Jump to content

Баяд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баяд
ᠪᠠᠶᠠᠥᠠ
Нийт хүн ам
63,775
Томоохон хүн амтай бүс нутаг
 Монгол63,775[1]
Хэлнүүд
Ойрад аялга
Шашин
Төвөдийн Буддизм, Монголын бөө мөргөл, Шашингүйн үзэл
Холбоотой угсаатны бүлэг
Монголчууд, ялангуяа Ойрадууд

Баяд ᠪᠠᠶᠠᠥᠠ - Монгол үндэстний ястан, Ойрад аялгатай, Монгол хэлтэн.

Монгол хэлний "баян" ("чинээлэг", "арвин юмтай", "өнөр" гэх мэт ойролцоо утгатай) гэх тэмдэг нэрийн олон тооны үндсэн хувирал нь "баяд" гэдэг.

Баяд нь эрт цагт түүхийн тавцанд гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннүгийн хаан Модун шаньюй Ордосын тохойд байх Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав гэсэн мэдээ бий. VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харьяат баядууд гол төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд нь улс төрийн нөхцөл байдлаас болж хоёр хэсэгт салсан нь дөрвөн ойрадын холбоонд зарим баяд Чоросын ноёдын захиргаанд багтсан бол, зарим хэсэг нь Батмөнх даян хааны 5-р хүү Алчболдын захирсан өвөр таван халхын дотор баяд отог багтаж байсан.

Өвөр халхын Баяд отог

[засварлах | кодоор засварлах]

XVI зууны эхээр Батмөнх Даян хаан (1474-1517) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчболдод Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчболд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Ахмад хүү Уваш үйзэн ноён нь жаруудыг, Шубухай дархан ноён бааринг, Суйбин Буйма догшин ноён хонгирадыг, Сонин дайчин баядыг, Хунбаатар ноён үжээдийг тус бүр хуваан захирчээ. XVII зууны эхээр манжийн түрэмгийлэгчид Өвөр монголыг эзлэн авах үед баяд ч нэгэн адил тэдний эрхшээлд орж, бие даасан отог байхаа болиод, манж найман хошуутай холилдон сууж, Өвөр монголын зүүн урдуур Бээжингээс хойхнуур суурьшиж, ихэнх нь манж хятадад ууссан.

Ойрадын Баяд аймаг

[засварлах | кодоор засварлах]

Алтайн уул, Эрчис мөрний эхэн урсгалаар ойрадууд нутаглан ахуйд тэдний дотор баядууд аж төрж байв. Тэд тооны хувьд цөөн бөгөөд анхандаа гол төлөв Цорос аймгийн харьяанд оршиж, Эрчис мөрний сав дагуу нутагладаг байв. Хожим нь дөрвөд хүчирхэгжих үеэс түүний нэгэн бага аймаг хэмээгдэх болжээ. XVIII зууны эхэн хагаст баядын аав ноён гэж цэцэн цэлмэг хүн Зүүнгарын улсын төрийн зүтгэлтэн нарт үнэлэгдэж, Чимэг харваач гэж баатар дайчин эр байжээ. 1753 онд Даваачийн хэрцгий явдалд дургүйцсэн дөрвөдийн бага ноён Цэрэн, Цэрэн уваши, Цэрэнмөнх нар өөрсдийн харьяат иргэдээ авч Эрчис мөрөн хавь нутгаас хөдлөн, Алтайг Үенч, Бодончийн хавцлаар давж, халхын нутагт орж иржээ. Зүүнгараас ирсэн тэдгээр дөрвөд, баядуудыг 1754 онд Сайн заяатын хоёр чуулганд хуваахад, баядууд зүүнгарын чуулганд багтжээ. Тэр үед Зүүнгарын чуулганд багтсан баядуудыг арван нэгэн хошуу болгон зохион байгуулж, зам хуваан нэр өгчээ:

