Дархан хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дархан хот
Darqan-12.PNG
Хотын зураг

Дархан is located in Монгол
Дархан
Солбицол: 49°28′08″N, 105°57′27″E
Улс Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймаг Mn coa of darkhan aymag.svg Дархан-Уул
Сум Дархан сум
Газар нутаг  
 - Нийт 103 км²
Хүн ам  
 - Нийт (2013) 96,428[1] (2 Монгол Улсын)
 - Нягтрал {{{хүн ам нягтшил}}}/км²
 - Хүй дүүргийн хамт 180,000 [2]
Утасны код +976 (0) 137

Дархан дархан» гэдэг утгаас нэрлэгдсэн)Дархан-Уул аймгийн засаг захиргааны төв болсон хот. Засаг захиргааны хуваарь ёсоор адил нэртэй сум болдог.

2013 оны тооцоогоор 96,428 оршин суугчтай бол метрополи газар нутагт 180,000 оршин суугчтай байна. [3] Үүнээс үзвэл Улаанбаатарын дараах улсын хоёрдугаар их хот болох юм.

Дархан хотод ойрын үед олон сайхан барилга байгууламж баригдсан. Эдгээр нь Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж сайжруулсан. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг 10 компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг нэг компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаар сайтай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо дэд бүтэц сайтай Монголын 2 дахь нийслэл хэмээгддэг хот юм,

Түүх[засварлах | edit source]

Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Мөн Япон улсын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтай Дарханы төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ, Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог. Дархан хотыг шинэ Дархан, хуучин Дархан гэсэн 2 хэсэгт хуваадаг.

Бэлгэ тэмдэг[засварлах | edit source]

Сүлд дуу[засварлах | edit source]

Ая Д.Лувсаншарав (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин)

Үг Д.Пүрэвдорж (МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт)

« Хамгийн сайхан хот

Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд
Үүрийн цагаан цолмон гялбааж
Үйлдвэр уурхайн яндан хүжлэх
Үлгэрийн сайхан хот байдаг юм.
Орд харш нь өдөржин ургаж
Одод гадаа нь шөнөжин хотолж
Өргөн саруул хаяа нь тэлсэн
Өглөөн сайхан хот байдаг юм.
Ханийн сайн найрсан цуглаж
Хамтран бүтээж амьдран суусан
Хаврын нуур шиг жаргал дэлгэр
Хамгийн сайхан хот байдаг юм.
Ахан дүүсийн өлзийт гараар
Анхны чулууг нь өргөн тавьсан
Нарлаг Монголын энэ хотыг
Найрамдлын Дархан гэдэг юм.

»

Сүлд тэмдэг[засварлах | edit source]

Эмблем түүнийг хэрэглэх журмыг анх Хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны гишүүдийн 1974 оны 95-р тогтоолоор баталсан бөгөөд "Хаан бугуйвч" бол Дархан хотын эрхэмлэн дээдэлдэг бэлгэ тэмдэг юм. "Хаан бугуйвч" нь найрамдан эвлэлдэхийн утгыг бэлэгдсэн ардын хээний дурсгалт зүйл болно.

Газар зүй[засварлах | edit source]

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.

Уур амьсгал[засварлах | edit source]

Дархан
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
4.3
 
-16
-31
 
 
2.8
 
-10
-27
 
 
3.2
 
1
-15
 
 
8.9
 
12
-5
 
 
20
 
20
2
 
 
57
 
25
9
 
 
87
 
26
13
 
 
82
 
24
11
 
 
41
 
18
3
 
 
14
 
10
-6
 
 
5.6
 
-3
-17
 
 
5.2
 
-12
-26
Температур °CТунадас мм
Эх сурвалж: WMO
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дархан
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −16.4 −9.6 1.1 12.1 20.4 24.6 26.0 24.1 17.8 9.6 −3.3 −12.2 Ø 7.9
Мин. Температур (°C) −30.8 −26.5 −14.5 −4.8 2.4 8.8 12.6 10.5 2.5 −5.8 −17.4 −25.8 Ø −7.3
Тунадас (мм) 4.3 2.8 3.2 8.9 19.9 57.0 86.6 82.0 40.8 14.4 5.6 5.2 Σ 330.7
Бороотой өдөр (d) 6 5 4 6 8 14 16 14 10 7 7 8 Σ 105
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−16.4
−30.8
−9.6
−26.5
1.1
−14.5
12.1
−4.8
20.4
2.4
24.6
8.8
26.0
12.6
24.1
10.5
17.8
2.5
9.6
−5.8
−3.3
−17.4
−12.2
−25.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
4.3
2.8
3.2
8.9
19.9
57.0
86.6
82.0
40.8
14.4
5.6
5.2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: WMO

Хүн ам[засварлах | edit source]

Дархан хот нь 2013 оны байдлаар 96,428 хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.

