Монгол дахь уран барилгын дурсгалууд

Монгол дахь хот суурингийн түүх нь олон мянган жилийн түүхтэй бөгөөд хүрэл зэвсгийн үед ч хүмүүс суурин байгуулан оршин сууж байв. Монголын Орхон голын хөндийд Хүннү, Нирун, Түрэг улс, Уйгур улс, Зүүн Түрэгийн хаант улс, ИМУ, Бутралын үеийн Монгол улсийн нийслэл хотууд оршиж байсан учир Монгол улс эртнээс нааш эрт, дундад зууны олон улсуудын улс төрийн төв, түүх соёлын гол дурсгалуудыг хадгалсан улс болж байжээ. Сяньби улсын нийслэл хаана байсан нь тодорхойгүй ч улс төрийн төв нь Монголд байсаныг дэлхийн бүх түүхчид хүлээн зөвшөөрдөг. 17-19-р зуунд буддын шашны хийдүүд яваандаа өргөжин олон хүн ам төвлөрөн суурьшиж хүрээ буюу хот болон тэлсэн нь одоогийн олон аймгийн төвийн үндэс суурь болжээ.Гэхдээ бага хаадын үеэс ихэнх зүйл устсан .

Эрт, дундад зууны хот суурингууд[засварлах | кодоор засварлах]

Балар эртний суурин[засварлах | кодоор засварлах]

  • Дорнод аймгийн Тамсагбулагийн хүрлийн үеийн суурин

Хүннү[засварлах | кодоор засварлах]

  • Лунчен буюу Луут хот, Хүннүгийн нийслэл

Нирун улс[засварлах | кодоор засварлах]

  • Мумо - нийслэл, Орхон голын эрэг

Түрэг улс[засварлах | кодоор засварлах]

Уйгур улс[засварлах | кодоор засварлах]

Кидан улс[засварлах | кодоор засварлах]

Их Монгол Улс[засварлах | кодоор засварлах]

Бутралын үеийн Монгол[засварлах | кодоор засварлах]

  • Их Хүрээ - одоогийн Улаанбаатар
  • Улаангом нь 1686 онд байгуулагдсан гэж үздэг. 1871 онд Дэчинравжаалин хийд нэртэйгээр Улаангом хийдийн суурь тавигдсан. 1600-гаад оны сүүлээр одоогийн Улаангом хотын орчимд үр тарианы тариалан байсан гэсэн түүхэн баримт бий.
  • Ховд (хот) - Ховд хотыг анх 1685 онд Зүүнгарын Галдан бошгот хаан өнөөгийн Ховд голын савд байгуулжээ.[1] Хотын туурь эдүгээ Ховд хотоос 40 орчим км зайд Ховд сумын Баруун салаа багийн нутаг Ховд голын хөвөөний Улаан харгана хэмээх газар буй. Хотын тууриас 4 км зайд Ховд гол байрлаж байна. Ховд голын хөвөөнд буй эл хотын туурь, үлдэц, овон товон далан бүхий зүйлийг нутгийн ардууд “хэрэм” гэж нэрлэнэ.
  • Чойр хот хуучин Сэцэн хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошууны төв бөгөөд Боржигины уг гарал нь Монгол төрийг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн том хүү Цэвдан 1691 оны Цагаагчин хонин жил Сэцэн хан аймгийн Боржигон хошууг байгуулж *Засаг бэйл * хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлджээ.
  • Цэцэрлэг хот - 1631 эсвэл 1680-аад онд байгуулагдсан бололтой. 1586 онд анх Булган уулын өвөр “Чонотын хөндий” хэмээх газарт анх Заяын хүрээний шавыг тавьж, анхны дуганыг барьсан хэмээн Манж улсын “Монгол, хотон/уйгур ван гүнгүүдийн илтгэл шастир”-ын 9-р дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Харин 11-р жарны цагаагчин хонин жил 1631 онд өргөтгөн, сэлбэж Заяын хүрээний анхны том дуган, хийдүүдийг барьж эхэлсэн байна.

Автай сайн ханы дүү Түмэнхэн Сайн ноёны хоёрдугаар хүү Бэтгэсжав буюу Данзан лам өвөг эцгийн тусламжаар далай ламтай холбоо тогтоон шашны үйлсэд шамдаад нэр хүндийг олоод хожим нь хоёрдугаар зая гэгээн Лувсанпэрэнлэй 1679 онд Цастын орноос нутагтаа морилоод дээрхи хүрээний суурин дээр дөрвөн их дацан байгуулж, орон хүрээгээ бий болгосон нь ”Заяын хүрээ” гэгдсэн бурхан хуваргуудын их аймаг болсон ажээ. [2]

ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна.

Чин Улсын эрхшээл дэх Монгол орон[засварлах | кодоор засварлах]

  • Мөрөн хотын суурь нь 1809 онд байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн хүрээ болон байгуулагджээ.
  • Улиастай - 1733 он
  • Чойбалсан хот - Анх 1821 онд халхын Сэцэн ханы удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг энд барьж байгуулсан. Хуучны Сан бэйсийн хүрээ нь одоогийн Чойбалсан юм.

Уран барилгын дурсгалууд[засварлах | кодоор засварлах]

Монгол дахь уран барилгын дурсгалууд[засварлах | кодоор засварлах]

Гадаад орон дахь уран барилгын дурсгалууд[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]


Зураг[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Ховд аймгийн нутаг дахь археологийн дурсгалууд". Archived from the original on 2015-03-31. Retrieved 2014-10-09.
  2. "Архангай аймгийн төв Цэцэрлэг хот". Archived from the original on 2014-03-15. Retrieved 2014-10-11.