  1. Дундад хошууны анхны ноёноор манж нар Цэрэнмөнхийг тавиад засаг төрийн бэйлийн хэргэм шагнасан байна. Хожим нь эрх (вангийн) засгийн хошуу гэх болсон.
  2. Дундад зүүн хошууны ноёноор Сэвдэнг тавьж төрийн бэйл өргөмжлөн, засаг болгожээ. Энэ нь хожим Дайчин вангийн хошуу гэгдэх болов.
  3. Дундад өмнөд хошууны засгаар анх Ганг өргөмжилж, Улсад туслагч гүнгийн хэргэм олгосон нь хожмын Саруул гүний хошуу гэх болсон.
  4. Дундад хойд хошууны ноёноор эн тэргүүнд Батмөнхийг тохоож, засаг улсад туслагч гүн өргөмжилжээ. Хожим нь Түшээ гүний хошуу гэжээ.
  5. Дундад дээд хошууны засгаар анх Машбатыг тавьж, улсад туслагч гүнгийн хэргэм олгосон байна. Хожим нь Жонон бэйлийн хошуу гэж нэрлэв.
  6. Дундад доорд хошууны ноёноор анх Дашдондогийг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Хожим нь Эрдэнэ гүний хошуу гэх болов.
  7. Дундад өмнөд зүүн хошууны анхны ноёноор Мөнхтөмөрийг өргөж, засаг хошууны бэйсийн хэргэм олгов. Хожим нь Эетэй гүний хошуу гэсэн.
  8. Дундад өмнөд баруун хошууны ноёноор анх Банжуурыг тавьж, засаг хошууны бэйсийн хэргэм шагнажээ. Хожим нь Үйзэн (Пандиа) бэйлийн хошуу гэх болсон аж.
  9. Дундад хойд зүүн хошууны ноёноор анх Гүншарыг тавиад засаг тэргүүн зэрэг тайж болгов. Энэ хошууг хожим нь Мэргэн гүний хошуу гэжээ. Эдгээр 9 хошуу бүгд нэжгээд сумтай байжээ.
  10. Дундад хойд баруун хошууны ноёноор анх Барыг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Энэ хошуу нь анх 56 өрхтэй байгуулагдсан бөгөөд сум хуваагаагүй ажээ. Хожим нь Хурц (Даяа) гүний хошуу гэх болжээ.
  11. Дундад баруун хошууны анхны ноёноор Гэндэнг өргөж, хошуун засаг бэйсийн хэргэм олгожээ. Хоёр сумтай, эл хошууг хожим нь Ерөөлт (Баатар) бэйлийн хошуу гэх болсон.

Баядын 11 хошуу багтсан Сайн Заяатын зүүнгарын чуулганы даргаар Төгс хүлэг Далай хан Цэрэнг, дэд чуулганы даргаар дундад зүүн хошууны ноён Сэвдэнг тавьж захируулсан ажээ.

1921 онд хувьсгал ялсны дараа засаг захиргааны шинэ зохион байгуулалтад шилжих үед урьдын Дөрвөд далай хан аймаг, Зоригт хан аймаг хоёрыг нийлүүлээд 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, Улаангомд төвлөрүүлсэн байна. Тэр үед Далай ханд захирагдсан баядын арван хошууг Зоригт ханы аймагт захирагдсан баядын Ерөөлт бэйсийн нэг хошуутай нэгтгэн Баянмандал уулын хошуу хэмээн нэрлээд Чандмань уулын аймагт захируулжээ. 1931 онд Чандмань уулын аймгийн суурин дээр Увс аймгийг байгуулж урьдын хошуудаар сум зохиосон байна. Тэгэхэд баядын Мэргэн гүн, Түшээ гүн, Эрдэнэ гүн, Хурц гүнгийн хошуугаар Зүүнговь сум, Эрх ван, Жонон бэйлийн хошуугаар Малчин сум, Үйзэн (Пандиа) бэйл, Эетэй (Жажин) гүний хошуугаар Тэс сум, Саруул гүн, Ерөөлт (Баатар) бэйс, Дайчин вангийн хошуугаар Хяргас сумыг тус тус байгуулжээ.

Баяд овогтон ОХУ-ын Халимаг, Буриад, Монгол улс, БНХАУ-ын Өвөр Монголын ихэнх аймагт оршин суудаг байна. Мөн Түрэг хэлтэн улсуудын дунд Баяд овог байсан тухай мэдээ үлджээ. Баяд хэмээх нэрээр тодорхой нэрлэгдэж байгаа Баядууд бол дөрвөн Ойрадын бүрэлдэхүүний баядууд юм. Тэд Дөрвөд аймгийн захиргаанд байсан бөгөөд 1754 онд Зүүнгарын хаан Даваачтай эвдрэлцсэний улмаас дөрвөдүүдийн хамт Алтайн нурууг давж, Манж Чин улсад дагаар оржээ. Манж нар тэднийг 1758 онд Увс нуурын газарт нутаглуулжээ. Эдгээр баядууд Монгол улсын Увс аймагт оршин суудаг. Чингис хааны 9 өрлөгийн нэг Хар хирүгэ нь Ойрадын Баяд ястны хүн байжээ. Мөн Мөнх хаан, Хубилай хаан, Өлзийт, Аргун, Газан, Тогоонтөмөр зэрэг хаадын хатад нь Баядын гүнж нар байсан бөгөөд тэд хэзээнээсээ Боржигин овогтонтой худ ургийн холбоотой байсаар ирсэн байна. Монгол төрийн их үйл хэрэгт хүчин зүтгэж байсан төрийн том түшээ ноёд баядууд дунд олон байсны нэг Юань гүрний их түшмэл Дархан тайш Яньтөмөр юм. Юань гүрний үеийн Монголын цуут жанжин Хөхтөмөрийг хятад сурвалжуудад Ван Бао Бао гэгддэг хятад хүн гэдэг ч 1990 онд олдож шуугиан тарьсан Юань улсын түшмэл Баяд овгийн Сайнчи Даху- Бунхны бичээс Хөхтөмөр жанжин түүний ахмад хүү болохыг маш дэлгэрэнгүй, хөдөлбөргүй баталснаас хойш Хятадын Эрдэмтэд Хөхтөмөр жанжин бол эцгийн талаас Монголын Баяд овгийн хүн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Зүрчидийн Алтан улс, Монголын Хятан улсын түүхийг засварлан түүхийн үнэт бодит мэдээллийг хожмын бидэнд үлдээсэн, хар залуугаасаа Ёслолын яамны сайдаас өгсүүлээд төрийн том албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан их яруу найрагч Дайбух ноён болбоос Баяд овгийн хүмүүн юм. Ташрамд дуулгахад Чингис хааны их өвөг Бодончир Мунхаг болбоос баяд овгийн нэгэн хүмүүн Малик Баядаас гаралтай гэж хүмүүс үздэг нь үнэний ортой юм.

