Чойр
Чойр | |
---|---|
Төмөр замын Чойр өртөө | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
хот | Сүмбэр сум |
Хот | Чойр |
Өрх (тооц.) | 2013 онд 3390 өрх айл |
- Байшин хор. | 1941 |
- Гэр хороол. | 1448 |
Чойр нь Говьсүмбэр аймгийн төв юм. Чойр нь Сүмбэр сумын төвд оршдог. Далайн түвшнээс дээш 1269 метрт оршино.
Түүх[засварлах | edit source]

Чойр хот хуучин Сэцэн хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошууны төв бөгөөд Боржигины уг гарал нь Монгол төрийг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хун тайжийн удмын Далай хун тайжийн том хүү Цэвдан 1691 оны Цагаагчин хонин жил Сэцэн хан аймгийн Боржигон хошууг байгуулж *Засаг бэйл * хэргэм эдлэх болсон гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлджээ.
Хүн ам[засварлах | edit source]
1979 онд Чойр хотын хүн ам нь 4,500 байсан бол 2002 онд 7,588 (Сүмбэр сумын хүн амыг нийлүүлбэл 9,207). 2006 онд 7,800 болтлоо өсчээ. 2010 онд 15,900 хүн амтай[1].
Боловсрол[засварлах | edit source]
1-р сургууль[засварлах | edit source]
1940 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Өдгөө 1200 гаруй сурагч, 85багш ажилчинтай томоохон сургууль болон хөгжөөд байна.
Боловсрол Соёлын Газар[засварлах | edit source]
Боловсрол Соёлын Газар.