Түүх, соёлын дурсгалт газрууд[засварлах | edit source]

Төмөртэй хүннү булш[засварлах | edit source]

Дархан хот

Дархан хотын Төмөртэй уулын шувтрах үзүүрт Хүннү нарын булш байсныг 1946 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников анх илрүүлсэн. Дараа нь 1969 онд Х.Пэрлээ, Ю.С.Гришин нар судалж 6 булшийг малтан шинжилж, үр дүнг нь нийтэлсэн. Булшнаас гарсан эд зүйлс хүний яс, үйсэн савны үлдэгдэл, төмөр эдлэлийн хэлтэрхий, малын яс, цүлхэм бөөртэй ваар савнууд, даавуу болон эсгийний өөдөс, сурны тасархай. Судлаачид эдгээр булшийг Нийтийн Тооллын Өмнөх 21-р зууны үед хамааруулж үзсэн.

Шарын голын зосон зураг[засварлах | edit source]

Дархан хотоос хойш 25 км-т орших Цагаан нуураас зүүн тийш хясаалан тогтсон толигор хаданд 3 хэсэг газар улаан зосоор зураг зурсныг 1980 онд эрдэмтэн судлаач А.П.Окладников Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедици анх олж илрүүлсэн[4].

Бат-Амгалан

Бичигт хошууны Хүйтэний голын бичээс[засварлах | edit source]

Энэ нь монгол, дөрвөлжин 2 бичгийн дурсгал бөгөөд Дархан хотоос зүүн хойт зүгт 70км-т Хүйтэний голын бичигт хошуу хэмээх газар байдаг. Бичээсүүдийг анх 1981 онд Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, А.Очир нар илрүүлсэн. Монгол бичээс нь нэлээд баларсан боловч ерөнхий тоймыг нь гаргаж тайлсан, бичгийн хэлбэр нь 12-14-р зуунд холбогдоно гэж үзсэн. Дөрвөлжин бичиг нь бүрэн тайлагдаагүй боловч 17-р зуунаас хойших үеийн шашин мөргөлийн утгатай хэмээн үзсэн бөгөөд Монгол нутгийн хаднаас анх удаа илэрсэн ховор дурсгалд тооцжээ.

Бусад[засварлах | edit source]

  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссын " Орон нутгийн хамгийн сайн санаачлага"-аар өргөмжлөгдсөн " Морин хуур" цогцолбор
  • Бурхантай уул
  • Төмөр замчдын хөшөө
  • Аавын гутал

Аавын гутал хэмээх 5 настай хүүгийн энэхүү хөшөө нь Дарханчуудын үр удмаас улсдаа төдийгүй дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан суут эрдэмтэн мэргэд, спорт урлагийн алдартнууд олон арваараа төрөн гарахыг бэлэгддэг бөгөөд хөшөөг 2006 онд хот байгуулагдсан өдөр буюу 10 сарын 17-ны өдөр хүлээн авсан байна.

  • Монгол гутал хөшөө
  • Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн
  • Найрамдлын Дархан тэмдэг хөшөө
  • Дүүжин гүүр
  • Мөн Дархан хотод улсдаа хэмжээгээ 3т орох /1т Улсын их дэлгүүр, 2т Улаанбаатар их дэлгүүр/ Дархан их дэлгүүр бий.
    • Дархан Улаанбаатарын чиглэлийг засмал зам дагуу Дарханаас 20 км
  • Дархан хаалт
    • Дархан Сэлэнгийн засмал зам дагуу Дарханаас 10 км

Aх дүү хотууд[засварлах | edit source]

Зүүлт[засварлах | edit source]

  1. [1]
  2. Дархан (орос. )
  3. Дархан (орос. )
  4. Д.Цэвээндорж, Ю.С.Худяков (Шарын голын хадны зураг ШУА. 1984. ¹4 76-78-р тал
  5. [2]