Jump to content

Баруун-Урт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баруун-Урт
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠤᠷᠲᠤᠰᠤᠮᠤ
Баруун-Урт, Монгол
Баруун-Урт
Баруун-Урт
Солбицол: 46°59′58″N 113°26′43″E / 46.99944°N 113.44528°E / 46.99944; 113.44528Солбицол: 46°59′58″N 113°26′43″E / 46.99944°N 113.44528°E / 46.99944; 113.44528
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Газар нутаг
  Нийт52.83 км2 (20.40 бээр2)
Өндөр
981 м (3,219 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 23,942
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (1512)
Уур амьсгалBSk
Вэб сайтsb_baruun-urt.mon.mn

Баруун-УртМонгол Улсын хорин нэгдүгээр олон хүн амтай хот, Сүхбаатар аймгийн төв. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд адил нэртэй сум гэгдэнэ.

Улаанбаатараас 556 км, Сайншандаас 350 км, Өндөрхаанаас 230 км, Чойбалсангаас 190 км зайд байрладаг. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.

Баруун-Урт сумын газар нутаг нь 59 км², нягтшил нь 265 хүн/км²(2008). Сүхбаатар сумаар хүрээлэгддэг.

Хотоос хойд зүгт 13 км-ын зайд Төмөртийн Овоогийн Цайрын уурхай байдаг

1943 онд аймгийн төв Баруун-Урт хэмээх бяцхан голын хөвөөнд шилжин суурьшсанаас эхлэн тэр голын нэрээр нэрлэгдэх болжээ. АИХ-ын тэргүүлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар зарлигаар аймгийн төвд 4 хоринтой хороо захиргааны нэгжийг байгуулж бие даасан үйл ажиллагааны эхлэлийг тавьсан бөгөөд улмаар 1965 онд Баруун-Урт хот гэж нэрлэн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа болгон эрх үүргийг нь өргөтгөсөн байна. 1992 онд Баруун-Урт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь сумын зохион байгуулалтад шилжиж сумын засаг дарга, тамгын газар, 9 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-аас 1994 онд баталсан Монгол улсын хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын засаг дарга хотын захирагчаар давхар томилогдож, тамгын газрын дэргэд хотын захирагчийн алба байгуулагдан хот тохижилт, дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцан ажиллаж байна. 2018 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 21000 гаруй оршин суугчидтай байжээ. Мөн хөдөөгийн 8 дугаар баг нь малын тоо толгойгоор Улсын хэмжээнд 1 дүгээрт байдаг байна.

Баруун-Урт сум Дорнодын Чойбалсан хотоос эрчим хүчний найдвартай эх үүсвэрт 2000 онд холбогдсон бөгөөд үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгж төвлөрөн ажиллаж байна.

Баруун-Урт хотоос Сүхбаатар аймгийн сумд хоорондын зай

[засварлах | кодоор засварлах]
Сүхбаатар аймгийн сумд Улаанбаатар хотоос Баруун-Урт хотоос
1 Асгат сум 598км 48км
2 Баяндэлгэр сум 665км 135км
3 Дарьганга сум 728км 168км
4 Мөнххаан сум 457км 103км
5 Наран сум 772км 212км
6 Онгон сум 720км 160км
7 Сүхбаатар сум 600км 50км
8 Түвшинширээ сум 640км 136км
9 Түмэнцогт сум 445км 140км
10 Халзан сум 605км 65км
11 Уулбаян сум 614км 80км
12 Эрдэнэцагаан сум 776км 216км
Баруун-Уртын хүн ам [1] [2][3] [4][5][6]
1959
тооц.
1969
тоол.
1979
тоол.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2006
тооц.
2008
тооц.
6,000 8,000 11,600 16,100 17,289 15,133 12,000 12,994
  1. National Statistical Office[1]
  2. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  3. GeoHive: Global Statistics, [2]
  4. Population Statistics: historical demography [3]
  5. [4]
  6. "Сүхбаатар аймаг: Статистикийн мэдээлэл 2008". Эх хувилбараас архивласан: 2011-07-22. Татаж авсан: 2009-06-09.