Jump to content

Алтай (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Алтай хот-с чиглүүлэгдэв)
Алтай
ᠠᠯᠲᠠᠢ
Есөнбулаг сум
ᠶ᠋ᠢᠰᠦᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Алтай, Монгол
Алтай
Алтай
Монгол дахь байршил
Солбицол: 46°22′22″N 96°15′26″E / 46.37278°N 96.25722°E / 46.37278; 96.25722Солбицол: 46°22′22″N 96°15′26″E / 46.37278°N 96.25722°E / 46.37278; 96.25722
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
СумЕсөнбулаг
Байгуулагдсан1942 он
Газар нутаг
  Нийт2,161 км2 (834 бээр2)
Өндөр
2,213 м (7,260 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 19,000
Бүсийн дугаар+976 (0) 148
Улсын дугаарГА

Алтай (монгол бичгээр алтаи) — Монгол улсын Говь-Алтай аймгийн төв нь болох хот. Аймаг дотроо бас Есөнбулаг суманд харьяалагддаг. Алтай гэдэг нь өөрөө түгээмэл нэр. Тиймээс энэ нутгийг монгол хэлнээ Алтай хот гэж бусдаас нь ялгаж салгаж ойлгодог.

Алтай хот Улаанбаатараас баруун урагш 1001 км зайнд д.т.д. 2181 м өндөрт 51 км² газар нутгийг эзлэн оршдог. 2008 онд 15,800 оршин суугчтай байсан. Тэгэхээр Монголдоо хамгийн өндөр газрын хот, бас 20-р олон хүн амтай хот юм.

Алтай хотын нисэх буудал нь нислэгийн нэг шороон зурвастай. Эндээс Арвайхээр- Улаанбаатарын чиглэлд хуваарьт нислэгтэй байдаг.

Түүх соёлын дурсгал, барилга

[засварлах | кодоор засварлах]

Алтай хотын төв талбай нь 1945 оны чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн давааны Японы бэхлэлтийг дайран эзлэх үед амь насаа үл хайрлан цэргийн үүргээ биелүүлэн дайсны галан доор тасарсан холбооны утсаа амаараа зуун анги нэгтгэлийн хоорондын харилцааг ханган алтан амиа алдсан Монгол улсын баатар Жанчивын нэрээр нэрлэгдсэн байна. Мөн талбайд холбооны дамараа барин буугаа мөрөвчилсөн Жанчив баатарын гэрэлт ирээдүйн төлөө урагш алхаж байгаа хөшөө сүндэрлэж байдаг. үүнээс гадна Жанчивын талбай дах бас нэг онцлог дурсгал нь Баруун монгол, тэр тусмаа Алтай нутгийн бахархал болсон Алтайн нуруунд зориулан Монголын хөгжмийн зохиолч яруу найрагч нарын шилдэг бүтээл болох "Зулай цагаан Алтай" дууны хөшөө аймгийн Төрийн захиргааны ордоны өмнө сүндэрлэж байдаг. Энэхүү нийтэд ихэд түгэн алдаршсан Алтайн магтаал дуунд зориулсан хөшөө нь Монгол улсад дуунд зориулан босгосон 2 дах хөшөө юм. Дээрхиэс гадна Говь-Алтай аймгийн хөгжимт драмын театрын сүлд чимэг болдог "Алтай" чуулгын театрын байр нь архитектурын өвөрмөц шийдэл бүхий уран барилга юм. Аймгийн төвд орших "Аймгийн орон нутгийг судлах төв музей" нь Алтай нутгийн түүх, уламжлал, хүн ам, түүний ёс заншил, ахуй амьдрал, алдартангуудын тухай төдийгүй амйгийн хэмжээний геологийн тогтоц, ашигт малтмалын тухай баялаг үзмэр сан хөмрөгтэй.

Алтай
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
1
 
-10
-25
 
 
2
 
-9
-23
 
 
6
 
-3
-16
 
 
10
 
6
-7
 
 
12
 
14
1
 
 
28
 
19
6
 
 
49
 
20
8
 
 
41
 
18
7
 
 
16
 
13
1
 
 
8
 
5
-7
 
 
3
 
-4
-17
 
 
2
 
-8
-22
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Алтай
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −10.4 −8.9 −2.5 5.9 13.6 18.7 19.7 18.3 12.8 5.0 −3.5 −8.3 Ø 5.1
Мин. Температур (°C) −24.8 −23.3 −16.0 −6.8 0.6 5.9 8.0 6.5 0.5 −7.1 −17.0 −22.3 Ø −7.9
Тунадас (мм) 1 2 6 10 12 28 49 41 16 8 3 2 Σ 178
Нартай цаг (h/d) 6.5 7.4 8.1 8.7 10.0 10.0 9.5 9.4 9.1 7.9 6.7 6.0 Ø 8.3
Агаарын чийгшил (%) 65 62 52 43 41 48 53 56 50 47 55 60 Ø 52.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−10.4
−24.8
−8.9
−23.3
−2.5
−16.0
5.9
−6.8
13.6
0.6
18.7
5.9
19.7
8.0
18.3
6.5
12.8
0.5
5.0
−7.1
−3.5
−17.0
−8.3
−22.3
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
1
2
6
10
12
28
49
41
16
8
3
2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de
  • Ардын зохиолч Ч.Лодойдамба
  • Ардын зохиолч Л.Түдэв
  • Монгол улсын баатар Жанчив
  • Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодойхүү
  • Монгол улсын нэрт зураач Балдуугийн Шарав

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • Алтай хот буюу Есөнбулаг суурин нь унд ахуйн усан хангамжийн талаар хатуулаг ихтэй ус бүхий газарт оршдогоороо онцлог.
  • Говь-Алтай аймгийн Бигэр суманд социализмын үед сум нэгдлийн даргаар ажиллаж байсан Лодойхүү баатарын хөдөлмөрийн үр дүнд Бигэр суманд чацаргана тарилж түүгээр дарс хийж байсан нь өнөөг хүртэл уламжилж үлджээ. Иймд Алтай хотын дэлгүүрүүдэд Бигэрийн жимсээр хийсэн "Бигэр", "Алтай" дарсууд, "Бигэр" шампан дарс буюу оргилуун дарс, "Бигэр" виски зэрэг бүтэгдхүүнүүд заргадаж байдаг.