүн хошуунд багтсан.
        • Бага дархан ноён: 4 хөвүүдтэй.
        • Зоригт ноён: 2 хөвүүдтэй.
      • Сонин дайчин: баяд отогийн эзэн суув. Түүний үрс манжийн найман хошуунд багтсан.[8]
      • Шухай зоригт хун баатар: үжээд отогийн эзэн суув. Түүний үрс манжийн найман хошуунд багтсан.[9]
  • Лувсанданзан “Алтан товч” УБ., 1990 хэвлэлд бэлтгэсэн Ц.Шагдар
  • Рашпунцаг "Болор эрих" монгол бичгээс хөрвүүлж, тайлбар зүүлт хийсэн М.Баярсайхан, Ч.Нэргүй, Д.Бүдсүрэн. УБ., 2006. Дэд боть
  1. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 563–564.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 563–564.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 565.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 565.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. pp. 565–566.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 566.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  7. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 566.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  8. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 585.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  9. ., Рашпунцаг (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 585.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)