Улс төрийн зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]
  • БНМАУ-ын сүүлчийн удирдагч, ерөнхий сайд, АИХ-ын дарга, Улс төрийн товчооны дарга асан Жамбын Батмөнх (Хяргас),
  • Монгол улсын ерөнхий сайд, Сангийн сайд, ХХАА-н сайд, АН-ын дарга асан Норовын Алтанхуяг (Малчин),
  • Улсын Их Хурлын дарга, Хууль зүйн яамны сайд асан Цэндийн Нямдорж (Малчин),
  • Монголын анхны эмэгтэй сайд Н.Лхамсүрэн (Тэс),
  • МУ-ын шадар сайд, ерөнхий прокурор, Хууль зүйн яамны сайд, АН-ын дарга асан Дамбийн Дорлигжав (Зүүнговь),
  • Эрчим хүчний яамны сайд асан Мишигийн Сономпил (Тэс),
  • Сангийн сайд асан, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн (Тэс),
  • УИХ-ын гишүүн асан, шинэ үндсэн хууль боловсруулагчдын нэг С.Төмөр (Тэс),
  • УИХ-ын гишүүн асан Цэвээнжав (Малчин),
  • УИХ-ын гишүүн асан М.Чимидцэрэн (Тэс),
  • УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр (Тэс),
  • УИХ-ын гишүүн асан Далайн Батбаяр (Тэс),
  • УИХ-ын гишүүн асан Даваагийн Кёкшүзан Батбаяр (Хяргас),
  • УИХ-ын гишүүн асан Шаалуу (Хяргас),
  • УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат (Хяргас),
  • УИХ-ын гишүүн асан Б.Заяабал (Хяргас),
  • УИХ-ын гишүүн асан Ж.Баясгалан (Хяргас),
  • УИХ-ын гишүүн асан Д.Одхүү (Тэс),
  • УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл
  • МУ-ын дархан аварга, дэд эрдэмтэн, чөлөөт бөхийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, 2 мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх (Хяргас),
  • Улсын арслан Ж.Хайдав (Зүүнговь),
  • Улсын арслан Б.Ганбат (Баруунтуруун),
  • Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар (Баруунтуруун),
  • Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Сумьяа (Баруунтуруун),
  • Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, улсын начин Т.Артаг (Тэс),
  • Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Ням-Очир (Тэс),
  • гавьяат тамирчин Нямхүү (Тэс),
  • самбо бөхийн дэлхийн 5 удаагийн аварга, гавьяат тамирчин Жамсран (Тэс),
  • Улсын заан Ө.Тулгаа (Малчин),
  • Улсын заан О.Одгэрэл (Хяргас),
  • Улсын заан Д.Бумбаяр (Тэс),
  • Улсын заан Н.Жаргалбаяр (Тэс),
  • улсын гарьд Б.Гантогтох (Хяргас),
  • улсын харцага Батбаатар (Тэс),
  • улсын харцага Чулуунбаатар (Тэс),
  • улсын харцага Т.Баасанхүү (Тэс),
  • улсын харцага Одгэрэл (Малчин, Сэлэнгэ),
  • улсын начин Батсуурь (Хяргас),
  • улсын начин Баянмөнх (Хяргас),
  • улсын начин Ө.Сумьяа (Малчин),
  • улсын начин өндөр Ч.Баянмөнх (Хяргас, Сэлэнгэ),
  • улсын начин Оргилболд (Тэс),
  • улсын начин Цэрэндорж (Тэс),
  • улсын начин Лхамаа (Тэс),
  • улсын начин Төрмөнх (Зүүнговь),
  • улсын начин Алтансүх (Зүүнговь),

Урлаг соёлын алдартан

[засварлах | кодоор засварлах]

Баядууд нь хэзээнээсээ урлаг соёлын хувьд ариван баялаг уламжлалтай ард түмэн бөгөөд тэдний дундаас Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Цэмбэл, Алдарт туульч Парчин, Нянгар, одоо цагт дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, Р.Дэлгэрмаа, П.Жимсээ нар баяд хүмүүс билээ.